Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Жорж Р.Р.Мартины "Гал мөсний дуун" цувралаа бичихэд нөлөөлсөн 5 ном

Түүний “Хэрээний найр” ном монгол уншигчдын гарт хүрээд удаагүй байна.


 
Жорж Р.Р.Мартин “HBO” телевизээр үзэгчдэд хүрдэг “Хаан ширээний тоглоом” цувралын үндсэн зохиол буюу “Гал мөсний дуун” цувралынхаа зургаадугаар дэвтэр, “Өвлийн Салхи”-аа хэзээ гаргахаа хараахан зарлаагүй байгаа ч уг цувралтай хэдийнэ танилцсан Монголын уншигчид цувралын шинэ дэвтэр бүрийг тэсэн ядан хүлээдэг. Тэгвэл зохиолын дөрөвдүгээр дэвтэр болох “Хэрээний найр” ном монгол уншигчдад хүрээд удаагүй байна. Бид энэ удаад зохиолчийн өөрийнх нь уншиж, зохиолоо бичихэд нь тус болсон таван номыг танилцуулж байна. 
 

1. Бөгжний эзэн

 
Тэрээр юун түрүүнд Ж.Р.Р.Толкины “Бөгжний эзэн” зохиолын бүх дүрийг хамруулсан бичлэгийн хэлбэрээс хамгийн их үлгэр дууриалал авсан аж. “Бөгжний эзэн” зохиолын  хувьд, бүх дүрүүдийг нэг дор базаж, нэг газар төвлөрсөн байдалтай эхэлдэг. Харин нэгдүгээр ботийн төгсгөлд тэд салан одож өөр өөрийн адал явдалтай учирна. Би өөрийн зохиолдоо яг энэ аргыг ашигласан. Данигаас бусад нь бүгд Винтерфилд байх бөгөөд цаашид бүлгүүдэд хуваагдаж, бүлэг дотроо ч ахин хуваагдана. Зорилго нь эхлээд салгаж салаалуулаад, дараа нь буцаж мушгиралдуулан, улмаар эргэн нийлүүлэх байв” хэмээн Жорж Р.Р.Мартин ярьсан байна.
 

2. Луун ясан суудал

 
Тэд Уильямсын “Дурсамж, Гуниг, Өргөс” хэмээх уран зөгнөлт цуврал Жорж Р.Р.Мартиныг хурцалж өгчээ. Тэрээр уг цувралын нэгдүгээр боть “Луун ясан суудал”-ыг уншаад  “Бурхан минь, ийм хэв маягаар бичиж болох юм байна, яг л Тэдийн бичиж байгаа шиг” хэмээн уулга алдсан гэнэ. Уг зохиолыг Жорж Р.Р.Мартин өөрийн хамгийн дуртай уран зөгнөлт цувралаар нэрлэжээ.
 

3. Өшөө авагчид #9

 
Багаасаа комик цувралд дуртай байсан Мартинд (DC комиксын дүрүүд нэгэн хэвийн байхад) Стен Лийгийн Марвел хэвлэлийн газраас эхлэн гаргадаг зохиолын дүрүүд цаг хугацааны явцад өөрчлөгдөж байгаад тун их таалагддаг байжээ. Ялангуяа “Өшөө авагчид #9” зохиолд Вондерман үхдэг нь түүнд гүн сэтгэгдэл үлдээжээ. “Тэр бол эрс шинэ дүр, зохиолын эхэнд анх гарч ирээд, төгсгөлд нь нас бардаг.” Мартиныг ийн өгүүлсний дараа, энэхүү яриа нь “Хаан ширээний тоглоом”-ын нэгдүгээр бүлгийг санагдуулж байгаа бол, Вондерман цаашид хэрхсэн нь ч “Хаан ширээний тоглоом” хэрхэн төгсөх тухайд ч ямар нэг чухал сэжүүр өгч болох юм шүү. Энэ тухайд, “Вондерман, мэдээж хэрэг, комик номын дүр учир удаан хугацаанд алга болж болохгүй, тиймээс ч тэр ганц хоёр жилийн дараа эргэн ирж, хэдэн арван жилийн турш адал явдлаа үргэлжлүүлсэн шүү дээ” гэж Мартин ярив.
 

4. Хараагдсан хаад

 
Францын зохиолч Морис Дрюоны “Хараагдсан хаад” түүхэн цуврал нь Зуун жилийн дайн хүртэлх үеийн үйл явдлыг хүүрнэдэг. Мартин бичихдээ “Хараагдсан хаад”-д ийм зохиолд байх учиртай зүйлс бүгд байна” хэмээжээ. “Нээрээ ч түүхээс шууд сурвалжтай төмөр хаад, боомилогдсон хатад, тулаан, урвалт, худал хуурмаг, дур тачаал, цусан төрлийнхний дайсагнал, сүмийнхний хараал, төрөхдөө солигдсон балчрууд, тэжээгч чоно, нүгэл хилэнц, илдүүд, их гүрний уналт... Та надад итгээрэй Капетынхан, Плантагенетийнхний хажууд Ланнистер, Старкууд хэн ч биш.”
 

5. Болейны нөгөө охин 

 
Мартин хэдийгээр шинжлэх ухааны уран зөгнөлт номуудад амтшиж өссөн ч Б.Костейн, Фрэнк Ербиг зэрэг зохиолчдын сонгодог түүхэн зөгнөлт зохиолууд мөн Бэрнард Корнуэлл, Шарон Кэй Пэнман, Филип Грегори зэрэг орчин цагийн зөгнөлт зохиолуудыг ч дурлан уншиж байв. Энд зохиолч маань Филип Грегорийн “Болейны нөгөө охин” номыг онцолж байна. Хаадын газар нутгийн Кингс лэндинг бэлгийн харилцаанд суурилсан эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нь яалт ч үгүй Наймдугаар Хэнри хааны ордны зугаа цэнгээн, адал явдлыг санагдуулна. 
 

Энэ номын тухай дэлгэрэнгүй мэдээллийг  эндээс  авна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
Уржигдар
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.