Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монголчууд МУГТ, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгээр БАХАРХАЖ, БИШИРМЭЭР 13 амжилт

Түүнд Хөдөлмөрийн баатар цол хүртээх Ерөнхийлөгчийн зарлиг өнөөдөр гарлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргалаа. Тэрээр гадаадад бэлтгэл хийж байгаа тул түүнийг эх орондоо хүрэлцэн ирмэгц нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одон гардуулан өгөх юм.
 
МУГТ, Олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин, Архангай аймгийн Хашаат сумын харьяат С.Батцэцэгийн бахархам 13 амжилтыг хүргэе. 
 
1.
 
 
С.Батцэцэг 2005 онд сумынхаа дунд сургуулийн биеийн тамирын багш Н.Дондовын удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд тус жилдээ Өсвөрийн УАШТ-нд мөнгөн медаль хүртжээ. Энэ түүний амжилтын эхлэл байв.
 
2.
 
 
Тэрээр 2008 оноос “Замчин” клубт Улсын заан, Гавьяат тамирчин З.Дүвчингийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. Тус жилдээ спортын мастер болсон байна.
 
3.
 
 
Ирээдүйн аварга маань 2009 оноос насанд хүрэгчдийн УАШТ-нд оролцож эхэлсэн бөгөөд УАШТ-д 2009, 2010 онд дараалан түрүүлж, 2011 онд мөнгөн медаль хүртсэн юм. 2010 оны ААШТ-нд 59 кг-д барилдаж, мөнгөн медаль хүртсэн билээ.  
 
4.

Анх 19 насандаа буюу 2009 оны ДАШТ-д оролцсон. Үүний дараа жил нь 2010 оны Москва хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-нд 59 кг-н жинд барилдаж, алтан медаль хүртсэн нь З.Ойдов, Х.Баянмөнх нараас хойшхи 35 жилийн дараа эх орондоо алтан медаль авчирсан түүхэн амжилт байв. Ингэж тэрээр дэлхийд нэрээ дансалсан юм.
 
5.

2012 оны Лондонгийн Олимпын наадамд оролцож, хүрэл медаль хүртсэн нь Монголын эмэгтэй бөхчүүдээс анхны Олимпын медалийг эх орондоо авчирсан түүх болон тэмдэглэгдсэн билээ. 

6.
 
2013 оны Будапешт хотноо болсон ДАШТ-д 63 кг-н жинд алдарт бөх, Японы Кайро Ичотой финалдаж, мөнгөн медаль хүртсэн.
 
7.
 
 
2013 оны Казаны Зуны Универсиадаас алт, 2015 оны Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний алтан медаль хүртсэн юм.
 
8.

"Лас-Вегас-2015" ДАШТ-нээс 63 кг-ын жинд барилдаж ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА болж, монгол түмнээ баярлуулсан. 
 
9.
 
 
Таван жилийн хугацаанд ахмадаас дэд хурандаа болтлоо дэвшжээ.
 
10.
 
 
2015 оны “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар тодорсон юм.
 
11.
 
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван барилдаан хийхдээ нийт найман минут зарцуулж, 45 оноо авсан нь 35.3 секунд тутамд өөр өөр мэх амжилттай хийж, гүйцэтгэсэн үзүүлэлт аж. Ингэснээр 2001 оноос хойших ДАШТ-д медальт байрт шалгарсан тамирчдаас дээд амжилт тогтоожээ.
 
12.

Дэлхийн чөлөөт бөхийн нэгдсэн холбооноос түүний тухай “Батцэцэг-Монгол хатан” хэмээх баримтат киног 2016 онд бүтээсэн. 
 
13.
 
 
Түүний амжилт цаашид ч үргэлжилнэ гэдэгт монголчууд итгэлтэй байна. 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
8 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
9 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
48
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.