Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ид шидтэй Dreamers’ Day: Нэг тасалбараар хоёр кино үзэх боломж

Энэ бямба гарагт болох хандивын үзвэрт хүрэлцэн ирээрэй.


Энэ удаагийн Dreamers’ Day кино өдөрлөг нэгэн онцлогтойгоор зохиогдох гэж байна. Учир нь “Алтан хальс” холбоо Баянхошуунд баригдаж буй “Ид шидийн орон” хүүхэд хамгаалах хөгжлийн төвд хандив босгох аянд нэгдэн, хоёр киног нэг өдөр гаргахаар болжээ. Энэ удаагийн үзвэрийн онцлог нь та НЭГ ТАСАЛБАРААР ХОЁР КИНО ҮЗЭХ боломжтой юм.

Энэ бямба гарагт буюу наймдугаар сарын 12-нд “Тэнгисийн дуун” (2014), “Токиогийн загалмайлсан эцгүүд” (2003) гэх хоёр кино дараалан та бүхэнд хүрэх бөгөөд та бүхэн нэг тасалбараар хоёуланг нь үзэх боломжтой.

“Тэнгисийн дуун”

Үзвэрийн цаг: 16:00

2015 оны Оскарт шилдэг хүүхэлдэйн кино төрөлд өрсөлдөж асан уг бүтээл нь өнгө дүрс, дуу хөгжмийн хувьд үзсэн бүх хүмүүсийг ховсдон, алмайруулдаг чадвартай. Оны хамгийн шилдэг анимэйшн гэх нэр хүндийг хүртэл зүүсэн ба зөвхөн хүүхдүүд гэлтгүй насанд хүрэгсэд, өндөр настай хүмүүсийн ч дурлан үзэх кино юм. 2014 онд нээлтээ хийж  байсан уг кино 93 минут үргэлжлэх ба таны сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэж чадах болно.

“Токиогийн загалмайлсан эцгүүд”

Үзвэрийн цаг: 17:30

Сатоши Коны найруулсан үг гайхалтай кино хүн бүхний сэтгэлийг хөдөлгөдөг бөгөөд уг найруулагч өмнө нь “Perfect Blue” (1997), “Millennium Actress” (2001), "Paprika" (2006) зэрэг алдартай бүтээлүүдийг найруулж байсан юм. Нийт 92 минут үргэлжилдэг бөгөөд Токиогийн зул сарын баяр болон дулаан сайхан мэдрэмжээр дүүрсэн бүтээл билээ.

Ид шидийн орон нь хүүхэд хамгааллын төв, хүмүүжил боловсролын төв мөн өдөр өнжүүлэх цэцэрлэгийн байгууламжтай цогц “Төгөл” билээ. Энэ төслийг Маамуу хүүхэд хөгжлийн төв болон Лантуун дохио ТББ нар хамтран босгохоор ханцуй шамласан болно. Хүүхэд бүр хайр халамж дунд өсөж торних эрхтэй билээ. Та ч бас хүүхдүүдэд зориулан хийж буй энэ гайхалтай үйлийн нэгэн хэсэг болж, "iCinema" кино театрт болох “Dreamers’ Day”-ийн хандивын үзвэрт очин кино үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
26
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.