Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Усэйн Болт сүүлийн тэмцээндээ хүрэл медаль авлаа

Олимпын наадмын 8 удаагийн аварга, Дэлхийн аваргын 11 удаагийн алтан медалийн эзэн, цуут тамирчин Усэйн Болт спортын түүхэн дэх анхны хүрэл медалиа хүртлээ.


  100 метрийн гүйлтийн төрөлд дархан аварга гэгддэг “Цахилгаан” хочит Усэйн Болт энэ сарын 4-13-нд Лондон хотод болж буй “Хөнгөн Атлетикийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-ий үеэр 3-р байрт орлоо. 
1-р байрт 9.92 секундээр АНУ-ын тамирчин Жастин Гэтлин, 2-р байр 9.94 секундээр АНУ-ын тамирчин Кристиан Колеман нар тус тус байр эзэлсэн байна. 

  Ийнхүү Олимпын наадмын 8 удаагийн аварга, Дэлхийн аваргын 11 удаагийн аварга, цуут тамирчин Усэйн Болт спортын түүхэн дэх анхны хүрэл медалиа хүртлээ. Тэрээр тэмцээний эхэнд энэ удаагийн тэмцээн хамгийн сүүлийнх байх болно гэж мэдээлээд байсан юм. Болт гүйлтийн гарааны зурвасаас хөдлөхдөө 0.183 секунд зарцуулсан нь Жастинаас даруй 0.05 секундээр хоцорсон нь тэмцээний турш нэмэгдсээр байсан гэж шүүгчид үзжээ. 

Дэлхийн аварга болсон 35 настай тамирчин Жастин Гэтлин хоёр ч удаа сэргээш хэрэглэсэн гэх шалтгаанаар тэмцээнээс хасагдаад байсан юм. Тэрээр 2004, 2005 оны  “Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-ий үеэр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож хөнгөн атлетикийн түүхэн дэх хамгийн хүнд бэрх нэр хүндийн эзэн гэгдэж байсан бөгөөд тодорхойгүй хугацаагаар ахин тэмцээнд орохыг нь ч хориглоод байжээ.

Болт өрсөлдөгчдөдөө хандан “Би залуу өрсөлдөгчдөө 2-р байраа алдлаа. Тэр маш авьяаслаг, сайн тамирчин. Түүнд маш сайхан ирээдүй байна. Жастины хувьд тэр маш хүчтэй өрсөлдөгч, амьдрал дээр бол сайн найз. Түүний эсрэг байхын тулд хамгийн шилдэг нь л байх ёстой. Би үргэлж л ялах, ялагдах, хайнцах хамаагүйгээр тэмцээнээ баяртай өндөрлөдөг байсан. Би энэ спортод хийж үзэх бүхнээ хийж үзлээ. Одоо явах цаг минь болсон.” гэжээ. 

“Усэйн Болт ялах бүртээ ямар ч хувирал гаргадаггүй, маш тайван, сэтгэл хөдлөлгүй байдаг байсан. Энэ удаад ч тэр яг л тэр хэвээрээ байлаа.” 

-New York Times

Шүүгчид төдийгүй үзэгчид тэмцээний үр дүнд итгэж чадахгүй, танхим тэр чигээрээ “Усэйн Болт! Усэйн Болт!” хэмээн уухайлж байсан бөгөөд Жастин түүнд хүндэтгэл үзүүлэн мэхийсэн юм. 

Болт 2011 оны Дэигүд болсон “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг эс тооцвол спортод хөл тавьсан цагаасаа хойш тэргүүн байраас өөр индэрт зогсож үзээгүй юм. 
BBC-ийн нэвтрүүлэгч Майк Костелло “Жастин 2 ч удаа тэмцээнээс хасагдаад байсан. Ийм хүн алтан медалийн эзэн болсон нь спортын түүхэнд хэзээ шантарч болохгүйг сануулсан маш их нөлөөллийг авчирлаа” гэжээ. 


Эх сурвалж: bbc.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
7
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.