Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ж.Эрдэнэбат: Засгийн газар зуух тарааж, агаарын бохирдолтой тэмцэхгүй

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.


Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанд тус Үндэсний хорооны дарга, гишүүд болон бусад төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга, төсөл хэрэгжүүлэгч нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэбат “Зуны улиралд агаарын бохирдол бага ч бид өвлөөс урьтаж боломжит бүх бэлтгэлийг дор бүрнээ хангаж, иргэн бүрийн эрүүл орчны төлөө идэвхтэй, үр дүнтэй ажиллах хэрэгтэй”-г онцолсон юм.

Хурлаар “Ногоон зээл”-ийн сан, өвөлжилтийн бэлтгэл, цахилгааны ачаалал бууруулах чиглэлээр хийж буй ажлын хэрэгжилт, явц зэрэг асуудлыг хэлэлцлээ.

2017 оны эхний хагас жилийн байдлаар гэр хорооллын 114,512 хэрэглэгчдэд 3,363 сая төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлж, нийт 6363 өрхийг шинээр цахилгаан эрчим хүчээр хангаад байна гэж Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох танилцууллаа.

2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 43 хувьтай байна.

“Байгаль орчинд ээлтэй техник, технологийн мэдээллийн төв”-ийг нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний дөрвөн салбарт ажиллуулахад бэлэн болжээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хурлын үеэр дараах чиглэлээр үүрэг өглөө. Үүнд:

-  “Ногоон зээл”-ийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд,

-  Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төвлөрсөн дулаан хангамжид холбох чиглэлийн ажлуудыг эрчимжүүлэх, цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх, бэлтгэл ажлыг хангахыг Эрчим хүчний яаманд,

-  Хорооны ажлын төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг шуурхайлахыг онцгойлон анхаарч, намрын улиралд багтаан бүрэн биелүүлэхийг холбогдох яам, нийслэлийн удирдлагуудад үүрэгдлээ.
Мөн тэрээр “Засгийн газар зуух тарааж, түлш шинэчилж агаарын бохирдолтой тэмцэхгүй. Утаа үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээр утаатай тэмцэнэ гэж байхгүй” гэдгийг хэллээ.

Дашрамд дурдахад, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нь Ерөнхий сайдын захирамжаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон өргөжсөн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
14
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.