Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Dreamers' Day: "Ногоон туяа" киног ЭНЭ ЗУН ЗААВАЛ үзэх түмэн шалтгаан

Энэ бямба гарагт ганцхан удаа.


1. 1986 онд бүтээсэн “Ногоон туяа” кино бол Ромерийн “Хошин шог ба зүйр үг” цувралын сүүлийн бүтээл бөгөөд Францын шинэ давалгааны бусад элдэв чамирхал шингэсэн бүтээлээс илүү хүмүүний амьдралын гунихрал, ганцаардлыг сэтгэлд санааширтал буулгах уянгалаг бүтээл тул хэн бүхэнд нээлттэй.

2. Зуны аагим халуун, шиврээ бороо, сэвшээ салхи, наагих ногоон модод, цэнхэр тэнгэр, голын урсгал, далайн давалгаа, хадан цохио гээд л зуны сүүл сар удахгүй шувтрах тийшээгээ. Энэ сайхан мэдрэмжийг киноноос үзэж үлдсэн сараа сайхан өнгөрүүлэх боломжийг битгий алдаарай.

3. Ромер Жюль Вернийн 1882 онд бичсэн “Ногоон туяа” романаас санаа аван орчин цагийн залуусын амьдралд тохиох гунихрал, бэрхшээлийг учир утгатайгаар харуулахыг зорьсон аж.

4. Ногоон туяаг бүтээхэд кино баг ердөө 5 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байдаг. Биарритзд зураг авах хэсэг дээр киноны гол дүр Делфин бүсгүй швед бүсгүйтэй танилцах ба залуустай уулзаж ярилцах хэсэг гардаг. Делфинээс бусад нь тухайн үед тэнд амарч явсан хүмүүс бөгөөд зохиолд тусгагдаагүй дүрүүд орж ирсэн байх жишээтэй.

5. Зөвхөн тухайн кинонд зориулан хөгжмийг нь зохиосноороо Эрик Ромерийн хамгийн ховор төрлийн бүтээл болж байгаа юм.

6. Венецийн кино наадамд “Алтан арслан” шагналыг хүртсэн бөгөөд Жан-Люк Годар уг киног “Залуу нас ба агуу гайхамшгийг цогцлоон гялалзаж байсан” гэж магтсан байдаг.

7. Та Ногоон туяа үзэгдэхийг бодитоор харж байв уу? Үлгэрт л гарах Үнсгэлжин, Цасан гуагийн төгсгөлөөс илүү учир утгатай төгсгөл амьдралд тохиолдож болох уу? Энэ бүгдийг мэдэхийг хүсвэл та бямба гарагийн үзвэрт заавал ирээрэй.


Найруулагч Эрик Ромерийн тухайд

Ромер залуудаа

Анх философи, утга зохиолын профессор хийдэг байсан Эрик Ромер нэлээн хожуу буюу 37 насандаа Францын кино урлагт хөл тавив. Тэрээр Францын шинэ давалгааны дуут шувуухайнуудын нэгэнд зүй ёсоор багтах билээ. Философи, уран зохиол, театрын арвин их мэдлэгтэй тэрбээр анхлан дуугүй кинонд шимтэх болжээ. Удалгүй Францын Кино урлагийн тэмдэглэл сэтгүүлд (Cahier du Cinema) кино шүүмж бичиж эхэлснээр Францын кино урлагт өөрийн өнгө аясаар 89 нас хүртлээ уран бүтээлээ туурвиж иржээ. Ромерийн ээж хорвоогийн мөнх бусыг үзүүлэх хүртлээ хүүгээ нэрт найруулагч гэдгийг мэддэггүй байв.


Модийнд өнгөрөөсөн шөнө” (1969) Ma nuit chez Maud

Түүний зохиол, найруулгаас энгийн эрхэмсэг байдлын илэрхийлэл нь боловсролтой дундаж давхаргын төлөөллийн хүсэл илэрхийлэмжийг хүмүүний гол хэрэгсэл харилцаанд тулгуурлан гоо зүйн болон ёс зүйн үнэмлэхүй түвшинд их цэгцтэй харуулдагт оршино. Мөн уран зохиол, философийн үзэл, нөлөө байдаг нь их интеллектуалны үзэгчдэд олон талаас мэдлэг, мэдрэмж, бодрол, гунигийг төрүүлдэг байх. Түүний “Ёс суртахууны зургаан тууж”-ийн 3 дахь бүтээл  “Модийнд өнгөрөөсөн шөнө (1969)”  бүтээлээр тус оныхоо Оскарын гадаад хэл дээрх кино шагналыг авч, Канны кино наадмын дээд шагналд нэр дэвшиж байв.

Сээтгэнүүр (1967)” La Collectionneuse

Найруулагч кино зохиолоо бичиж эхлэхээс л бүгдийг бүтээлч, цэгцтэй, төлөвлөгөөтэй хийдэг. Гэхдээ тэр нь яг натурал юм шиг. Ялангуяа цаг улирлын нөхцөл, зохиол өрнөх объект,  барилга байшингийн гадаад, дотоод заслаас өгсүүлэн жүжигчдийн хувцасны өнгөний зохицолд хүртэл уран бүтээлч мэдрэхүйгээр ханддаг нь ихэнх бүтээлээс тодхон үзэгдэнэ.

“Дөрвөн улирлын тууж”- Зун (1996)  Contes dété

Шинэ давалгааны найруулагчид дундаас гоо зүйг зөвхөн харагдах байдлаар биш харилцан яриа, дүрийн илэрхийлэмжээр маш нарийн нягт гаргадагаараа ялгардаг. Хүн болгонд өөрийн тогтсон ёс зүй, үзэл бодол байдаг. Гэвч түүнээс хальсан зүйлс амьдралд гарч ирвэл яах вэ? Францын өнөөгийн дундаж давхаргын сэхээтнүүдийн амьдралд Ромерийн нөлөө ихээхэн шингэсэн байдаг.

Энэ бямба гарагт буюу наймдугаар сарын 5-нд "Dreamers' Day" өдөрлөгөөр "iCinema" кино театрт уулзацгаая. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
2
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.