Хайх зүйлээ бичнэ үү

мин

Дарханчууд 2200 хүний суудалтай спорт цогцолбортой болно

Барилгын ажлын явц 55 хувьтай үргэлжилж байна.


Бүс нутгийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Спорт, соёл үйлчилгээний цогцолбор” Дархан-Уул аймагт баригдаж байна.   Тус цогцолборын төслийг 2011 онд 380 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр эхлүүлжээ.

Гэвч 2014 онд тус барилгыг "царцаасан" барилгын жагсаалтад оруулснаар ажил удааширсан байна. Харин энэ жил төсөвт 1.5 тэрбум төгрөгийг суулгаснаар  төслийн ажил урагшилж байгаа аж. Гэвч ирэх хоёр жилд үлдсэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхгүй бол барилгын ажилд шаардагдах төсөвт өртөг нэмэгдэж, хүндрэл учрах тул УИХ-ын гишүүн Б.Жавхлан, БСШУСЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн зөвлөх инженер Р.Цэрэнпил, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн О.Гэрэл, орон нутгийн төлөөлөл, гүйцэтгэгч компанийн удирдлагуудын бүрэлдэхүүнтэйгээр /2017.07.28/  Дархан хотод ажиллаж,  барилгын гүйцэтгэлийн явцтай газар дээр нь танилцлаа. 

Гүйцэтгэгч компани болох “Нэмэхбар” ХХК-ийн захирал О.Нэмэхболд барилгын ажлын явц одоогоор 55 хувьтай үргэлжилж байгаа тухай энэ үеэр мэдээлэв. Энэхүү 20.000 ам метр талбай бүхий  цогцолборт 2200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай олон улсын  стандартад нийцсэн таван зам бүхий 25 метрын усан бассейн, тамирчдын бэлтгэлийн болон хувцас солих өрөө байх юм.

Түүнчлэн  бусад бүх төрлийн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимууд багтаж байгаа аж. Мөн тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар, хурлын танхимтайгаар баригдаж байгаа нь аймгийн төдийгүй улсын хэмжээний төрөл бүрийн спортын уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломж бүрдэх юм. Хөрөнгө оруулалтын тухайд тус цогцолбор нийт 21 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд үлдэгдэл найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх  жилүүдэд багтаан шийдвэрлүүлж, 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
34
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.