Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ширээн дээр: Adventure Temple

Таны заавал очих ёстой газруудын нэг.


Байршил: Баруун дөрвөн замын Рокмон бюлдингийн замын урд талд.

Уур амьсгал: Европ хэв маягийг, үндэсний хэв маягтай хослуулсан өнгөлөг, тохилог газар.

Ая тух: Хаалгаар ороход л өөдөөс тань нэг фургон хараад байж байна гээд та төсөөл дөө. Тэндээс нь ил захидал, янз бүрийн мэндчилгээний цааснууд унжиж, аяганууд дүүжлээстэй байна. Ханаар нь дүүрэн гоё, сонирхолтой зүйлс. Жижиг сажиг авсаархан зүйлсээр чимэглэж, өнгийг ч гоё зохицуулсан харагдана. Сандал нь тухтай, бас гэртээ байгаа мэт эрх чөлөөтэй байж болох орчин. Та яг л нэгнийдээ цуглаад уулзаж байгаа мэт, бүр эсвэл адал явдлаар дүүрэн аялалд гараад явж байгаа мэт санагдана. 

Хөгжмийн сонголт: Ярилцан суухад хамгийн чухал зүйл бол хөгжим. Энд та өглөө очиход жазз, сонгодог хөгжим эгшиглэж, кофегоо уунгаа өглөөний эрч хүчээ бүрэн дүүрэн авах боломжтой. Харин өдөр Mac Demarco, Kings of Convinience гээд л хамгийн күүл дуунууд явах болно. Харин орой цоглог хэмнэл бүхий дуунууд явж оройг хангалттай сайхан өнгөрүүлэх боломж олгоно. Тэдний дууны сонголтод эргэлзэх хэрэггүй.

Онцлох хоол: Үхрийн махтай бургер - 10500, Мериланд салат - 7500, Банана, кивитэй смүүти - 9000 төгрөг.

Тэдний хоол порц ихтэйн дээр салахын аргагүй сайхан амттай. Тэдний бэлтгэдэг уух юм өмнө нь хаана ч амталж байгаагүй тийм шинэ, бас өег амттай. Та смүүти хийж өгсөн аягыг нь харж байна уу? Эндхийн юм болгон л ийм өвөрмөц.

Магтах зүйл: Өөр хаа ч байхгүй содон засал чимэглэлтэй учир энд та яг л нэг өөр ертөнцөд ирсэн мэт байх болно. Бас зөөлөн шаргал гэрэл, тухтай сандал ширээ, "Бахархлын хана", олон зураг, постерууд ч мөн энд тэнд өлгөөтэй байна.

Муулах хэсэг: Гадаа талбайд суух боломжтой боловч машинууд заримдаа орж ирээд ойролцоо нь зогсчихдог учир хэцүү байх талтай. Гэхдээ энэ тийм ч том асуудал биш юм. Орой үдэш тэр газар холхих хүмүүс бага учир хүссэнээрээ байх боломжтой. 

Хамгийн үнэтэй хоол: Гриллдэж шарсан гахайн мах - 20,000 төгрөг.

Хамгийн хямд хоол: Тэд өглөөний цай болон өдрийн сэт хоолтой. Өдрийн хоолны сэт 11-15 цагийн хооронд гардаг ба шөл, хоёрдугаар хоол, уух юм нийлээд 6500 төгрөг. 

Хамгийн үнэтэй уух юм: Смүүти - 9000 төгрөг.

Зөөгчдийн "царай": Маш эелдэг бас хөөрхөн. Инээмсэглэн үйлчилж, таны захиалгыг маш хурдан бэлдэнэ. Бүр маш хурдан шүү. 

"Instagram" зураг оруулахад хэр үзэмжтэй вэ? Энд авсан зургууд гоё гарна гэж би лав баталгаатай хэлнэ. Хана нь сонирхолтой зүйлээр дүүрэн, бас ширээн дээр нь янз бүрийн гоё лаа, лааны суурь бий.

00 өрөөнд "selfie" хийхэд тохиромжтой эсэх: Би лав ийм гоё, өвөрмөц нойлын өрөөг ойрын хэдэн жил хараагүй. Хана дээр нь янз бүрийн машины дугаарууд өлгөөтэй, бас гоё зурагтай. Их цэвэрхэн, бас хатаасан цэцгүүдийн сайхан үнэр ямар ч хүлэмжнээс дутуугүй үнэртэнэ.

Идэж уухаас гадна өөр юу хийж болох вэ? Мэдээж зөвхөн идэж, уугаад сууна гэж юу байх билээ. Та энд хүссэн хэнтэйгээ ч орж ирсэн харилцан яриа тань сайхан байна уу гэхээс биш муухай болохгүй. Бас энд янз бүрийн ''уух тоглоом"-нууд байдаг болохоор оройжин та хүссэнээрээ тоглож болно. Хүүхдүүдэд зориулсан буддаг тоглоом, лего ч бий. 

Гадаанаа сандал ширээтэй болохоор дотор байх хүсэлгүй бол гараад суусан ч болно. Бас янз бүрийн сонирхолтой номнууд энд бий.

Миний хувьд би энэ газрыг онцгойлон, бүр заавал очиж үзээрэй гэж та нарт захих байна. Хэрэв та тав тухтай орчин, өвөрмөц дуу хөгжим, амттай хоолонд дуртай бол бас өөрийн тэмдэглэлт өдөр болон сонирхолтой эвент зохиох хүсэлтэй бол энэ газар танд яг тохирно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
39
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.