Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэв

Өсвөрийн 66 тамирчин шар, улбар шар, ногоон, цэнхэр, бор бүсээ гардан авлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэн, спортын амжилт хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр 2006 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбооны Бодлогын зөвлөлийн Ази тивийг хариуцсан тэргүүнээр ажилладаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үүсгэн байгуулсан жүдогийн акедемид суралцаж, шалгалтаа амжилттай өгсөн өсвөрийн 66 тамирчин шар, улбар шар, ногоон, цэнхэр, бор бүс сертификатын хамт гардан авлаа. Өсвөрийн жүдочдод бүс гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн зочид, тамирчид, эцэг эхчүүдэд хандан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга “Манай Жүдогийн академи байгуулагдаад нэлээд олон жил болж байна. Монголын өсвөр үе, залуучууд хүүхдүүд багаасаа хөдөлмөрч, тэвчээртэй болж бие бялдрын хөгжил нь сайжирч, интернэт орчинд бус, спорт зааланд цагаа илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд Жүдогийн академийн байгуулагдсан зорилго нь оршиж байгаа юм. Өнөөдөр цол ахиулж бүс гардуулах ёслол болж байна. Академийнхаа багш дасгалжуулагчид, хүүхдүүдэд баяр хүргэе” гэсэн юм.

Өсвөрийн жүдочдод бүс гардуулах ёслолын ажиллагаанд Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын зэрэглэлийн шүүгч М.Бөхбат, Олон Улсын жүдо бөхийн холбооны Энхтайваны хорооны дарга Николас Мэсснэр, Олимпийн аварга, дэлхийн 3 удаагийн аварга Грек улсын тамирчин Иллиас Иллиадис нар болон тамирчид, дасгалжуулагчид оролцсон юм. Бүс гардуулах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын жүдо бөхийн холбооноос хийгдэж байгаа “Judo for the world” баримтат киноны багийнханд ярилцлага өгөв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээний оноолт (эрэгтэй)
2
18 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
23 цагийн өмнө
Какүрюүд монгол шавь авахыг зөвшөөрсөнгүй
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
11
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.