Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Энэ наймдугаар сард таны АЛДАЖ БОЛОХГҮЙ 13 эвент

Зун юу юугүй дуусах нь. Та энэ наймдугаар сарыг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.


Зун бараг л, бараг л дууслаа, залуусаа.

Харин та хангалттай үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлж чадсан уу? Хэрэв чадаагүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Энэ наймдугаар сард та олон зүйлийг амжуулж, цаг хугацааг маш ухаалгаар ашиглаарай. Энэ бол зуныг мэдрэх сүүлийн сар шүү.

1. Япон Поп Соёлын Өдөрлөг – 2017

2017 оны 8 сарын 12-нд 11 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнд "Японы поп соёлын өдөрлөг" үнэ төлбөргүй зохион байгуулагдах гэж байна.

2. Циферблатын кино өдрүүд

Циферблат долоо хоног болгон кино өдрүүд зохион байгуулдаг ба та тэдний пэйжээр зочлон цагийн хуваарь, киноны мэдээллүүдтэй дэлгэрэнгүй танилцаарай. 

3. XMF - Xyyp Music Festival

“BRB” , “Монгол ТВ", “Xyyp”, “Brainstorm”, “Skinny” компаниуд хамтран Монголын шоу арга хэмжээ, парти, хөгжмийн наадмын стандартыг нэг шат ахиулан “XMF - Хуур Music Festival" хөгжмийн наадмыг эхний жилдээ зохион байгуулах гэж байна. Монголд өмнө хэзээ ч засагдаж байгаагүй хамгийн том, хамгийн шинэлэг тайз, гайхалтай тод гэрэлтүүлэг, цэвэр хөгжмийн дуугаралт, онцлог орчин болон эмх цэгцтэй зохион байгуулалт таныг хүлээж байна.

Хэзээ: 2017 оны 8 сарын 25, 26

Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн

4. "Гэгээн Лаврентийн нулимс ууршина" солирын бороо харах аялал

Аяллын танилцуулга:

-2017.8.12 ний өдөр 18:00-18:30 хүртэл аялалд явах хүмүүсээ бүртгэн автобусанд суулган, 18:30-аас Улаанбаатар хотоос Төв аймгийн чиглэлд хөдөлнө.

-Солирын бороог харахын тулд яг хаана очих хаанаас харагдахыг зөвхөн аялалд явж байгаа хүмүүст мэдэгдэнэ.

-Энэхүү аялал нь 1 шөнийн аялал болох бөгөөд 13-ны өглөө 11:00 цагт Төв аймгаас Улаанбаатар хот руу хөдлөх болно.

5. Япон Улсын Үндэсний Урлагийн тоглолт

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Япон, Монголын хамтарсан "Үндэсний Урлагийн тоглолт"-нд хүрэлцэн ирэхийг урьж байна. 2017 оны 8 сарын 19-ний өдөр Соёлын төв өргөөнд 18, 20 цагуудаас тоглогдоно.

6. Dreamers' Day кино өдөрлөг 

Бямба гараг болгон УИД-ийн 5 давхарт байрлах "iCinema" кино театрт "Dreamers' Day" кино өдөрлөг болог. Өнгөрсөн долоо хоногт "Бүсгүй л бол бүсгүй" гэх Францын шинэ урсгалын киног гаргасан бол энэ долоо хоногт "Ногоон туяа" гэх алдартай бүтээлийг хүргэхээр бэлдээд байна. Цаашид ямар ямар кинонууд гарах талаар мэдээллийг пэйж дээрээс нь аваарай.

7. #KMF2017 (K-Pop Music Festival)

8 дугаар сарын 8-ны өглөөнөөс орой хүртэл наадмын статустайгаар зохион байгуулагдах Монголын анхны К-Поп хөгжмийн наадам. К-Поп сонирхогч хүн бүхэнд нээлттэй.

8. Говь Хангайн гайхамшигт газруудаар тойрох аялал

ХЭЗЭЭ : 2017.08.10-15 хооронд. Таван өдөр, дөрвөн шөнө.

МАРШРУТ : УБ - Бага газрын чулуу - Цагаан суварга - Даланзадгадын наадамаар зочлох - Хэвтээ босоогийн агуй - Говь гурван сайхан - Ёлын ам - Хонгорын элс - Дуут манхан - Нарандаац - Хонгорын элс - Баянзаг - УБ

9. Бид эх орондоо хайртай

Хурд хамтлагийн санаачлагаар Монголын рок попын шилдгүүд хамтран Онцгой байдлынхандаа зориулж хандивын тоглолт хийх гэж байна. Эх орон, байгаль дэлхийнхээ төлөө сэтгэлээ чилээж, гал түймэртэй тэмцэхэд өөрсдийн сэтгэлийн хандиваа өргөхийг хүсч байгаа 40.000 хүнд зориулан тасалбарыг 10.000 төгрөгөөр борлуулах ба тоглолтын орлогоор цугласан бүх мөнгийг онцгой байдлын газар онгоц худалдан авахад зориулах юм байна.

10. Хустайн нурууны аялал

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутагт, Улаанбаатараас баруун тийш 80 километрт Хустайн нурууны аялал зохион байгуулагдана. 1992 оноос Голланд болон Монгол улс хамтран тухайн бүс нутагт тахь нутагшуулж эхлэх болсоноор тухайн бүс нутагт төрөл зүйлийн амьтад идээших таатай нөхцлийг бүрдүүлсэн байна. Энэхүү Хустайн нурууны аяллаар байгаль дээр идээшиж байгаа тахь, буга, тарвага зэрэг амьтдыг дэргэдээс нь харах, хамт зураг даруулан анги хамт олноороо тоглож наадан мартагдашгүй цаг хугацааг хамт өнгөрүүлэх бололцооог олгож байна.

11. Sunrise Festival 2017 Mongolia™

8 сарын 4-ний 20:00 цагаас 04:00 цагийн хооронд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд 30.000 залуусын эрч хүч, эв нэгдэл, хөгжмийн мэдрэмжээр нь нэгдүүлэхээр MNG EVENT™ ажиллаж байна.

12. Urban Storm - Rooftop Vol.2

ROOFTOP@YNF арга хэмжээ нь 2017 оны 8 сарын 12-нд хоёр илтгэгчийн халуун дотно яриа, сонирхолтой үзүүлбэрүүд болон бусад зүйлстэйгээр зохион байгуулагдана. Энд ирснээр Rooftop@ynf-ийн залуустай, эвентийн зочинтой, үе тэнгийн залуустайгаа танилцан халуун кофе ууж, дээвэр дээр нэг үдшийг мартахааргүй сайхан, үр дүнтэй өнгөрүүлэхэд урьж байна.

13. Хагийн хар нуур үзэх морин аялал

Хэзээ: 2017.08.03-наас 8 сарын 6-ны өдрүүдэд дөрвөн өдөр, гурван шөнө

Хаана: УБ-Тэрэлж БЦГ-Зүүн баян –Хавиргын даваа-Хоног толгой- Хаг Хонгорын гол түүний ай сав бэлчир- Хагийн хар нуур

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
32
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.