Хайх зүйлээ бичнэ үү

мин

Риана 60 гаруй улсын охидын боловсролд хөрөнгө оруулна

Риана хөгжиж буй 60 улсын охидын боловсролд хөрөнгө оруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлыхаа эхлэл болгон Малави улсын охидын боловсролд хандив болгон сургалтын тэтгэлэг олгож, унадаг дугуй бэлэглэжээ.


Риана хөгжиж буй  60 улсын охидын боловсролд хөрөнгө оруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлынхаа эхлэл болгон Малави улсын охидод сургалтын тэтгэлэг олгож, унадаг дугуй бэлэглэжээ. 

Picture of Rihanna on a bike

Тэрээр “Клара Лионел” ТББ, БНХАУ-ын дугуй үйлдвэрлэлийн “Офо” компанитай хамтран тус хандивийг үүсгэн байгуулжээ.  “1 км зам” гэх тус хандивын ажиллагааны үеэр Малави Улсын 100 гаруй охидын дунд боловсролд зарцуулах мөнгөн тэтгэлэгийг олгосон байна. Тус улсын зам тээврийн хөгжил маш тааруугаас сурагчид сургуульдаа явахдаа маш урт, харанхуй замаар ганцаараа алхахад хүрдэг аж. Мөн Малави Улсын 4.6 сая сурах насны хүүхдүүдийн ердөө 8% нь дунд сургуулиа бүрэн төгсдөг тул тус үйлсийг нүдээ олсон ажил хэмээн олон нийт үнэлжээ. 

Rihanna with Brigitte Macron

Рианагийн энэхүү хүмүүнлэгийн үйлсийг үнэлэн Харвардын Их сургуулиас "Хүмүүнлэгийн үйлстэн" шагнал олгосон байна. “Тэтгэлэгийг бүрдүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн сангийн хамт олон баярлалаа. Бид хамтдаа дэлхийн нэгэн өнцөг дэх сурагчдад боловсрол эзэмшихэд нь бага ч гэсэн тусалж чадлаа. Дэлхийн олон олон манлайлагч залуус надтай нэгдэнэ гэдэг итгэлтэй байна.” гэж тэрээр шагнал гардан авахдаа хэлжээ. 

 

Эх сурвалж: Time.com

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
42
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.