Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ЦАГИЙН ХУВААРЬ №2: Хемингуэй, Ровлинг, Миллер нар хэдэн цагт босдог (байсан) бэ?

Өөр өөрийн онцлогоор түүхэнд мөнхөрсөн эдгээр зохиолч өдрийг хэдэн цагаас эхлүүлж, юу хийдэг, хийдэг байсан бол?


Амжилттай яваа хэн бүхэн өөрийн гэсэн арга барил, цагийн хуваартай байдаг. Өндөр бүтээмжтэй, ур чадвартай хүмүүс төрөлхийн суу ухаантан гэхээс илүүтэй өдөр бүр тасралтгүй бэлтгэсэн хичээнгүй нэгэн байдаг. Өөр өөрийн онцлогоор түүхэнд мөнхөрсөн эдгээр зохиолчид өдрийг хэдэн цагаас эхлүүлж, юу хийдэг байсан бол?

 

Эрнест Хемингуэй /1899-1961/

“Би өглөө сэрмэгцээ л бичихийг хүсдэг. Өглөө голдуу 6 цагт босно. Энэ үеэр ажилдаа ороход хэн ч саад болохгүй, үүр цайхын зэрэгцээ багахан зэврүүн байдалд бичиж эхлэх таалагддаг. Ахин дахин бичиж, бичсэнээ уншиж суух нэн таатай. Жаахан ганцаардал төрсөн үед ч сэтгэл санаа тогтоод ирдэг юм.” 

 

Ж.К.Роулинг /1965-

"Чөлөө зав гарган ажлаа хийнэ, эсвэл чөлөө завтай үедээ ажлаа хийнэ. Би бичих хүсэл л төрвөл хэзээд ч, хаана ч дэвтрээ нээдэг. Үүнийхээ адил хэзээ ч унтчихаж магад. Бага зэрэг эмх замбараагүй хэдий ч ийм цагийн хуваарт би илүү эрх чөлөөтэй байж, бичих, бодох хүслээр дүүрэн байж чаддаг.”

 

 

Хэнри Миллер (1891–1980)

Өглөө: Үүр цаймагц сэрнэ. 6-7 цагийн хооронд сэрүүлгэгүй сэрчихнэ. Сэрэхдаа шартчихсан байвал бага зэрэг сэргэхийн тулд тэмдэглэл хөтлөх ч юм уу, жижиг сажиг зүйл хийнэ. Энгийн байвал шууд л бичнэ. /инээв/
Өдөр: Бичих төлөвлөгөөгөө гаргана. Сатааруулах зүйл байхгүй бол тэр эрчээрээ бичнэ. Амжилттай үед нэг суултаар нэг бүлэг бичнэ. 
Орой: Найзуудтайгаа уулзаж, кафед юм уншиж сууна. Эсвэл дугуй унаж, бага зэрэг алхана. Бүр ядраагүй бол зураг зурна. 

 


 

Эх сурвалж: Bustle.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
14 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
23
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.