Хайх зүйлээ бичнэ үү

мин

Монгол Улс ОУВС-гаас анхны дүнгээ авлаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матайг хүлээн авч уулзав.


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Олон улсын валютын сангийн ажлын хэсгийн ахлагч Коши Матайг хүлээн авч уулзлаа.

Ажлын хэсэг ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний үнэлгээг хийж ажиллалаа. Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх нэн тэргүүний бодлогын арга хэмжээг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, хөтөлбөрийн эхний шатанд хүрэх ёстой үр дүнд хүрсэн байгаа тул эхний шатны үнэлгээг “Амжилттай хэрэгжүүлсэн” гэж дүгнэх боломжтой болжээ.
Эдийн засгийг сэргээх, макро эдийн засгийн тэнцвэрийг тогтоох талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын нөлөөлөл түргэн хугацаанд нааштай үр дүн гарч байна.

Тухайлбал,  төгрөгийн ханш тогтворжин, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн идэвхжил сэргэх, төсвийн алдагдал буурах  зэрэг үр дүн гарч  байгааг ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч дурдлаа. Хэдийгээр эдийн засгийн өсөлт бий болж байгаа ч,  эмзэг хэвээр байгааг анхаарч цаашид өсөлтийг баталгаажуулах, тогтвортой байлгахын тулд Засгийн газар тууштай ажиллаж, шинэтгэлийг үргэлжлүүлэх нь чухал байгааг тэрээр онцолсон юм.

Эдийн засагт тулсан байсан эрсдлийг хазаарлан, эдийн засгаа сэргээх замд орсноор Засгийн газар үйлдвэржилт, дэд бүтэц, экспорт, хөгжлийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх боломж олгож байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэмдэглээд цаашид хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, улс орноо хямралаас гаргахын тулд Монгол Улсын Засгийн газар хичээж ажиллана гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
46
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.