Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ГАНЦ БИЕ хүмүүсийн л ойлгох 17 сайхан мэдрэмж

"Хүнтэй суугаач, оройтлоо" гэх хүмүүст аз жаргалтай нэгэн гэдгээ яаж ойлгуулахаа олж ядна.


1. Та өөртөө итгэлтэй, сэтгэл татам, хэнээр ч дутахгүй нэгэн гэдгээ мэддэг.

2. Танд гэр бүл найз нөхөдтэйгөө өнгөрөөх цаг зав ямагт гардаг тул хэзээ ч бусдаас гомдлын үг олж сонсдоггүй.

3. Дүү нартаа хайртай ч бүхий л амьдралаа "бяцхан хүн"-д зориулахад хараахан бэлэн биш гэдгээ та хэнээс ч илүү сайн мэддэг. 

4. Таныг хэн ч тоохгүй байгаа болохоор биш, харин танд таалагдах хүн байхгүй болохоор л ганц бие байгаа.

5. Нүд булаам сайхан охин/залуу руу харц унагаалаа гээд хэн ч тэднийг буруутгахгүй. Та хүссэнээрээ бусад руу харж, шохоорхох эрх чөлөөтэй нэгэн.

6. Халуунд халж, хүйтэнд хөрж, хэн нэгнийг хүлээх шаардлагагүй.

7. Бусдын хуриманд уригдахдаа ганц бие гэдэгтээ огтхон ч санаа зовдоггүй. Учир  нь тэнд дүүрэн "боломж" бий гэдгийг та мэддэг. 

8. Аз жаргалтай ганц биечүүд нас бол тоо гэж боддог. Тиймээс ч үргэлж жавхаатай байж чаддаг. 


9. Тэд бусдын үгээр биш, өөрийн сэтгэлээр сонголт хийхийг хүсдэг.

10. Ганц бие байх нь хосуудын дэргэд ичмээр зүйл гэж огтхон ч боддоггүй. Учир нь та эрх чөлөөтэй шүү дээ. 

11. Та шөнийн 2 цагт ирэх гомдолын зурваст хариулах шаардлагагүй.

12. Таныг гэрлэх тухай бодоо ч үгүй явж байхад найзуудын хүүхдүүд сургуульд орох болсныг дуулах болно. -"Би ямар азаар..." гэж бодогдоно. 

13. Ганц бие байхдаа таалагддаг хүнтэйгээ хүссэнээрээ "сээтэгнэж" чадах тул үерхэх гэж яардаггүй. 

14. Бүгд таныг ганц бие гэж мэддэг учир бусад ганц бие найзууд тань "дажгүй хүн" сураглаж зовоодоггүй. 

15. Таныг хэн ч хуурахгүй гэж бодохоор л сэтгэл тайван амгалан байж чаддаг. 

16. Та хэн нэгнийг худлаа ярихыг сонсож, тэвчих шаардлагагүй. 

17. Эцэст нь, аз жаргалтай ганц биечүүд цаг нь болохоор сайхан хайр ирнэ гэдгийг маш сайн мэддэг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
9
0
2
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.