Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Замын хөдөлгөөнд "ХҮН ШИГ" биеэ авч явахад тань туслах 13 алхам

Ядаж л ногоон гэрэл дөнгөж асахад араас сигналдахаа больчих л доо...


"UB Comedy Club"-ын пэйж дээрээ оруулдаг сонирхолтой постуудыг та бүхэн сайн мэдэх байх. Харин энэ удаад бид “Замын хөдөлгөөнд хүн шиг аятайхан оролцох дүрмийн төсөл” постноос санаа аван, хэрхэн зөв боловсон оролцох тухай "бяцхан" мэдээлэл хүргэхээр шийдлээ.

Замын хөдөлгөөнд соёлтой оролцох гэдэг нь:

1. Дохио ногоон болоод 0.002 секунд болж байхад сигналдаж эхлэхгүй байх.

2. Угаасаа л бүгд түгжирсэн байхад хойноос байн байн сигналдахгүй байх.

3. Гарцгүй газраар гарч байж цэцэрлэгт хүрээлэнд эсвэл загварын тайзан дээр алхаж байгаа мэт явахгүй байх.

4. Аваарын гэрлээ л асуучихвал хаана ч зогсож болно гэж бодохгүй байх.

5. Машиныхаа цонхоор хог хаяхгүй байх.

6. Явган хүний гарц хааж зогсоод, юу ч болоогүй мэт машин дотроосоо ширтэлцэн суухгүй байх.

7. Машин барьж байж утсаараа ярьж, зурвас илгээхгүй байх.

8. Хөдөө замд явж байгаа жолоочид өөрсдийгөө "Mad Max" гэж төсөөлөлгүй, хурдаа хасч явж байх.

9. Замын хажуугаар алхаж яваа хүмүүсийн дэргэдүүр албаар хурдтай давхиж, ус цацахгүй байх. (Өнөө үед дугаарыг нь тэмдэглэж аваад цагдаад хэлдэг болсон)

10. Гарцаар гарч байгаа хүний өмдөнд гупернийхээ тоосыг арчтал тулж зогсохгүй байх.

11. Дохиогүй, хүчээр урдуур орчхоод, "Thank You" гэрлээ асаасныгаа соёлтой, зарчимч үйлдэл гэж бодохгүй байх.

12. Машин унаж яваа л бол явган зорчигчоос илүү мэтээр өөрийгөө бодож, бүдүүлэг авир гаргахгүй байх.

13. Ямар нэгэн юм болоход машинд уураа гаргахгүй байх.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
13 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.