Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ зун Монголд сүүлийн 56 жил тохиогоогүй халуун боллоо

Уур амьсгалын тойм мэдээллийг хүргэж байна.


Өнгөрөгч зургаадугаар сард Монголд сүүлийн 56 жил тохиогоогүй халуун болсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тус сарын уур амьсгалын тойм мэдээллийг хүргэж байна. 

Температур:

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн зургаадугаар сард агаарын дундаж температур 19.3 градус дулаан буюу уур амьсгалын дунджаас 2.8 градусаар дулаан байсан нь 1961 оноос хойш ажиглагдсан хамгийн халуун сар болсныг онцоллоо. Энэ нь сүүлийн 56 жил тохиогоогүй халуун сар аж. 

Тодруулбал, баруун болон төвийн аймгуудын нутгаар уур амьсгалын дунджаас 3-3.1 градус дулаан байсан нь 1961 оноос хойш ажиглагдаж байгаа хамгийн дулаан нь бол  говь болон зүүн аймгуудын нутгаар уур амьсгалын дунджаас 2-2.3 градус байсан нь 1961 оноос хойш ажиглагдаж байгаа хоёр дахь халуун сар байжээ.

Дорноговийн Сайншанд сумын нутагт 40 градус хүрсэн нь үнэмлэхүй их температурт орсон байна. Харин Завханы Цэцэн-Уул, Отгон сумдын нутгаар шөнөдөө -5 градус хүрч хүйтэрсэн нь тус сарын үнэмлэхүй бага температур байв. 

Сарын сүүлчээс сар дуустал буюу 23-наас төвийн нутгийн зүүн, зүүн болон говийн аймгуудын нутгаар +30 градусын давж халлаа.    

Хур тунадас:

Зургаадугаар сард орсон борооны үнэмлэхүй их хэмжээ Төв аймгийн Мөнгөнморьт суманд 73.5 мм, нийслэл хот орчмоор 58.7-70.1 мм байв. 

Орсон хур тунадасны хэмжээг уур амьсгалын дундажтай харьцуулбал Өмнөговийн Даланзадгад сумын нутгаар уур амьсгалын дунджаас 2 дахин их бороо орсон байна. Баян-Өлгийн Алтай, Говь-Алтайн Тонхил, Нийслэл хот, Дорноговийн Цогт-Овоо сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим орсон бол бусад хэсгээр уур амьсгалын дунджаас тун бага хур тунадас оржээ.

Салхи:

Зургаадугаар сарын эхээр ихэнх нутгаар салхи ихтэй байлаа. Салхины хурдыг авч үзвэл ихэнх нутгаар секундэд 12-14, говь талын аймгуудын нутгаар секундэд 16-18 метр байв. Борооны өмнө түр зуур ширүүсч секундэд 24-30 метр хүрсэн бол Булганы Могод суманд секундэд 36 метр хүрч ширүүссэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
30
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.