Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Дэлхийн яруу найргийн өдрүүд" Монголд анх удаа зохиогдох гэж байна

Наадмын хүрээнд гадаад болон дотоодын уран бүтээлчдийн хамтарсан бичиг соёл, дүрслэх урлагийн үзэсгэлэн, номын нээлт, яруу найргийн уншлагууд цувралаар олон нийтэд нээлттэй зохион байгуулагдана.


Монголын Соёл Яруу Найргийн Академи нь дэлхийн 40 орны 200 гаруй, Монголын орчин цагийн нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын 50 гаруй зүтгэлтэнүүд оролцох “Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг 2017 оны 8-р сарын 16-21-ны өдрүүдэд  Монгол улсад анх удаа зохион байгуулах гэж байна.

Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд "Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль" хэмээх агуулгын дор Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал 2017 оны 8-р сарын 17-нд Төрийн ордонд, Данзанравжаа олон улсын яруу найргийн анхдугаар наадам 2017 оны 8-р сарын 18-21-нд Улаанбаатар хот болон Дорноговь аймагт тус тус зохион байгуулагдана.

Данзанравжаа олон улсын яруу найргийн наадам нь Монголын байгалийн үзэсгэлэнт ба түүх соёлын дурсгалт газар хоёр жил тутам уламжлал болон зохион байгуулагдаж Дэлхийд нэртэй сая сая уншигчидтай зохиолч, яруу найрагчид Монгол орны тухай төсөөллөө бодит болгож, Монголын түүх, соёл, байгаль, ард түмний тухай шүлэг зохиол бичиж, өөр өөрийн хэлээр нийтлүүлж, Монгол орны байгалийн ба соёлын өвийг олон улсад таниулан сурталчлах өндөр ач холбогдолтой соёлын аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болох юм.

Наадмын хүрээнд гадаад болон дотоодын уран бүтээлчдийн хамтарсан бичиг соёл, дүрслэх урлагийн үзэсгэлэн, номын нээлт, яруу найргийн уншлагууд цувралаар олон нийтэд нээлттэй зохион байгуулагдана.

Монголын уран зохиолын алдар суутнууд болох XIX зууны Монголын суут зохиолч, яруу найрагч В.Инжиннашийн 180, суут яруу найрагч Д.Нацагдоржийн 111, Б.Явуухулангийн 88, Г.Сэр-Одын 100, Ч.Лхамсүрэнгийн 100, Ч.Чимэдийн 90, М.Цэдэндоржийн 85, Д.Гомбожавын 85,  Д.Нямсүрэнгийн 70, О.Дашбалбарын 60  насны тэгш ой тохиож буй энэ онцлог жилд энэхүү соёлын томоохон үйл явдал Монголд анх удаагаа зохион байгуулагдах болсныг дуулгахад таатай байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
32
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.