Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"National geographic" адал явдалд дуртай аялагчдад Монголыг санал болгожээ

... говь нутаг, элсэн тасархайд аялан, өргөн талаар морьтой давхих, нутгийхантай танилцан, соёл ахуйтай танилцах зэрэг олон “адал явдалт” аялал зөвхөн Монголд л бий.


Дэлхийн аялал жуулчлалын нэвтэрхий толь болох "National Geographic" сэтгүүлээс адал явдалд дурлагчдад зориулан аялахад тохиромжтой 10 орныг санал болгосноос Монгол Улсыг 3-рт онцолжээ. Тус жагсаалт нь "Илүү олон аялагч очиж үзэх ёстой 10 орон" гэсэн гарчигтай нийтлэгдсэн байна.

1. Лесотогийн Вант Улс

Дарс, далайн эрэгт дурлагчид Өмнөд Африкийн бусад хэсгээр зугаалах нь бий. Харин адал явдал хайсан хүмүүст тэнгэр баганадсан өндөр хүрхрээ, зэрлэг байгаль, жилийн 300 өдрийн нарлаг дулаан уур амьсгал таалагдах болно.

2. Египет 

Энэ орон терроризм, улс төрийн тогтвортой бус байдлаасаа болоод хаалттай орон гэгддэг. Гэсэн ч үүнийхээ цаана өргөн баялаг түүхтэй улс тул адал явдал заавал бий. 

3. Монгол

Онгон дагшин байгальд зугаалан, өөр хаана ч байхгүй нүүдэлчин ахуйг нүдээр үзэх боломжтой. Монгол улс жилийн дөрвөн улиралтай бөгөөд хэрвээ та 7 сард очвол Монголын үндэсний баяр болох “Наадам”-тай танилцаж чадна. Энэ нь бөх барилдах, морь унах, сур харвах гэсэн гурван спортоос бүрдсэн үндэсний баяр юм. Мөн говь нутаг, элсэн тасархайд аялан, өргөн талаар морьтой давхиж, нутгийхантай уулзаж, соёл ахуйтай танилцах гээд олон адал явдал завхөн Монголд л бий. 

4. Турк 

Энэ улс байгалийн өвөрмөц содон үзэгдэлтэй. Үүнийхээ адил гэнэтийн байгалийн гамшиг тохиох нь бий. Гэхдээ адал явдал байхад энэ төдийлөн чухал биш.

5. Филиппин

Энэ улс террорист бүлэглэлийн халдлагад олон удаа өртсөн түүхтэй ч төдий чинээ онцгой содон зан заншил, байгалийн сайхан цогцлоосон.

6. Гайана

Жил тутам 3000 гаруй жуулчид энэ улсад зочилдог ба нийт газар нутгийн 80 гаруй хувьд нь хүний хөл хүрээгүй аж. 

7. Хайти

Энэ улс 2010 онд газар хөдлөлтөд өртсөн хэдий ч нутгийн байгаль, он удаан жилийг элээсэн түүхэн барилгууд танд таалагдах болно.

8. Арктикийн Аляска муж улс

Цагаан баавгай, арктик үнэг, цасны шар шувуу зэрэг ховор содон амьтдын эх нутаг юм. 

9. Киргизтан

Ази, ОХУ-ын соёлын нэгдэл болсон улс бөгөөд ард иргэд нь жуулчдад маш ээлтэй.

10. Молдав

Жилийн 124200 тонн бүхий дарсны зах зээлтэй энэ улсын түүх заншил ч мөн онцгой содон юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
16
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.