Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Томчуудын ухаан шаардах, ГҮН АГУУЛГАТАЙ 12 хүүхэлдэйн кино

Хүүхэлдэйн киног бяцхан хүүхдүүдэд зориулан бүтээдэг ч заримынх нь утга санаа гүн гүнзгий, нас биед хүрсэн хүн ч ухаж ойлгоход бэрх зүйл байдаг.


Зарим тохиолдолд хүүхэлдэйн киноны тусламжтай амьдралаас сурч, мэдээгүй зүйлсээ ойлгож авах боломжтой байдаг. Тиймээс хүүхэлдэйн киног зөвхөн хүүхдүүд үзэх ёстой гэвэл хэтэрхий өрөөсгөл ойлголт болно. Тиймээс гүн гүнзгий утга санааг агуулсан "Пиксар" анимэйшний 12 хүүхэлдэйн киног товч тайлбарын хамт хүргэж байна. 

1. “Finding Dori” (2016)

Сайхан сэтгэлт Дори загас өнгөрснөө мартах өвчтэй. Кинонд Дори хэрхэн өнгөрсөн амьдарлаа санаж гэр бүлээ олж байгаа тухай гарна. Энэхүү уран бүтээлээс бид хэдий олон дутагдалтай байсан ч хайртай бүхнээ яг байгаагаар нь хүлээж авах ямар чухал гэдгийг харж болно.

2. “The Good Dinosaur” (2015)

Энэхүү хүүхэлдэйн кинонд бяцхан хүү болон динозавр Арло хоёрын нөхөрлөлийн тухай гардаг. Хүүхдүүд киноны хөгжилтэй адал явдал болон эгдүүтэй бяцхан Арлод татагдана. Харин эцэг эхчүүдэд Арло аавыгаа алдсан айдсаасаа гарч чадах болов уу? гэсэн бодол төрөх нь гарцаагүй. 

3. “Inside out” (2015)

Пиксар анимейшний хамгийн сайн уран бүтээлүүдийн нэг. Гол дүрийн охин Райли өөрийн сэтгэл хөдлөлөө хянахыг хичээх болно. (Баяр баясал, уур хилэн, уйтгар гуниг, айдас, зовнил) Энэхүү киноноос бид янз бүрийн ааш араншин гаргах нь хэвийн үзэгдэл боловч тэднийгээ хянах нь чухал гэдгийг ойлгож авах болно.

4. “Brave” (2012)

Мерида гүнжийн ээж түүний ирээдүйг аль хэдийн төлөвлөж эмэгтэй хүн ямар байх ёстой, юу хийхийг нь үргэлж зааж сургахыг оролдох боловч зоригт охин ээжийнхээ үгнээс зөрж, эцэст нь ээжтэйгээ ойлголцсоноор үйл явдал төгсдөг. Уг хүүхэлдэйн кинонд бусдын үзэл бодолд баригдахгүйгээр өөрийн зүрх сэтгэл, хүсэл тэмүүллээ дагах ёстой гэдгийг харуулсан байна. 

5. “UP” (2009)

Хөгшрөлтийн тухай хамгийн сэтгэл хөдөлгөм бөгөөд гунигтай түүх. Карл өвгөн эхнэрээ нас барснаас нь хойш үргэлж гашуудан, хамт туулсан адал явдлуудаа төсөөлнө. Харин нэг өдөр өхөөрдөм скаут хүү ирснээр Карл мөрөөдлөө биелүүлэхийн тулд маш их адал явдалтай учирна. Энэхүү кино бидэнд  адал явдал эрэлхийлэхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг ухааруулна.

6. “Walle-E” (2008)

Уг кино нь хүний зүрх сэтгэлд гүн гүнзгий мэдрэмж өгөхөөс гадна хүн төрөлхтний асар том хариуцлагын тухай гардаг. Wall-E биднийг одооноос эх дэлхийгээ хайрлан хамгаалах хэрэгтэйг сануулна. Хэрвээ үгүй бол биднийг аймшигтай ирээдүй хүлээж байгааг ч харуулах юм. 

7. “Ratatouille” (2007)

Реми хулгана агуу тогооч болохыг мөрөөднө, мэдээж түүнд хэн ч итгэхгүй, гэсэн хэдий ч тэдний хэлсэн үгс түүний цаашдын амжилтад нөлөөлөхгүй. Ratatouille бидэнд өөртөө итгэвэл хэн, юу ч гэж байсан бидний амжилтад огтхон ч нөлөөлөхгүй гэдгийг ойлгуулна. 

8. “Cars” (2006)

Цахилгаан Маккүйн бол өөртөө хэт бардсан, бие тоосон уралдааны машин. Энэхүү киноноос бид тэргүүн байранд зөвхөн өөрийн хичээл зүтгэлээс гадна багийнхны дэмжлэг, багшийн заавар, найзууд, шүтэн бишрэгчдийн итгэл чухал гэдгийг ойлгож авна.

9. “The Incredibles” (2004)

Энэхүү кинонд энгийн амьдралаар амьдрахыг хичээж байгаа гэр бүлийн тухай өгүүлнэ. Өөрсдийн авьяас чадвараа бусдаас нууснаар тэд өөрсдийгөө азгүй, аз жаргалгүй мэтээр төсөөлнө. Кино багийнхан авъяас, ур чадвар гэдэг хүний салшгүй нэг хэсэг, энэ бүхнээс татгалзсанаар бид өөрсдөөсөө татгалзаж байгаагаас ялгаагүй гэсэн үг гэдгийг харуулахыг зорьжээ.

10. “Finding Nemo” (2003)

Марвин загас өөрийн хүү Немогоо ертөнцийн бүх юмнаас хамгаалахыг хүснэ. Гэвч аавынх нь энэ зан хор учруулна. Хүүхдүүдэд бүх зүйлийг хориглохоос илүүтэйгээр тэдэнд ойр орчны бодит байдлыг  ойлгуулж, тусалж байх нь чухал гэдгийг эцэг, эхчүүдэд ойлгуулахыг оролджээ. 

11. “Monsters, inc” (2001)

Мангасуудын гол үүрэг бол хүүхэд бүрийг айлгах ч хүүхэд айлгах нь хамгийн муу арга болохыг удалгүй ойлгоно. Кинонд дэлхий дээрх хамгийн хүчтэй зэвсэг бол харилцан ойлголт, хүндлэл, нөхөрсөг байдал нь айдсаас илүү хүчтэй зэвсэг болохыг харуулна.

12. “Toy story” (1995)

Хүүхдүүдийн тоохоо больсон, өөрсдийн амьдралаар амьдарч буй тоглоомын талаарх хамгийн ер бусын кино. Тэд яг л хүмүүс шиг харамлалт болон нөхөрлөлийг мэдэрнэ. Кинонд гардаг тоглоомууд тэднээр тоглохоо больж удалгүй мартагдах вий гэхээс айна. Цаг тутамд эзнээрээ хайруулж байхыг хүснэ. 

                                                                                                                                      Эх сурвалж: Adme.ru

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
2
7 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
3
Өчигдөр
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.