Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хүүхдүүд чихрэнд донтдог шиг цахим орчинд МАШ АМАРХАН донтдог

“Эцэг эхчүүд хүүхдээ чөлөө завтай үедээ юу хийж байгааг нь анхаарч, ялангуяа зуны амралтаа хэрхэн өнгөрүүлж байгаад нь анхаарал хандуулах шаардлагатай байна.”


Бүх насны хүүхдүүд интернэтэд холбогдож, нийгмийн сүлжээнд нэвтрэх, олон цагаар ашиглах нь түргэн хоол, амттан шиг донтуулдаг гэж АНУ-ын хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд ярьж байна.

“Эцэг эхчүүд хүүхдээ чөлөө завтай үедээ юу хийж байгааг нь анхаарч, ялангуяа зуны амралтаа хэрхэн өнгөрүүлж байгаад нь анхаарал хандуулах шаардлагатай байна.” гэж сэтгэл зүйчид хэлж байна. Эцэг эхчүүд анхаарахгүй байх тусам хүүхдийн цахим хэрэглээ хэтэрч, чихрэнд донтдогтой адил цахим хэрэглээнд донтох аюултай. АНУ-ын мэргэжилтэнүүдийн дэлхий дахинаа 15 настай 120 мянган хүүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар 15 хүүхэд тутмын 5 нь долоо хоногт 15 цагийг интернэт орчинд өнгөрүүлж байгаа нь тогтоогдсон аж.

Зөвхөн гар утас ч биш, телевиз, компьютер, ухаалаг төхөөрөмжүүд, цахилгаан хэрэгсэлээр удаан хугацаагаар тоглох, бичлэг үзэх нь хүүхдийн тархинд ачаалал үүсгэж, уур уцаар ихтэй, стресстэй болгож байна. Энэ хэвээрээ удаан явбал сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсч, цаашдын амьдралд нь ч нөлөөлөх аюултай юм. Ийм зуршил яг л тамхи болон өөр төрлийн донтолтоос гарахад туулдаг шиг сэтгэл санааг хямруулж, муу зуршилд амархан автах зантай болгодог тул дэлхийн өнцөг булан бүр дэх эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарыг хүүхдийн цахим хэрэглээг анхаарахыг зөвлөжээ.

Эх сурвалж: BBC.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
9
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.