Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хүрээ цам-Даншиг наадмын тасалбарыг үнэ төлбөргүй тараана

Наадмын нээлт наймдугаар сарын 5-нд болно.


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг гурав дахь жилдээ ирэх сарын 4-7-нд зохион байгуулахаар болсон. Олон нийтийг хамарсан, аялал жуулчдад зориулсан хөтөлбөрөө 5, 6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх юм. Албан ёсны нээлт наймдугаар сарын 5-ны 11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох аж. Энэ талаар Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Их Шанзадва А.Ариунжаргал, Цамын зохион байгуулагч н.Ишцог, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн “Даншиг наадам зохион байгуулалтын хувьд Улсын их баяр наадамтай адил ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Даншиг наадмын үеэр аялал жуулчлалын үзэсгэлэн гарна. Мөн төв цэнгэлдэхийн урд талд хоёр өдрийн турш нийслэлийн есөн дүүргийн ардын авьяастнууд оролцсон “Монголын гайхамшигт урлаг” тоглолт зохион байгуулагдана. Даншиг наадамд улс, аймгийн цолтой 256 бөх барилдах юм. Өмнөх жилүүдээс ялгаатай нь энэ жил сур харваа болон морь уралдуулахгүй. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх болсноороо зардал маш багассан. Зохион байгуулалтын хувьд цэгцтэй байх үүднээс тасалбар гаргаж байгаа. Хүрэлцэн ирсэн иргэд, жуулчид, сүсэгтэн олонд орох хаалга бүр дээр тасалбарыг үнэ төлбөргүйгээр тараахаар төлөвлөсөн” хэмээн ярив.

“Даншиг наадам-Хүрээ цам гэдэг бол нэг өдөр ургаад гараад ирсэн зүйл биш. Эртний уламжлалтай, ёс заншилтай. Ёс заншил, номонд барилдсан, төгс төгөлдөр болсон ийм зүйлийн нэг хэсгийг та бүгдэд толилуулж байгаа юм. Эхний өдөр Очирваань бурхнаа тахина. Очирваань бурхан гэдэг нь Монгол орныг даасан их сахиус юм. Монголчуудынхаа сайн сайхныг даатган тахидаг. Хоёр дахь өдөр нь хүрээ цам тавина. Энэ зөвхөн багт наадам төдий зүйл биш. Бодит байдлыг гаднаас нь харж болох ч дотоод мөн чанарыг ойлгохын тулд сүсэгтэн олон түмэн хичээх ёстой. Муу бүгдийг дарж, сайн бүхнийг аривжуулах хамгийн хатуу заслын нэг юм. Дэлхийн өөр хаана ч байхгүй гайхамшигтай шашны томоохон соёл” хэмээн Гандантэгчэнлин хийдийн Их Шанзадва А.Ариунжаргал ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
33
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.