Хайх зүйлээ бичнэ үү

Өнгөрсөн онд Оскарын эзэн болсон, холливүүдийн алдарт жүжигчин Эмма Стоун "La La Land" киноны тухай "Variety"-д өгсөн сонирхолтой ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Өнгөрсөн оны Оскарын наадамд “Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин” номинацийн эзэн болсон, Холливудийн алдарт жүжигчин Эмма Стоун “La La Land” кино болон тус киноны үеэрх өөрийн сэтгэгдэл, онцгой сонин мэдрэмжээ "Variety"-аа дамжуулан хуваалцсаныг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Энэхүү ярилцлага өнгөрсөн оны 12 сард нийтлэгдэж байв.

“Үнэхээр төгс болж чадах эсэх нь хамаагүй. Би зүгээр л үүнийг хийж байгаадаа баяртай байсан.  “Ла Ла Ланд” мьюзикл уран сайхны киноны дуу хөгжмөөс эхлээд бүх зүйл нь намайг гүнээ дурлуулсан. Уран бүтээлчийн хувьд өөрийн эрхгүй тоглохсон гэж дурлуулам, аз жаргал, баяр хөөр, гуниглал, бүжиг дууны хослолууд, наран шингэх хязгааргүйн гүнд уусах гүн хөх тэнгэрийн үзэгдэл бүхэн нь намайг ховсдох шиг болсон.”  

- Эмма Стоун


Сурвалжлагч: Би түүнтэй Теллюрайдын кино наадмын үеэр таарч “La La Land”-ийн тухай сэтгэгдлийг нь сонсолгүй өнгөрөөж болохгүй гэж бодон ярилцахыг урьсан юм. Түүнтэй ярилцахад өөдөөс нь хараад сандран догдолж байгаа намайг ч анзаарах сөхөөгүй тэр кино уран бүтээлийнхээ тухай сэтгэл догдлон ярьж билээ. Эмма үнэхээр өөрийнхөөрөө, илэн далангүй нэгэн. Бид инээлдэж яг л найз нөхөд шиг ярилцаж байлаа. Ярилцлагын эхэнд би түүнээс “Та ч одоо яриа өгөөд залхчихсан биз?” гэтэл тэр инээд алдан толгой сэгсрээд "Таны асуулт бүрт чин сэтгэлээсээ хариулна аа" гэлээ.

Эмма, та хүрэхийг хүсдэг цэгтээ хүрсэн үү? Яг одоо байх ёстой газраа байна уу?

Үнэндээ миний сэтгэл их хөдөлж байна. Сүүлийн хэдэн жилүүдийн эцэст би ахин цэнэглэгдсэн мэт л боллоо. Нью-Йоркод болсон зураг авалтын үеэр би ёстой ухаан жолоогүй ажиллаж байсан ч өмнө нь хийж үзээгүй цоо шинэ дүр зураг, зураг авалтууд намайг ахин төрөх эрч хүчтэй болголоо. Эхлээд “La La Land”  дараад нь  “The Battle of the Sexes”-д тоглолоо… Үнэхээр солиотой жил болж өнгөрлөө шүү. 

“La La Land” танд маш том дүр оноосон шүү дээ. 

Киноны үеэр Дэмьентай /киноны найруулагч/ бид хоёр маш удаан ярилцсан. Надад үнэхээр сонирхолтой байсан учир би нарийн ширийн деталь бүрийн тухай асуухад тэр маш хичээнгүй тайлбарлаж байсан. Мэдэхгүй юм… Би асуугаад л, тэр хариулаад л. Би ч азтай шүү. 
 
Та кино зураг авалтын багаа бүрдүүлэхэд гар бие оролцсон уу? Та хамтарч ажиллах хүмүүстээ ач холбогдол өгдөг үү? гэсэн үг л дээ. Жишээ нь, олон жилийн туршлага, мэдлэгтэй учраас Алихандро Инарриту /Birdman киноны найруулагч/-тай хүн бүхэн л хамтрахыг хүсдэг шүү дээ?

Сүүлийн хоёр жилийн турш завгүй үргэлжилсэн зураг авалтууд дунд би хүн бүр өөрийн гэсэн онцлогтой болохоор бие биенээсээ тэс өөр байдаг гэдгийг ойлгосон. Хэлэхэд эвгүй л юм. Миний анхны кино зураг авалт одоогоос 10 жилийн өмнө болж байж. 10 жилийн турш ямар найруулагчтай эс таарах билээ дээ. Олон янзын туршлага, сэтгэхүйтэй найруулагч нартай хэнтэй нь яаж харилцах вэ гээд өөрөө ч төсөөлөөгүйгээр дасан зохицох чадвартай болсон гэж бодож байна. 

Дасан зохицох оо?

Тиймээ. Өдрийн төгсгөлд л гэхэд төлөвлөсөн зураг авалт бүр орвонгоороо өөрчлөгдөх ч үе бий. Тааварлашгүй, бодож төсөөлөхийн аргагүй. Тааварлашгүй бас сэтгэл хөдлөм… бас чи хэзээ ч бүрэн төлөвлөх боломжгүй. Тиймээс өмнө нь хамт ажилласан ч бай, үгүй ч бай, тэдний ажил нь тиймээс хойш би дасан зохицохгүй гээд яах билээ. 

Зураг авалт таны бодож байснаас өөрөөр явагдах үед та яадаг вэ? Илүү дээрддэг үү?

Эсвэл хэцүүднэ… Зүгээр л нүдээ нээж байгаа шигээ зүрх сэтгэлээ чөлөөлөхөд л болно. Тэгсэн цагт хамаагүй илүү төвлөрч чаддаг. 

Та цаашдын карьераа бодолцож “La La Land” кинонд тоглосон уу? 

Энэ кино миний маш удаан бодож ирсэн зүйл байсан. Би цаашдын ирээдүйгээ төлөвлөдөг ч, миний хүсэл намайг байнга өөрчлөгдөж, өсөж нэмэгдэж, уян хатан байхыг шаарддаг. Цаашид юу ирэхээс үл хамаараад намайг сорьсон, аз туршсан алхам хийх дуртай. Ийм үед л бүхнийг удирдаж чадах шиг санагддаг. 

“La La Land”-д дүр бүтээж байхад юу хамгийн их таалагдсан бэ?

Шууд хэлэх хэцүү юм. Жүжигчний дүрд тоглосон болохоор илүү сайхан байсан. Кино бүтээгчид үзэгчдийг аль нэг хэсэгт бус, киног эхлэхээс нь төгсөх хүртэл хайрлаасай гэж хүсдэг байх. Бид бүжгийн кадрыг бүтэн 3 сарын турш бэлдсэн болохоор энэ хэсгийг дуусаад бүгд алга ташин баярлацгааж байсан. Олон нийт энэ хэсгийг бидэн шиг мэдэрч хүлээж аваасай гэж найддаг.  

“La La Land”-ийн үеэр танд төвөггүй болчих байх гэж бодсон ч багагүй чармайлт шаардсан хэсэг бий юу?

Бүжгийн хэсэг надад маш хэцүү бэрхшээлтэй санагдаж байсан ч сүүлдээ хөгжөөнтэй, сонирхолтойгоор зураг авалтаа дуусгасан. Алдарт жүжигчин Гейн Кэлли /“Singing in the rain” УСК-ны гол дүрд тоглосон жүжигчин/-ийн хийсэн шиг тоглолтыг яаж үзүүлнэ дээ л гэж бодож байсан. Товшуур бүжиг бүжиглэх эхэндээ хэцүү байсан ч Райан /“La La Land” киноны эрэгтэй гол дүрийн жүжигчин/ бид хоёр өдөр бүр бэлдэж байсан. Өдрийн энэ хэсэг миний хамгийн дуртай үе байж билээ. Яг энэ кадрыг дууссаны дараа би бүр яаж энэ бүхний ард гарснаа гайхаад зогсож байсан. Болох үгүйг нь хийхээсээ өмнө өөртөө шийдсэнээс, эхлээд хийх л хэрэгтэйг мэдсэн дээ. 

Үнэхээр гайхалтай юм аа.

6 сарын турш нэг хэсгийн үзэгдлийг өдөр бүр бэлдэж, “нэг л өдөр” гэж бодож явсаар нэг мэдэхэд л өглөө сэрээд “Хөөх, тэр өдөр өнөөдөр гэж үү?” гэж бодсон. 

Одоо бол та тайван байна уу? Ямар ч хэсгийг бүтээх зоригтой...

Айдас, догдлол үргэлж л байдаг. Өөрчлөгдсөн зүйл гэвэл юу ч тохиосон өөрийгөө чөлөөлж, туршиж үзэх зоригтой байна. 

Хүмүүст урам зориг өгөхөөр сүүлийн үеийн кино санал болгооч? 

 Өнөөдөр “ Arrival” УСК (2016)-ийг үзсэн шүү. 

 Та “Arrival” УСК (2016)-д дуртай юм уу? 

Энэ кинонд үнэхээр хайртай. Эмми Адамс үнэхээр чөлөөт сэтгэлгээтэй нэгэн.  "Manchester By the Sea" кино ч мөн гайхамшигтай. Кейси Аффлек ер бусын  нэгэн шүү. Мишель Уильямс, “Bad Moms”-ийн Katherine Hahn… гээд бүгд л  гайхалтай. Катерина Хан үнэхээр төрөлхийн мэдрэмжтэй. Өөр ч сүүлийн үед  шинэ кино үзээгүй юм байна шүү. 

Жүжиглэх, дүр бүтээхэд танд юу урам зориг өгдөг вэ? 

Сайхан кино, бүтээлүүд. Хүүхэд байхдаа нэг кино үзээд л, түүнээсээ нэг хоёр  цагийн дараа тэр киноныхоо нэг дүр нь болчих шиг санагддагсан. Тэгээд  угаалгын өрөөндөө ороод кино театрт байна гэж төсөөлөн жүжиглэж  тоглодог байсан шүү. Хүүхэд байхын сайхан нь тэр дүрээ дэлгэцээс огт өөрөөр харахгүйд юм уу даа. Би нэг дүр бүтээх бүртээ өөрийгөө түүнээсээ олж байдаг. Тиймээс дүр минь надаас огт өөр байх нь үгүй. 

Та шантарч, гуниглах үедээ юу хийдэг вэ?

Би бүх зүйлд хүчтэй мэт байгаад сурчихаж дээ. Зарим зүйл үнэхээр бэрх санагдах нь бий. Заримдаа нисэх гэж хэчнээн хүссэн ч далавч чинь гэмтсэн мэт өвдөнө. Хамгийн хэцүү цаг үед хамгийн ихээр л хичээх хэрэгтэй санагддаг. Би чинь хүн шүү дээ. Алдах, буруу сонголт хийх мөч үргэлж л гарна. Хүн байна гэдэг алдана л гэсэн үг. Эмзэг байх, хэнийг ч гомдоохгүй, хэнд ч буруу зүйл хийхгүй байхыг хүссэн ч хүн л юм чинь тэгэхээс өөр аргагүй болно. 

Бид бүгд тийм шүү дээ. 

Бүгд! Гэвч юу ч үүрдийнх биш. Бүх зүйл хувьсан өөрчлөгддөг. Бас орхин оддог. Хэцүү үедээ үүнийг санахад “Нэг л өдөр, яг өнөөдөр шиг ийм өдөр би хорвоогоос явах болуу?” ч гэж бодогдоно. Би амьдралдаа хайртай. Би орхихыг хүсэхгүй. Би байгаа бүх зүйлдээ хайртай. Тиймээс яагаад зүгээр л суугаад хаа нэгтээгээс сайхан зүйлс, гайхалтай боломж ирэхийг хүлээх ёстой гэж? Би өөрийнхөө мэдэхгүй өөрийгөө нээж, өөртөө адал явдал, аз жаргал нээгч нэгэн байхыг хүсч байна. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
26
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.