Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

5 хэлээр ярьдаг Г.Анужин олон хэл сурах хүсэлтэй залууст туршлагаасаа хуваалцаж байна

АНУ-ын Western Washington Их сургуулийн оюутан, англи, хятад, солонгос, орос, испани гэсэн 5 гадаад хэлийг эзэмшээд байгаа Г.Анужин олон хэлийг хэрхэн нэгэн зэрэг суралцах талаар туршлагаасаа хуваалцлаа.


Хэлний мэдлэг бидний алхам тутамд шаардлагатай болж байна. АНУ-ын Western Washington Их сургуулд суралцаж буй Г.Анужинг бид энэ удаа "UB.LIFE-ийн зөвлөгөө" буланд урьлаа. Тэр англи, хятад, солонгос, орос, испани гэсэн 5 гадаад хэл мэддэг. Г.Анужин олон хэлийг хэрхэн нэгэн зэрэг суралцах хүсэлтэй залууст зориулж хувийн туршлагаасаа хуваалцаж байна. Тэрээр тус сургуульд Олон Улсын Бизнесийн харилцаа, Хятад хэл соёл судлал гэсэн хос мэргэжлээр тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа юм. 

Олон хэл сурахын давуу тал нь юу вэ? 

Нэг хэлтэй хүнд нэг шинэ хаалга нээгддэг шиг хэдий их хэл мэднэ, тэр хэмжээний олон үүд хаалга нээгдэнэ гэж би боддог. Миний бодлоор, нэг хэлээ маш сайн эзэмшсэний дараа түүн дээр дөрөөлөн дараагийн шинэ хэлээ сурч эхлэх нь зүгээр санагддаг. Жишээ нь, би эхлээд англи хэлийг хоёрдогч хэлээ болгохыг зорьсон. Дараа нь англи хэл дээр суурилан хятад хэлийг, сонирхлоороо солонгос хэлийг, орос сургуульд явдаг дүүтэйгээ ярихын тулд орос хэлийг, испани найзуудаараа заалгаж испани хэлийг сурсан. Олон хэл сурч байгаа үедээ нэг хэлээ барьж аваад, хүрэх ёстой төвшиндөө хүрсний дараа өөр хэл сурч эхлэх нь зүйтэй. 

Сул тал бий юу?

Гадаад хэл сурахад эх хэлээ мартах тохиолдол их байдаг. Тиймээс эх хэлээ аль болох байнга сэргээн санаж байх хэрэгтэй. Үүний тулд уран зохиолын ном сайн унших хэрэгтэй юм билээ. 

Олон хэлээ мартахгүйн тулд юу хийдэг вэ?

Аль болох тогтмол ашиглахыг хичээдэг. Олон хэл зэрэг сурж байгаа хүн нэг шинэ үг цээжлэхдээ ард нь нөгөө хэлний утгуудыг бичиж цээжилж байгаатай их таардаг. Гэтэл нэг үгийг олон хэлээр шууд “word to word” буюу үгчилсэн орчуулга хийх нь салаа утгуудыг мартуулчихдаг. Тиймээс би хятад үг цээжлэх бол түүнийхээ “description” буюу тайлбарыг заавал хятадаар нь, ойролцоо, эсрэг үгийг нь ч хятадаар цээжлэхийг хичээдэг. 

Ямар аппликейшн ашигладаг вэ?

Монгол хэлний хэсэг нь сайн хөгжөөгүй хэдий ч google translate олон улсын хэлүүд рүү алдаагүй орчуулдаг болохоор тогтмол ашигладаг. Хятад болон англи хэл зэрэг сурч байгаа хүмүүст Pleco аппликейшнийг санал болгож байна. Hello HSK 1-6 мөн дажгүй. Dualingo бас сонирхолтой. Тухайн хэлээрээ байгаа бүх л аппликейшнийг татаад өөрт таалагдсанаа ашигладаг. 

Шинэ үг цээжлэхдээ ямар арга ашигладаг вэ?

Хэл сурахад зориулсан зөвлөгөөнүүд болон багш нарын байнга хэлдэг “List” буюу жагсаалт гаргах, “Flash card” ашиглах зэрэг аргууд байдаг л даа. Гэхдээ надад аль нь ч тохирдоггүй юм. Зүгээр л сурч буй үгнүүдтэйгээ өдөр тутам таардаг. Таарах бүртээ “Аан нөгөө үг байна, ийм утгатай” гээд улам бүр мартдаггүй. Тиймээс өдөр тутам хийдэг зүйлсдээ сурч байгаа хэлүүдээ аль болох их ашиглах хэрэгтэй. Би кино үзэхдээ хэзээ ч “subtitle” буюу хадмалтай үздэггүй. Хүнтэй ярихад тэр хүний үг тэгэж гарч ирэхгүй шүү дээ. Бас хадмалгүй кино ч илүү их байдаг /инээв/

Сурах явцдаа шантрахгүйн тулд яах ёстой вэ? 

Би шантрахгүйн тулд дуртай зүйлээ л хийдэг дээ. Би солонгос цуврал үзэх дуртай болохоор кино үзсээр байгаад л солонгос хэлний шалгалтаа өгч байсан. Харин англиар ном унших их амар санагддаг. Хятадаар бол унших, бичихээс илүү хүмүүстэй ярих дуртай. Тиймээс өөрийн онцлог, юунд дуртайгаа олохын тулд олон зүйл турших хэрэгтэй. Энэ вебээс өөрийн онцлогоо олж болно. 

Хэл сурахад бие дааж сайн сурч чадах уу? 

Тэр хэлээрээ их дээд сургуульд сурах, илүү академик мэдлэгтэй больё гэвэл эхлээд сайн багш нараар сууриа сайн тавиулах хэрэгтэй. Нэгэнт суурь мэдлэгтэй болсон бол өөрөө цааш хөгжүүлэх хэрэгтэй. АНУ-д бол их сургууль нь бүтэн жилийн хичээлийн сэдэв, семинар, лекцээ хичээлийн эхэнд өгдөг. Оюутан хичээлдээ ирэхдээ тэр өдрийн хичээлээ бүрэн судалсан очдог. Тиймээс ч илүү үр дүнтэй байдаг. Тэгвэл монгол оюутнууд маань яагаад сургуулиа хүлээлгүй өөртөө зориулан төлөвлөж болохгүй гэж. 

Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе. 

Зарим залуус маань гадаадад л оччихвол хэлийг нь сайн сурчихна, тэнд л илүү боловсрол байгаа гэж боддог. Гэтэл АНУ болон олон улсын томоохон их сургуулийн хичээлийн материал интернэтэд үнэтэй, үнэгүй байж л байдаг. Тиймээс хичээл зүтгэл л таныг тодорхойлно гэж хэлмээр байна. Би ч бас суралцсаар л байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.06.11 202.126.90.14

Аав нь гэж нэг юм Заригиин Өнөрөөд баярллаач гэх шиг далчигнаад хүүхдээ гутаагаад байхиин

0 Хариулах


Зочин 2023.06.11 202.126.90.14

Өнөрөөг шүтээд байгаа бол тааружхан л мал байгаадаа,ичих нүүргүй хачин хүүхэн,яахаас ч буцахгүй

0 Хариулах


Илүү 2023.06.11 202.126.90.14

А.Янжаа 10 гаруй хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэрбээр Хятад улсын Хайкоу хотод зохиогдсон ой тогтоолтын ДАШТ-д оролцож, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртжээ.

0 Хариулах


Зочин 2023.06.11 202.126.90.14

Иим мундаг хүүхдүүд бас бнаа,гэхдээ даруухан юм,эрдэмт хүн даруу гэж

0 Хариулах


Зочин 2023.06.11 202.126.90.14

Худлаа гарууд ,иим чадвартай хүүхдүүд олон байгаа,аав нь гэж нэг солиотой юм Заригиин Өнөрөөдөө баярллаа ч гэх шиг,пялдага ноюш

0 Хариулах


lashin 2022.11.10 202.126.88.107

Сонирхолтой байна

0 Хариулах


б 2019.09.15 202.55.188.42

Нэг хэлсэн санаа нь нөгөөтэйгээ зөрөлдөөд байна.

0 Хариулах