Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

УРЛАГ сонирхогчдод урлаг судлаач М.АМИНАГИЙН санал болгож буй 10 цахим хаяг

Ардын зураач, Төрийн соёрхолт Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит "АНИМА" Дүрслэх урлаг, дизайны сургуулийн багш, урлаг судлаач М.Амина дараах 10 веб хаягийг санал болголоо.


Ардын зураач, Төрийн соёрхолт Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит "АНИМА" Дүрслэх урлаг, дизайны сургуулийн багш, урлаг судлаач М.Амина урлаг сонирхдог хэн бүхэн зоруилан дараах 10 веб хаягийг санал болголоо. 

1. Google Art Project

Хамгийн эхнийх нь мэдээж бидний сайн мэдэх “Google Art Project”. Утсандаа аппликейшнийг нь татаад авахад бүр гоё. Гол онцлог нь алдарт уран бүтээлчдийн зургийг машид томруулж, бүр будгийн тавилт, нялалт зураасыг тодорхой харж болно. Дэлхийн алдарт бүтээлүүдийг эх хувиар нь музейд ч тэгж ойрхноос үзэж чадахгүй байхад энэ бол үнэхээр гайхамшиг. 

2. VK: Прогулки сквозь века(Зуун зуунаар аялахуй)

Сошиал ертөнцөд бидний тархийг дарамталж буй элдэв хар бараан мэдээллээс залхаж байна уу? Хэрвээ тийм бол энэ танд яг тохирох хуудас. Урлагаар цэнэглэгдэж, оюун санаагаа амраахаас гадна гоо зүйн мэдрэмжээ үлэмж дээшлүүлэхэд тань туслах тансаг урлагийн бүтээл, сонгодог хөгжим, архитектурын гайхамшигт зургууд энд бий. Нэр нь хүртэл "Прогулки сквозь века" (Зуун зуунаар аялахуй) гэх гайхалтай байгаа биз.

3. Youtube: Khan Academy Art History

Урлагийн бүтээл, урлагийн түүхийн тухай товч тодорхой мэдлэгийг маш богинохон хугацаанд авмаар байвал эдний лекцийг сонсоод үзээрэй. “Khan Academy” нь англи болон орос хэлдээр урлагийн гэлтгүй олон салбарын гоё гоё лекцүүдийг үнэ төлбөргүй хүргэдэг юм билээ.

4. VK: Another look

Зүгээр л гоё хүүхнүүдийн зураг хармаар үе байдаг шүү дээ. Маш мэдрэмжтэй, урлаг үнэртсэн фото зураг бүхий загварын хуудас.

5. Art Cyclopedia 

Найз тань “Сюрреализм урсгалд дуртай” гээд л томроод байвал яах уу? Ийшээ ороод л тэр нь юу байдгийг мэдээд авчих. Бүх урсгал чиглэл, бүх уран бүтээлчидийн намтар, уран бүтээлийг агуулсан урлагийн томоохон нэвтэрхий толь.

6. Gallerix

Алдартай зураачдын уран бүтээлийг нэг их нарийн хайж, ялгалгүйгээр шууд л үзмээр байгаа бол ийшээ ороорой. Бас гоё зургуудыг нь сайн чанартайгаар татаж аваад компьютерийнхээ дэлгэцэн дээр тавьбал гоё байгаа биз.

7. Радио Классик

Өглөө бүрийг сонгодог хөгжмөөр угтаад байвал ажил, амьдрал аяндаа цэгцэрдэг юм билээ. Сонгодог хөгжмийн онлайн радио.

8. Hand made Charlotte

Дан ганцхан урлагийн бүтээлүүдийг үзээд зогсохгүй урлагийг өдөр тутмын амьдралдаа оруулж гэр бүлийнхэн, үр хүүхэдтэйгээ цагийг өнгрөөх журмаар гар урлал хиймээр байвал энэ сайтаар зочлоорой.

9. Hermitage Museum

Музей үзэхийн тулд заавал мянган бээр аялдаг цаг өнгөрсөөн. Дэлхийн том том галлерейнууд бүгд өөрсдийн гэсэн сайттай байдаг тул “google” хайлтаар хайгаад л цахим аялал хийгээд байж дээ. Энэ бол оросын алдарт “Эрмитаж музей”-н сайт.

10. Facebook: Сахилгагүй Аминагийн грүпп

Урлагийн түүх гэхээр л тэдэн онд тийм бүтээл зуржээ гэдэг уйтгартай яриа байдаг гэж бодож байна уу? Хамгийн хөгжилтэй, сонирхолтой аргаар урлагийн ертөнц рүү таныг хөтлөн оруулах цахим бүлгэм буюу “Сахилгагүй Аминагийн лекцийг сонирхогчид (Урлагийн түүхийн мэдээллүүд)”-д нэгдээрэй.

Урлагийн ертөнц та бүхний оюун сэтгэлийг үргэлж эерэгээр цэнэглэх болтугай.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.12.30
UB LIFE-ийн Түүхүүд: Энэ онд хүмүүсийн үзсэн хамгийн гоё КИНОНУУД
2
2022.09.05
Есдүгээр сарын жаврыг даван гарахад туслах "дурлам" 10 дуу
3
2022.07.22
Playlist: Бороотойд "эморох" хүсэлгүй хүмүүст санал болгох Биллбоардын 20 дуу
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
35
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

би 2019.06.16 202.5.202.130

сэдэв, сэдвээсээ гадна яриа, ярианаасаа гадна төрх байдлаараа гайхалтай хүн юм.

0 Хариулах