Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин дэлхийн ХАМГИЙН БАЯН ХҮН мөн үү?

"Тэр энэхүү асар их хөрөнгөө АНУ зэрэг гадны улсад их хэмжээний хөрөнгө эзэмшигч улс төрийн хүчнийхэнд шахалт өгөх замаар хөрөнгийг нь битүүмжлэн хурааж цуглуулсан" гэж Олон улсын хөрөнгө оруулалтын “Hermitage Capital” сангийн тэргүүн Билл Браудер мэдэгдлээ.


Билл Гэйтс “Дэлхийн хамгийн баян хүн"-ий титмээ “Амазон” компанийн гүйцэтгэх захирал Жефф Безост алдсан тухай "Bloomberg" мэдээлжээ. Дэлхийн технологийн зах зээлийн тэргүүлэгч хоёр эрхэм тус бүр 90 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм. Тэгвэл “Эдгээр цуутай баячуудын хөрөнгийг нийлүүлээд ч ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путингийн хувийн өв хөрөнгийг гүйцэхгүй. Тэрээр ойролцоогоор 200 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэй” гэж Олон улсын хөрөнгө оруулалтын “Hermitage Capital” сангийн тэргүүн Билл Браудер мэдэгдлээ. 

Тэрээр АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд В.В.Путин хөндлөнгөөс нөлөөлсөн тухай өнгөрсөн пүрэв гаригт ОХУ-ын Дээд шүүхэд шаардлага хүргүүлжээ. 1990-ээд онд ОХУ-д үүрлээд байсан олигархуудын авлигын хэргийг удаа дараа илчилсэн тэрээр ОХУ-ын хэд хэдэн улсын үйлдвэрт хувь эзэмшдэг бөгөөд энэ улсын зах зээлийг хамгийн сайн мэддэг санхүүч гэж олон улсад хүлээн зөвшөөрөгддөг аж. Билл Браудер Ерөнхийлөгч Путинтэй хамтран авлигын эсрэг үйл ажиллагаа явуулж байсан боловч түүний компанийн ОХУ дахь төлөөлөгч Сергей Магнитский Москвагийн хорих байранд сэжигтэйгээр амь насаа алдсан үеэс хойш тэрээр Путиний эсрэг байр суурьтай болсон байна.  

 “Путин энэ хөрөнгөө эргэлдүүлэлгүй, олон улсын зах зээлд нөлөөлж, царцанги байдалд хүргэж байна. Тэр энэхүү асар их хөрөнгөө АНУ зэрэг гаднын улсад их хэмжээний хөрөнгө эзэмшигч улс төрийн хүчнийхэнд шахалт өгөх замаар хөрөнгийг нь битүүмжлэн хурааж цуглуулсан. Эхэндээ би түүнтэй хамтарч байсан боловч удалгүй миний үйл ажиллагаа түүний болон Оросын олигархуудын эсрэг болсон. Би түүний дайснуудын эсрэг биш өөрийнх нь хөрөнгө мөнгөний ашиг сонирхлын эсрэг чиглэх болсон” гэж Билл Браудер мэдүүлжээ. Путин 2009 онд урьдчилан хорих төвд нас барсан өмгөөлөгч Сергей Магнитскийн хэрэгт нөлөөлсөн учраас л тэр Магнитскийн актыг хүчингүй болгохоор ажиллаж байгаа” гэж тэрээр үзэж байна.

Магнитскийн акт нь 2009 онд урьдчилан хорих төвд нас барсан өмгөөлөгч Сергей Магнитскийн хэрэгт холбогдож, хүний эрхийг зөрчсөн гэж сэжиглэгдэж байгаа оросын 60 албан хаагчийг АНУ-д нэвтрэхийг хориглох тухай хууль юм. 

АНУ-аас Магнитскийн хориг арга хэмжээг тогтоох тухай яригдаж эхлэхэд ОХУ-аас хариу болгон АНУ-ийн иргэн тус улсаас хүүхэд үрчилж авахыг хориглосон юм. 

Билл Браудерийн шаардлага шүүхээр үнэн зөв нь тогтоогдвол В.В.Путин АНУ-ын сонгуулийн дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь илэрч, их хэмжээний хувийн хөрөнгө нь тус улсын улс төрийн нэг талт ашиг сонирхлын үр дүн гэдэг нь илэрхий болох юм.  

Эх сурвалж: Fortune 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
26
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.