Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ШУУРХАЙ: ОУВС-гийн ажлын хэсгийн үнэлгээтэй танилцана уу

Засгийн газар хүүхдийн мөнгийг эргэн харж байна. Уг хөтөлбөрийг 2018 оноос эхлэн хөрөнгө чинээ багатай өрхүүдэд чиглүүлж, хэмнэгдсэн хөрөнгийг ядууст зориулсан хүнс тэжээлийн нэмэгдэл хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр амлалт өгсөн.


Ноён Коши Матайгаар ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг өнгөрсөн сарын 19-нөөс эхлэн өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотод ажилласан байна. Ингээд өнгөрсөн тавдугаар сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хэлэлцүүлгийг хийлээ. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 314.5054 сая ЗТЭ буюу 434.3 сая ам.долларын зээл олгогдохоор болсон билээ.

Айлчлалыг дүгнэж ажлын хэсгийн ахлагч ноён Матай дараах мэдэгдлийг гаргажээ. Тэрбээр “Монголын эдийн засаг сэргэж байна. Нүүрс олборлолт, экспорт эрчимтэй нэмэгдэж, хувийн хөрөнгө оруулалт их хэмжээгээр өсч, ОУВС тэргүүтэй хөгжлийн түншүүдийн 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт батлагдсаны дараа эдийн засагт итгэх итгэл сэргэсний ачаар ДНБ энэ онд хоёр хувийн өсөлттэй гарахаар байна. Хөтөлбөр сайн хэрэгжиж, бүх тоон зорилтууд хангагдсан. Төсвийн орлого давж, зарлагын санхүүжилтийг хатуу хяналтанд байлгасны үр дүнд төсвийн үр дүнгийн үзүүлэлтүүд тооцоолсноос хавьгүй сайн биелж гарлаа. Давж биелсэн орлогын дүнгийн тал орчим хувиар хуримтлал үүсгэснээр, зээллэгийн хэмжээг бууруулан өрийн өсөлтийг хязгаарлах болно. Үлдэх хэсгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан үр өгөөжтэй арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна. Гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээ өссөн нь экспортын орлого нэмэгдэж, засгийн газрын үнэт цаасны зах зээлд гаднаас хөрөнгө оруулалт хийгдэж буйтай холбоотой юм. Эрх баригчид дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг хадгалахад чиглэгдсэн бүтцийн өөрчлөлтийн томоохон зорилтуудаа хэрэгжүүлж эхлээд байна. Банкны системийг бэхжүүлэх ажил хийгдэж байна. Активын чанарын үнэлгээг удахгүй эхлүүлнэ. Хууль Олон Улсын Валютын сан Вашингтон, К.Т. 20431 АНУ 2 эрхзүйн чухал өөрчлөлтүүдийн төслийг боловсруулах ажил хийгдэж, зохицуулалт, хяналтын шалгалтын тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээнүүд хэрэгжиж байна. Төсвийн тал дээр татварын удирдлага, татварын бодлого, төсвийн хяналтыг бэхжүүлэх ажил ахицтай явагдаж байна. Мөн төсвийн зөвлөлийг байгуулна. Нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгож, зардлыг нэн эмзэг бүлэгт чиглүүлэх үүднээс Засгийн газар Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг эргэн харж байна. Уг хөтөлбөрийг 2018 оноос эхлэн хөрөнгө чинээ багатай өрхүүдэд чиглүүлж, хэмнэгдсэн хөрөнгийг ядууст зориулсан хүнс тэжээлийн нэмэгдэл хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр амлалт өгсөн. Эрх баригчид болон ажлын хэсэг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээн дээр ажлын хэсгийн түвшинд тохиролцлоо. Энэхүү тохиролцоог ОУВС-гийн Захирлуудын зөвлөлд танилцуулж батлуулах ёстой. Захирлуудын зөвлөл энэ оны 9-р сарын сүүлээр хуралдаж, эхний шатны энэхүү үнэлгээг эцэслэхээр төлөвлөж байна. Ингэснээр 27.9560 сая ЗТЭ буюу 37.82 сая ам. долларын дараагийн санхүүжилт олгогдох юм. Ажлын хэсэг хамтран ажиллаж, бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэн, Монгол Улсад байх хугацаанд элгэсэг дотноор хүлээн авсанд гүн талархал дэвшүүлье” гэв. 

Эх сурвалж: www.mof.gov.mn

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
4
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.