Англи хэл сурагчдад зориулсан шилдэг YOUTUBE СУВГУУД


  |     2017-08-11 20:44   |     1687
  2017-08-11 20:44   |     1687

Хэл сурах олон арга байдаг ч хүн бүр өөрийн сурах арга барилдаа тохируулах нь зүйтэй. Унших, бичих чадвараа хүн бие даан хөгжүүлэх боломжтой ч сонсох, ярих чадвараа сайжруулахад өөр хүнтэй харилцан сурах шаардлагатай тулгардаг. Тэгвэл сонсох чадвараа бие даан хөгжүүлэх, үүнийхээ зэрэгцээ үгсийн сан, дүрмийн мэдлэгээ дээшлүүлэхэд хэрэгтэй дараах Youtube сувгуудыг ашиглаарай. 

1. Speak English with Mr Duncan in England

YouTube English

Сонгох шалтгаан:
-Youtube дээрх хамгийн алдартай сувгуудын нэг
-2006 оноос буюу Англи Улсаас хамгийн анх Youtube-д англи хэл зааж эхэлсэн багш юм
-Бичлэг, хичээлүүд нь маш сонирхолтой, бүтээлч бөгөөд хөгжилтэй, чөлөөтэй байдлаар хичээлээ заадаг .

Юу сурч чадах вэ? Дүрмийн бүх хичээл, үгсийн сан, өдөр тутмын өвөрмөц хэллэгүүд болон Хятадад яаж амьдрах тухай влог хичээлүүд. 

2. Real English

YouTube English

Сонгох шалтгаан:
-Бодит амьдралаас сэдэвлэсэн хичээл. Өдөр тутмын маш энгийн харилцан яриа. 
-Их хэмжээний чанартай сонсголуудтай youtube-ийн хамгийн том сувгийн нэг
-Бичлэгүүд нь хадмалтай, нэмэлт гэрийн даалгавар, дасгалуудтай. 

Юу сурч чадах вэ? Хэл сурах арга техник, бодит хүнтэй ярилцсан яриа, дүрмийн хичээл, өдөр тутмын үгсийн сан.

3. Rachel’s English

YouTube English

Сонгох шалтгаан:
-Маш цэвэр дуудлагатай, сонгодог хөгжим ашиглан дуудлагаа хөгжүүлэх дасгалуудтай
-Бүх бичлэг хадмалтай
-Аялга, авиагаа засах, сэргээх заавар бүхий хичээлтэй 

Юу сурч чадах вэ? “How-To” хэсгээс амны хайрцагаа нээх, аялгаа тод хэлэх дасгал сурах боломжтой. Бодит харилцан ярианы дасгалууд, хэллэгүүдтэй. Гадаад хэл сурагчдад болон аялгатай ярьдаг хүмүүст зориулсан тул нутгийн өвөрмөц аялгаа ч засах боломжтой. 

4. EF podEnglish

YouTube English

Сонгох шалтгаан:
-Бүх хичээлүүд 5 минутын хэмжээтэй.
-Анхлан болон гүнзгий түвшиний аль ч суралцагчдад тохирсон хичээлүүдтэй. 
-Watch, Learn and Try зэрэг хэсгүүдтэй. Цэгцтэй. 
-Дэлхийн 50 гаруй улсын 500 гаруй салбартай сургуулийн суваг юм. 
Юу сурч чадах вэ? Дүрэм, үгсийн сан, өдөр тутмын хэллэгүүд, гэр бүл найз нөхдийн харилцан яриа, зам асуух, технологи, цаг агаар зэрэг байнгын сэдвүүдтэй. 

5. BBC Learning English

YouTube English

Сонгох шалтгаан:
-BBC-ийн англи хэл суралцагчдад зориулсан youtube суваг юм. 
-Өдөр тутмын болон онцгой сэдвүүдээр маш бүтээлч, мультмедиа хичээлүүдтэй
-Шинэ бичлэгүүд өдөр тутам нэмэгддэг тул өдөр бүр ашиглахад тохиромжтой. 

Юу сурч чадах вэ? Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээс гадна, Англи болон олон улсын түүх, соёл заншилтай танилцах боломжтой. Зураг, дүрслэл нь их сонирхолтой тул сурах хүслийг нэмэгдүүлнэ. 
 



Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Улаанбаатарт болох АЛДАЖ БОЛОХГҮЙ 7 хэллоуний үдэшлэг

Та энэ жилийн баяраар юуны дүрд хувирахаа шийдчихсэн ч аль үдэшлэгийг зорихоо сайн мэдэхгүй байна уу?

  2017-10-23 08:06

ЯПОНЫ домогт тулаанчийн амьдралаа удирдах 21 АЛТАН ДҮРЭМ

Түүний сургаалийг Японд бага сургуулийн сурагчдад тусгайлан заадаг.

  2017-10-23 06:52

Сайн ААВ болоход тань туслах 100 ЗӨВЛӨГӨӨ

“Эцэг болох амархан, аав байх хэцүү”

  2017-10-20 09:09