Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Фэйсбүүкт ХҮН ШИГ биеэ авч явахад тань туслах 15 алхам

Бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон сошиал орчинд бид инээж, уурлаж, дурлаж нэг үгээр “амьдарч” байна.


Бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон сошиал орчинд бид инээж, уурлаж, дурлаж нэг үгээр “амьдарч” байна. Иймээс бид “Ub comedy club”-ийн хөгжилтэй залуусын эхлүүлсэн “Фэйсбүүкийг хүн шиг аятайхан ашиглах дүрмийн төсөл” постоос сэдэвлэн фэйсбүүк ашигладаг хэн бүхэн зориулан энэхүү зөвлөмжийг бэлтгэлээ.  

1. Өөрийнхөө зураг, пост дээрээ лайк дарахгүй байх

2. Өөрөө гоё гарсан, хамт авхуулсан зургаа зөвшөөрөлгүй “таг”-лахгүй байх

3. Бусдад үзүүлэхийн тулд ядарсан хүнд тусалж, зургийг нь авахгүй байх

4. Хүний зурган дээр чөлөө завдал өгөлгүй лайк дарахгүй байх, огцом “poke” дарж сандаргахгүй байх

5. Таалагдахгүй хүнээ unfriend, unfollow хийчихэд болох байтал хэрүүл өдөж зууралдахгүй байх

6. Мөнгө төгрөг, могой, модны зураг “share” хийгээд "аз аз", "бурзай бурзай" гэж бичихгүй байх

7. Олон нийтийн өмнө байн байн найз охин/залуу-гаа тултал нь магтаж, ганц биечүүдийн эмзэг сэдвийг хөндөхгүй байх

8. Нүүр нь гараагүй зурган дээр "ямар хөөрхөн юм бэ" гэж бичихгүй байх 

9. Пост болгоны доор “.” тавихгүй байх. Turn on notification хэсгийг ашиглаж сурах

10. Хүний зургийг чимээгүй хадгалж авчихаад төрсөн өдөр болохоор л гэнэт олны өмнө гаргаж ирээд зүрх зогсоочихгүй байх

11. Дөнгөж найз болсон 2 хүний доор “орос өлгий зарна”, “хүүхэд хүсье” зэргээр бичиж байдалд оруулахгүй байх

12. Хүүхэлдэйн киноны видео “share” хийчихээд, хамаагүй дуу авиа сонсгохгүй байх

13. Лаяк дарсан хүн бүрт “талтай” гэж бодохгүй байх

14. Бичсэн чат харчихаад хариу өгөлгүй гүрийхгүй байх

15. Хүнтэй уулзсан ч фэйсбүүкээ ширтээд “таг” болчихгүй байх

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
41
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.