Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ерөнхийлөгч Х.Баттулгын хөргийг хадаас, утсаар урлажээ

Азамат Жаналиев "Uluu kyrgyz izi” ("Агуу киргизийн мөр”) төслөөрөө олон нийтийн сүлжээнд алдаршсан уран бүтээлч.


Кыргызстан улсын зураач Азамат Жаналиев манай Ерөнхийлөгч Х.Баттулгын хөргийг хадаас, утсаар урлан бүтээснээ өөрийн гараар гардуулан өгснөө Facebook хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Монголд Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа Азамат шинэ Ерөнхийлөгчийн хөрөг дээр ажиллаж эхэлжээ. Цаг зарж, хичээн зүтгэсэн хөдөлмөрөө Ерөнхийлөгчид өөрийн гараар өгөхийг хүссэн тул тэрбээр алс холын Кыргызстан улсаас машинаар Монголд ирсэн байна.

Азамат Жаналиев “Уулзалт боллоо. Монголын Ерөнхийлөгч, ноён Х.Баттулга миний бэлгийг хүлээн авлаа. Тэр надад Монголын Гиннесийн ном, хүрэл дайчны баримал дурсгасан. Харин би түүнд Кыргызстан улсын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлсэн” гэж нүүр номондоо баярлан бичжээ.

Азамат Жаналиев "Uluu kyrgyz izi” ("Агуу киргизийн мөр”) төслөөрөө олон нийтийн сүлжээнд алдаршсан уран бүтээлч. Энэ төслийн хүрээнд тэр улс орнуудад айлчлан, Төрийн тэргүүнийх нь хөргийг дурсгадаг. Түүний төсөл Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевийн хөргөөр эхэлж, Чеченийн анхны Ерөнхийлөгч Ахмад Хажи Кадыров, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хөргөөр үргэлжилсэн юм. В.Путинд өөрийн гараар гардуулж чадаагүй бол харин манай Ерөнхийлөгч хүлээн авч уулзсанд тэр тун их баяртай байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
15 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
17 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
26
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.