Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хооллолтыг хамаагүй хялбар болгох таны мэддэггүй 15 арга

Энэ бүхнийг хараад та урьд өмнө яагаад үүнийг мэддэггүй байсан юм бэ гэж харамсах вий.


1. Хатуу таког хазаж идэхээсээ өмнө навчинд ороогоорой. Ингэснээр доторх зүйл нь хальж, унахгүй.

2. Бургерийнхээ хамаг “юм”-ыг асгаж, унагаахгүйн тулд хоёр талаас нь ээлжилж хазаарай.

3. Хүргэлтийн хятад хоолнуудын сав таваг болж дэлгэгддэг гэдгийг та мэдэх үү?

4. Жигнэмэгийг нэг зүсэм талхтай хамт хадгалаарай. Тэгвэл тэр жигнэмэг маш сайхан зөөлөн болно.

5. Пиццаг цахилгаан халаагчинд биш, хайруулын таваг дээр халааснаар амт, чанар алдагдахгүй.

6. Цагаан будааг халаахдаа аяганы дээр нойтон сальфетка тавиарай. Ингэвэл бутаа хатуурч муухай болохгүй.

7. Зайрмагийг хэт хөлдүү болохоос сэргийлж, гялгар уутанд хийгээрэй.

8. Лаазтай ундааны таган дахь нүхэнд соруул хийж тогтоож болно.

9. Ундаа, сүүг доороос нь барьж хийвэл цалгиж асгардаггүй.

10. Бөөрөнхий хиамыг голоор нь хувааж, дөрвөлжин талхтай сендвич хийж болно.

11. Жүржийг идэхээсээ өмнө 15 минутын турш хөлдөөгчинд байлгавал хальс нь амархан хуурна.

12. Гадилны хальсыг доод хэсгээс нь авахад илүү амар байдаг.

13. Гурвалжин хэлбэрээр хэрчсэн тарвасыг идэх гэж нүүр, хацраараа битүү нялж орхидог л биз дээ? Тэгвэл ийм хэлбэртэй хэрчвэл идэхэд тун хялбар болох юм.

14. Эсвэл зайрмагны халбагаар авч болох юм.

15. Цагаан гааны хальсыг халбараар хусвал амархан хуулардаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
18
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.