Хайх зүйлээ бичнэ үү

мин

"ОДДЫН ДАЙН"-ын виртуал ертөнц 2019 онд нээгдэнэ

2019 онд ашиглалтад орох тус ертөнцөд 2 нар мандаж, бодит мэт дүрслэл бүхий "Оддын дайн"-ы виртуал орчин цогцлох юм.


Уолт Дисней компаниас “Star Wars” цувралаас сэдэвлэсэн виртуал гараг ертөнцийг бий болгохоор ажиллаж байгаа тухай Mashable мэдээлжээ. 2019 онд ашиглалтад орох тус ертөнцөд 2 нар мандаж, бодит мэт дүрслэл бүхий "Оддын дайн"-ы виртуал орчин бий болох юм. Үүнээс өмнө Диснейланд төвд ч мөн "Secrets of the Empire" гэсэн "Оддын дайн" цувралаас сэдэвлэсэн хэсгийг бүтээхээр болжээ. Тус киноны хувьд "дэлхий" болох Мустафар гаригт Рожие-1, К-2СО зэрэг үзэгчдийн танил дотно дүрүүд амилах юм. 

“Энэ кинонд хайртай, нэгэн хэсэг нь болохыг хүсч мөрөөдөж ирсэн хүн бүр мөрөөдлөө биелүүлэн “Эзэнт гүрний нууц” ангиас сэдэвлэсэн гараг ертөнцөд бүх мэдрэмжээрээ уусан, найз нөхөд, гэр бүл оддын дайны баатруудтай аялах боломжтой” гэж Дисней компаниас мэдэгджээ. Тэд “бүх мэдрэмжээрээ” гэсэн нь бидэнд “Оддын дайн”-ы ертөнц ямар үнэртэйг ч мэдрүүлэх виртуал ертөнцийг бүтээхээр төлөвлөснийг гэрчлэх биз.

"The Void" компаниас тус төвийг хамтран бүтээж байгаа аж. Тус компани нь Нью-Йорк хотын төв талбайд байрлах Мадам Тюссодын музейд "Сүнстэй тулаанч"-ийн виртуал ертөнцийг өө сэвгүй, гайхалтайгаар бүтээснээрээ олон улсад алдартай. Мөн тэд "Skywalker дуу" хөгжмийн студи, "Lusacfilm" кино компанитай хамтарч байгаа бөгөөд тус цогцолбор нь виртуал төхөөрөмж, дүрслэлийн тусламжтайгаар үзэгчийг "Оддын дайн"-аар аялуулах юм. "Хүссэн хэн ч бидний нэгэн хэсэг болж "Оддын дайн"-д зочилж, аялал хийн, бүр аян дайнд ч оролцоно. Хүн бүхэн "Оддын дайн"-ы давтагдашгүй ертөнцөд хөл тавиасай гэж хүсч байна."  гэмээн компаний зүгээс мэдээлжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
31
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.