Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Найрамдал зуслангаас 21 тарвагыг нүүлгэн шилжүүллээ

Уг ажлыг нийслэлийн Байгаль орчны газраас зохион байгуулав.


Тарвага төрөлтийн үе дууссантай холбогдуулан хоёр дахь шатны тарвага нүүлгэх ажлыг Найрамдал хүүхдийн зуслангийн бүсэд зохион байгууллаа. Найрамдал хүүхдийн зусланд энэ сарын 27-ноос ирэх сарын 3-ныг хүртэл “Ази номхон далайн бүсийн 31 дүгээр Жембори” олон улсын хүүхдийн чуулга уулзалтад оролцох 1500 хүүхдийн отог байрлах газрыг чөлөөлүүлж, нийт 21 тарвагыг барьж, нүүлгэн шилжүүллээ.

Нийслэлийн Байгаль орчны газраас анх удаагаа санаачлан хэрэгжүүлж байгаа суурьшлын бүсээс тарвага нүүлгэн шилжүүлэх ажил нь нийслэлийн нутаг дэвсгэрээс тарвага бүрмөсөн устахаас хамгаалах, байгалийн гоц халдварт тарваган тахал өвчин үүсгэх аюулаас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.

Гэвч, зуслангийн оршин суугчид тухайн зуслангийн бүсээс тарвага нүүлгэн шилжүүлэх ажилд саад учруулах, эсэргүүцэл үзүүлэх, гомдол гаргаж, тарвага барих зориулалтын хэрэгслийг эвдэн сүйтгэж байгаа нь ажил явуулахад хүндрэлтэй байгаад зогсохгүй, ирээдүй хойчид гарч болох эрсдлийг огт тооцохгүй байна.

Эдгээр тарвагыг өмнө тарвага амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болон Шархадны амны Сүүж ууланд нутагшуулж тавьлаа.

Тус ажлыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын сонгон шалгаруулалтаар шалгарсан ан амьтны мэргэжлийн эрхтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн бөгөөд шинэ нутагтаа хэрхэн дасаж, нутагшиж байгаад хяналт, мониторинг хийж, хамгаалалтандаа авч ажиллах болно гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Нийслэлийн Байгаль орчны газраас зуслан орчмын сууршлын бүсэд тоо толгой нь цөөрч, цаашлаад устах аюулд хүрээд байгаа тарвагыг нүүлгэж, тархац нутагтай газарт шилжүүлэн тавих ажлыг тавдугаар сард зохион байгуулж, Шарга морьт, Хуурайн мухарын зуслангаас 52 толгой тарвага нүүлгэн шилжүүлсэн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.