Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Аавдаа өгч болох 15 бэлэгний санаа

Бэлэг сонгоно гэдэг хэцүү ажил шүү. Гэхдээ би танд хялбарчилж өгье.


Аавуудын баяр, төрсөн өдөр, ямар нэг тэмдэглэлт баяр эсвэл зүгээр л энгийн нэгэн өдөр аавдаа бэлэг өгмөөр санагдаж, юу өгөхөө мэдэхгүй байна уу? Тийм бол бэлэглэж болох сонирхолтой зүйлсийн жагсаалтыг танд гаргаж өгөхөөр шийдлээ.

1. Эхэнд мэдээж ном.

Энгийн зүйлээс эхлэе. Ном бэлгэнд авах дургүй хүн гэж байхгүй биз. Аавдаа зориулаад ямар нэгэн сонирхолтой шинэ ном, сонгодог зохиол эсвэл хөгжилтэй ном бэлэглэж болох юм.

2. Хэзээ ч үл хоцрогдох бугуйн цаг.

Байнга биед нь явах, бас харах бүртээ өөрийг чинь бодох тийм нандин, бас хэрэгцээтэй бэлэг бол гарцаагүй бугуйн цаг билээ. Ар талын таган дээр нь сэтгэлийн үгээ он сарын хамт бичүүлээд, өдөр тутмынх нь хувцсан дээр тохирох эдэлгээ сайн даадаг цаг авч өгөөрэй. Байн байн эвдрээд байвал хэцүү шүү дээ.

3. Дурсамж сэдрээх пянз эсвэл хуурцаг.

Аавынхаа хамгийн дуртай хамтлаг дуучныг мэдэх үү? Хэрэв пянз тоглуулагч байгаа бол дуртай пянзыг нь, байхгүй бол хуурцаг эсвэл CD бэлэглээрэй. Бүр нандин болгоё гэвэл та өөрийнхөө багын бичлэг, аавдаа зориулж бичиж байсан шүлэг, зураг гээд дурсамж хадгалсан бичлэгээ дуу нэмэн янзлаад хуулж өгөх боломжтой. Хажуугаар нь сэтгэлийн үгээ хэлсэн ч болно.

4. Хэтэвч бол мөнхийн хэрэглээ.

Аавдаа шинэ хэтэвч авч өгвөл ямар вэ? Дотор нь өөрийнхөө эсвэл гэр бүлийнхээ зургийг жижгээр угаалгаад хийж өгөөрэй. Гарцаагүй баярлаж, маргаашнаас нь эхлээд л хэрэглэх байх даа.

5. Бас нэг нандин бэлэг буюу түлхүүрний оосор.

Хамт авахуулсан зургаа зураг хийж болдог түлхүүрний оосорт хийгээд өгвөл ёстой нэг нандин бэлэг болно доо.

6. Бэлгийн карт.

Аавынхаа орох дуртай газар, юмаа цуглуулдаг дэлгүүрт нь очоод бэлгийн карт аваарай. Дараа нь худалдан авалт хийж, үйлчлүүлэхдээ бэлгийн картаа ямар жаргалтай гаргаж өгөх бол?

7. Янз бүрийн аяга болон хундага.

Аяган дээр янз бүрийн зураг гаргуулж, үг бичиж болдог гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Бас янз бүрийн сонин хэлбэр дүрстэй аяга, хундага байдаг тул та маш олон сонголтоос хүссэнээ авах боломжтой гэсэн үг.

8. Чихэвч.

Манай ээж лав чихэвч аваад маш их баярлана даа. Ер нь зөвхөн бид нар ч биш бидний эцэг эх хүртэл дуу сонсох дуртай. Яагаад утсанд нь дуу татаж өгөөд, чихэвч бэлэглэж болохгүй гэж. Дуртай дуугаа сонсоод явахдаа баярлана даа.

9. Ажлын авсаархан цүнх.

Аавынхаа ажлын цүнхийг сэлгэж өгөх цаг болсон юм биш биз? Даавуун, хөнгөн цүхнээс эхлээд арьсаар хийсэн чамин цүнх хүртэл асар олон сонголт байна.

10. Хослол.

Эрэгтэй хүнд бэлэглэж болох хамгийн гоё зүйл мэт санагдаж байна. Аавынхаа өмсөх дуртай цагаан цамц, хослолын эдэлгээг уртасгах бас нэгэн хослол авч өгвөл ямар вэ? Сэлгэж өмсөх нь хувцсыг хурдан муудахаас сэргийлдэг шүү дээ. Эсвэл бүр хослол байдаггүй юм биш биз?

11. Зангиа.

Зангиа бол жинхэнэ "сонгодог" сонголт юм. Яагаад гэдгийг та бүхэн надаар хэлүүлэтгүй мэдэж байгаа биз ээ.

12. Зургийн аппарат.

Тэр тусмаа дээр үеийнх бол бүр сайн! Хар цагаанаар авдаг эсвэл дарсан даруй зураг нь гараад ирдэг аппарат бол бүр ч сонирхолтой. Янз бүрийн зураг аваад л, их таалагдах байх даа.

13. Гутал.

Оксфорд гутал бол таны сонгож болох хамгин тансаг сонголт. Бас хөлд эвтэйхнийг нь бодоод зөөлөн гутал авсан ч болно. Аль нь ч байлаа гэсэн аавд тань гарцаагүй таалагдах болно.

14. Хөөрхөн, хөгжилтэй захидлын цаас

Аавдаа зориулаад өөрөө гараараа хийсэн захидал, захидлын цаас бэлэглэвэл гоё. Хөгжилтэй, инээдтэй зургаар баяжуулвал бүр ч сэтгэлийг нь хөдөлгөнө дөө. 

15. Зүгээр л хамт цагийг өнгөрөөх

Дээр дурдсан бэлгүүдээс хамгийн шилдэг бас онцгой нь энэ юм. Хамт хоолонд орж, эсвэл бүр амралтанд явж, ширээний теннис  тоглох гэх мэтээр та хамт хийж болох сонирхолтой, хөгжилтэй бүхнийг хийгээрэй. Энэ бол өөр юугаар ч орлуулж чадахгүй тийм сайхан бэлэг юм шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
3
21
2
0
3
1
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эрдэмбаяр 2021.01.10 172.69.252.151

Сайхан санаа байна

2 Хариулах


Өөдөсхөн 2020.01.14 66.181.161.62

Аавд би ийм үнэтэй

0 Хариулах