Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Фэйсбүүк өөртөө системийн шинэ хэл зохиосон хиймэл оюун ухааныг устгажээ

"Эхлээд өөрийн системийн хэл хөгжүүлж байгаа юм бол, цаашид олон улсын сүлжээнд нэвтэрч мэдээлэл дамжуулахыг үгүйсгэхгүй"


Энэ онд фэйсбүүкийн үндэслэгч Марк Зукерберг хиймэл оюун ухааныг ашиглан хүний хэлээр харилцан яриа үүсгэх зохиомол чадварыг танилцуулсан. Тэгвэл фэйсбүүкийн харилцан яриаг хөгжүүлэх хэлтсийн судлаачид тус хиймэл оюун ухаан хүнд ойлгогдохгүй шинэ хэлээр системээ хөгжүүлж эхлээд байсныг илрүүлж, системээс салгажээ. 

“Фэйсбүүк ийм төрлийн хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх нь маш аюултай алхам” гэж “Тэсла” компаний CEO Элон Маск буруутгажээ. "Эхлээд өөрийн системийн хэл хөгжүүлж байгаа юм бол, цаашид олон улсын сүлжээнд нэвтэрч мэдээлэл дамжуулахыг үгүйсгэхгүй" гэж тэрээр Tech Times сайтад мэдээлжээ. 

Нийгмийн сүлжээн дэх хамгийн том медиа болох фэйсбүүк хиймэл оюун ухааныг чат буюу харилцан ярианы системдээ нэвтрүүлэхээр ажиллаад удаж байгаа юм. Тэд үүнийг ашиглан мэдээлэл харилцааны салбарын үйл ажиллагаагаа хурдасгах гэсэн боловч саяхан уг систем удирдлагаа алдаж, систем бие даан үйлдэл хийж, өөрийн хэлийг хөгжүүлээд байгааг тэд хүчингүй болгосон гэж Марк Зукерберг онцолжээ. Уг систем үйлдлийн төхөөрөмжид суулгагдсан англи хэлээр биш, англи үсэг ашигласан ч хүнд ойлгогдохооргүй хэлээр бусад сүлжээнд нэвтэрч эхэлсэн байна.

"Энэ ердөө л хөгжлийн шатандаа явж байна. Гэтэл тус хиймэл оюун ухааныг ертөнцийн төгсгөл гэж үзээд байгаа хүмүүсийг үнэхээр ойлгож чадахгүй нь" гэж Зукерберг үзжээ. Харин түүний өрсөлдөгч Маск хариу мэдэгдэн Зукерберг хиймэл оюун ухааныг дутуу үнэлж байгааг дурьдаад “Apple”-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс ч мөн амьд ахуй цагтаа хиймэл оюун ухаанд болгоомжтой хандахыг анхааруулж байсныг сануулсан байна.

"Профессор Стивен Хокинг хиймэл оюун ухаан хэт хөгжсөнөөр хүн төрөлхтний биологийн хувьсал удаашрах аюултай гэсэн санааг дэвшүүлсэн. Хиймэл оюун ухаан шинэ түвшинд хүрч чадаж байгаа нь ч бүх удирдлагыг хиймэл оюун ухаанд даатгах нь тун хариуцлагагүй алхам гэж тэрээр үгүйсгэжээ. 

 Эх сурвалж: Tech Times

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
29
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.