Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Бороо гоулд”: Бид 56.7 тонн алт Монгол Улсаас олборлосон


Бороогийн алтны үндсэн ордоос арав гаруй жил алт олборлосон “Бороо гоулд” компани татварын асуудалтай холбоотой албан ёсны мэдэгдэл гаргажээ. Тэд мэдэгдэлдээ 2004-2016 оны хооронд Монгол Улсаас нийт 56.7 тонн алт олборлосон тухайгаа дурдаад, үүнд ногдсон татварт нийт 340 тэрбум төгрөг төлсөн тухайгаа тайлбарласан байна. 

Монголбанкны алт худалдан авах өнөөдрийн ханш(2017.08.10) грамм тутамдаа 100 мянга 18 төгрөгтэй тэнцэж байна. Тэгэхээр нэг тонн алтны ханш 100 тэрбум 18 сая төгрөгтэй тэнцэнэ гэсэн үг. Харьцуулахад, “Бороо гоулд” компани 56.7 тонн алт олборложээ. 

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Олон нийтийн цахим сүлжээгээр Сентеррагоулд Монголия ХХК болон Бороо Гоулд ХХК-ийн Монгол Улсад төлсөн татварын талаар ташаа мэдээ гарсантай холбогдуулан олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх зорилгоор дараах мэдэгдлийг хийх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: 

Канад Улсын Торонто хотод төвтэй Сентерра Гоулд корпораци нь Монгол Улсад 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа өрнөдийн томоохон хөрөнгө оруулагч бөгөөд Бороогийн алтны үндсэн ордыг түшиглэн олборлолт хийсэн Бороо Гоулд ХХК, алтны үндсэн ордын хайгуул хийдэг Сентеррагоулд Монголия ХХК гэсэн хоёр охин компанитай юм.

Бороо Гоулд ХХК нь Бороогийн алтны үндсэн ордоос 2004-2016 онд 56.7 тонн алт олборлож, улс, орон нутгийн төсөвт нийт 340 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамжийг төвлөрүүлсэнээс 152 тэрбум төгрөгийн орлогын албан татвар, 83 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлсөн байна. Монгол Улсын татварын хууль, тогтоомжийг сахин биелүүлж, улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсныг нь үнэлэн тус компанийг Үндэсний Татварын Ерөнхий газраас 2007, 2008, 2009, 2010, 2013, 2015 онд Монгол Улсын “Шилдэг татвар төлөгч”-өөр, Нийслэлийн татварын газраас 2011 онд “Нийслэлийн шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр тус тус шалгаруулсан билээ. 

Тус компани нь Бороогийн алтны үндсэн ордод олборлолт хийх хугацаанд татвар хураамжаас гадна улс, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор том, жижиг 160 гаруй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлсэн бөгөөд тэдгээрт зориулж 20 гаруй тэрбум төгрөгийн хандив тусламжийг үзүүлсэн байна. Эдгээр төсөл хөтөлбөрийн томоохон нь Нийслэлийн Нэгдүгээр амаржих газрын 150 ортой 6 давхар өргөтгөл бөгөөд түүнд 10 орчим тэрбум төгрөгийг хандивлаж, иж бүрэн тоног төхөөрөмжийн хамт Улаанбаатарын хотын Эрүүл мэндийн газарт бэлэглэсэн юм. 

Харин Сентеррагоулд Монголия ХХК нь зөвхөн хайгуул судалгааны ажил хийж ирсэн бөгөөд хайгуулын үйл ажиллагаандаа нийт дүнгээр 150 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байна. Тус компани нь 2016 оныг дуусталх хугацаанд 10 тэрбум төгрөгийн татвар ногдох орлого олсон нь хайгуулын үйлчилгээ үзүүлсний төлбөр, акталсан тээврийн хэрэгсэл борлуулсны орлого болон харилцах дансны үлдэгдэлд тооцсон хүүгийн орлого зэргээс бүрдэж байгаа юм. 

Сентеррагоулд Монголия ХХК нь үйл ажиллагааныхаа явцад нэг ч унц алт олборлоогүй, ямар нэгэн борлуулалт хийгээгүй хэдий ч суутган тооцсон татвар, тусгай зөвшөөрлийн төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар зэрэгт 9 орчим тэрбум төгрөг төлсөн болно. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
37
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.