Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ДАШТ-д зодоглохгүй шилдэг жүдочид

IJF-ийн чансааны эхний 10-т багтдаг олон тамирчин Унгарыг зорихгүй болсон.


Унгарын нийслэл Будапешт хотноо болох жүдо бөхийн ДАШТ эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Дэлхийн аваргад оролцох шигшээ багууд бүрэлдэхүүнээ танилцуулж дууссан. Ингээд эрэгтэйчүүдийн жин тус бүрт шилдэг жүдочдоос хэн нь Будапештийн дэвжээнд зодоглохгүй болсныг танилцуулья. IJF-ийн чансааны эхний 10-т багтдаг олон тамирчин Унгарыг зорихгүй болсон.

Шишимэ Торү (Япон)

Жин: -60кг
Чансаа: 4
Шишимэ Торү чансааны 2-т бичигдсэн Наохиса Такато, 9-д эрэмбэтэй Рюүжи Нагаяма нартай өрсөлдөөд ялагдсан.

Роберт Мшвидобадзе (ОХУ)

Жин: -60кг
Чансаа: 8
Гэхдээ Роберт ДАШТ-д ямар ч гэсэн оролцох болсон тул энэ жагсаалтаас хасагдсан. ОХУ-ын дасгалжуулагч нар түүнийг сонголгүй дэлхийн чансаанд 20-д бичигдэж байгаа “Рио 2016” олимпийн аварга Беслан Мудрановт эрх өгсөн ч Беслан гэмтэж орхисон.

Абдула Абдулжалилов (ОХУ)

Жин: -66кг
Чансаа: 3
ОХУ-ын шигшээ багийн удирдлага дэлхийн чансааг огт харгалзахгүй тамирчдаа сонгож байгаагийн бас нэгэн жишээ бол эрэгтэйчүүдийн 66 кг. Чансааны 3-т байгаа Абдулаг үлдээж, 26-д байгаа дэлхийн хошой медальт Михаил Пуляевт гурав дахь медалиа авах боломж олгосон.

Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх (Монгол)

Жин: -66кг
Чансаа: Д.Төмөрхүлэг 4, Д.Алтансүх 6
Манай шигшээ багт энэ жинд дэлхийн чансааны 22 дахь бөх Г.Хэрлэн барилдана.

Якуб Шамилов (ОХУ)

Жин: -66кг
Чансаа: 10
Шалтгаан нь дээр дурдсан Абдула Абдулжалиловтой ижил.

Аслан Лаппинагов (ОХУ)

Жин: -81кг
Чансаа: 7
Хэдий 7-д бичигдэж байгаа ч түүний оронд зодоглох бөхчүүд нь түүнээс чансаа өндөр тул арга байхгүй. Алан Хубецов (1), Хасан Халмурзаев (2) нар жингээ толгойлж байгаа.

Машюү Бейкер (Япон)

Жин: -90кг
Чансаа: 6
Японы АШТ дээр авсан мөрний гэмтэл нь эдгээгүй байгаа.

Кента Нагасава (Япон)

Жин: -90кг
Чансаа: 10
Японы дасгалжуулагч нар энэ жинд бөх барилдуулалгүй 100 кг-д хоёр бөх сойх шийдвэр гаргасан.

Хосе Арментерос (Куба)

Жин: -100кг
Чансаа: 9
Канкун Гран Прид гэмтсэн.

Андрей Волков (ОХУ)

Жин: +100кг
Чансаа: 10
ОХУ-ын дасгалжуулагч нар хамгийн хүнд жинд тамирчин авч явалгүй -73кг, -81кг, -100кг-ийн жинд тус бүр хоёр бөх авч явахаар болсон.

Ингээд харахад дэлхийн чансааны шилдэг 10 бөх бүгд барилдах цорын ганц жин бол 73 кг болж байна. Харин 66 кг-д шилдэг дөрвөн бөх нь барилдахгүй болжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
41
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.