Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Арван жилийн дараа бидний ажлын орчин ямар харагдах вэ?

Дэлхийн топ мэргэжилтнүүдээс асууж байна.


1. Норман Фостер одоо 82 настай, дэлхийн хамгийн алдартай архитектуруудын нэг юм. Тэрбээр Лондон хотын "City Hall", Reichstag Dome, Калифорниад байрлах 5 тэрбум долларын "Apple Campus 2" зэрэг дэлхийн хамгийн гайхамшигтай барилгуудын дизайнер юм.

Арван жилийн дараа оффис ямар өнгө төрхтэй болсон байх бол? 

Норман Фостер: Бүх талаараа илүү “ногоон” байна. Залуу хүмүүс оффисоо өөрсдийн амьдралын хэв маягт тааруулан сонгох болно. Ирээдүйн шинэ үеийнхэн ажил олгогчийн зүгээс уур амьсгалын өөрчлөлтийг шийдэхийн тулд юуг анхаарч байгаа зэрэгт анхаардаг, илүү давшингуй бас цаг уурын талаар ихээхэн үзэл бодолтой байх болно. Илүү чанартай ажлын орчинг бий болгохын тулд гарцаагүй хүрээлэн буй орчиндоо хэр ээлтэй байх эсэх нь чухал болох болно.

Apple Campus 2

2. Таняа Вүүд бол оффисын орчин тохижуулагч бөгөөд “Soho Works” компанийн захирал юм.

Арван жилийн дараа оффис ямар өнгө төрхтэй болсон байх бол?

Таняа Вүүд: Тэр үед би оффис одоо одоогийнхоосоо ч тухтай болно байх гэж таамаглаж байна. Ямар нэгэн дарамт, тухгүй зүйлгүйгээр цагаа хүссэнээрээ өнгөрүүлж болох тийм газар болно байх. Ажлын цаг мөн илүү уян хатан, бага болсноор хүмүүс албан тасалгаандаа заавал хэдэн цаг байна гэсэн зүйлд баригдахгүй. Ажил хөдөлмөр эрхлэлтийг илүү сайжруулах, идэвхжүүлэх оффисын орчныг бүрдүүлнэ. Энд заал, фитнесс, чөлөөт орон зай, унтлагын өрөө, мэргэжлийн тоног төхөөрөмжтэй студи зэргийг агуулах боломжтой юм.

Coworking space by Soho Works

3. Тамара Бриск “Wiredscore” France компанийн гүйцэтгэх захирал. Энэ бол өндөр хурдны интернэт сүлжээг ашиглан барилга байгууламжуудад үнэлгээ хийдэг компани юм.

Арван жилийн дараа оффис ямар өнгө төрхтэй болсон байх бол?

Тамара Бриск: Ирэх арван хэдэн жилд оффисууд бидний ажлын давуу талыг дэмжих болоод танин мэдэхүйг дээшлүүлэхэд тулгуурлагдан хөгжинө. Хүмүүс өдрийн тодорхой нэг үед илүү бүтээлч байдгийг бид бүгд мэднэ. Хүрээлэн буй орчныг илүү “өдөөх” хэв загвартай болгосноор хамтын ажиллагаа, үр бүтээлийг сайжруулах боломжтой.

"Wiredscore"-оос өндөр үнэлгээ авч, барилгын ажлаа эхлүүлээд буй "Duo Tower"

4. Микаэл Бенфредж “Patchwork”-ийн үүсгэн байгуулагч тэрээр Парис хотын төвд өөрийн "Co-working" газрыг ажиллуулж байна. 

Арван жилийн дараа оффис ямар өнгө төрхтэй болсон байх бол?

Микаэл Бенфредж: Компаниуд одоогийнх шигээ тусгаарлагдсан, саланги байхгүй гэж би бодож байна. Нэг компанид зориулсан нэг том барилга байхгүйгээр нэг давхар байна байх. Том компаниуд өөрсдийн хамтрагч болон үйлчлүүлэгчидтэйгээ илүү ойртох байх гэж найдаж байна. Илүү гадаа талбайд чиглэсэн гэгээлэг загвартай бас илүү ухаалаг буюу автоматжуулалт ихтэй байна байх.

Patchwork Paris

5. Деспина Кацикакис анх "Google" өөрсдийн оффисыг бүтээж байхад зөвлөгөө өгөн ажилладаг байжээ. Одоо тэрээр Их Британийн анхны "WELL Certified" барилга болох "22 Bishopsgate"-д зохион байгуулалтын зөвлөгөө өгч байна. Мөн BBC, Deutsche Bank, Nokia, Microsoft зэрэг компаниудын ажлын байрны зохион байгуулалт, загварын зөвлөх хийж байна. 

Арван жилийн дараа оффис ямар өнгө төрхтэй болсон байх бол?

Деспина Кацикакис: Бид илүү олон төрлийн ашиглалттай, эрэлт хэрэгцээтэй ажлын байр бий болно гэж бодож байгаа. Ажлын болон хувийн орон зайг зохицуулан, аль алинд тохиромжтой болгосноор илүү их ашиглагдах энгийн агаад эрчимтэй орчин бүрдэнэ гэсэн үг.

22 Bishopsgate

6. Дан Харви нь дэлхийн хамгийн том арилжааны зориулалттай өмчийн агент болох CBRE-ийн Bay Area Occupier Services бүлгийн дэд захирал юм.

Арван жилийн дараа оффис ямар өнгө төрхтэй болсон байх бол?

Дан Харви: Бид хувийн нууц гэх асуудлаас үүдэн хэд хэдэн техник технологийн зүйлээс татгалзаад байгаа. Хамтрал, нээлттэй байдал хэдий сайхан ч гэсэн зарим хүмүүсийн хувьд ажлаа явуулахад тун хэцүү байдаг. Тиймээс ирээдүйд хувийн орон зайг бий болгож, илүү нууцлалтай болох байх.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
28
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.