Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Малалагийн шидэт үзэг" ном 10 сараас худалдаанд гарна

Исламын шашинт эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийн төлөө анхлан дуугарч байсан Малала Юсуфзай залуус эерэг бодол өгөх зорилгоор зурган ном гаргалаа.


Исламын шашинт эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийн төлөө анхлан дуугарч, тэмцсэнээр 17 насандаа Нобелийн Энхтайвны шагналын эзэн болсон Пакистаны иргэн Малала Юсуфзайг бид "Намайг Малала гэдэг" номоор нь сайн мэднэ. Тэгвэл тэр залууст эерэг бодол,  өөдрөг харилцаа авчрах зорилготойгоор хоёр дахь ном "Малалагийн шидэт үзэг" зурагт номоо гаргажээ. 

"Малалагийн шинэ ном 10-р сарын 17-нд худалдаанд гарна. Уг ном нь хүүхэд харандаагаа аваад шидэт мөрөөдлийг бүтээн, энэ ертөнцийг ахин бүтээж чадахаар урам зориг өгөөсэй гэж Малала хүссэн. Пакистаны энгийн сурагч байхдаа Малала хүн бүрийг аз жаргалтай байгаасай, хотын төвд битгий хог байгаасай, өглөө бага ч гэсэн нойр авахсан гэж хүсдэг байсан. Тэр илүү том болж илүү чухал зүйлд санаа тавихыг хүсчээ. Тэр дэлхий ертөнцийг олж харсан байна." гэж номыг хэвлэж буй "Little Brown" компаний хэвлэн нийтлэгчид ярьжээ. 

Малала "Номынхоо анхны хувийг гар дээрээ аваад маш их баяртай байна. Ээж маань миний анхны уншигч боллоо. Тэр англи хэл сурч байгаа болохоор тус болно гэж найдаж байна" гэж твиттертээ жиргэсэн байна. 

Эх сурвалж: Time.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
12 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
33
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.