Доналд Трамп, Путинд талархал илэрхийлэв


  |     2017-08-11 13:20   |     305
  2017-08-11 13:20   |     305

8-р сарын 10, Вашингтон. Пүрэв гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагынхаа үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ дахь АНУ-ын ЭСЯ-ны ажилчдын тоог бууруулах шийдвэр гаргасанд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. 
“Би түүнд /Путинд/ талархал илэрхийлмээр байна, учир нь бид цалингийн санг бууруулах гэж оролдож байна. Олон тооны хүмүүс ажлаасаа чөлөөлөгдсөнд би маш их баяртай байна, яагаад гэвэл бид одоо бага зардал гаргана гэсэн үг юм” гэж Трамп сэтгүүлчдэд хэлжээ. Доналд Трампад ОХУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр зардлаа багасгахад нь тус болж байгаа нь таалагдсан бололтой, “Бид маш их мөнгө хэмнэх болно” гэж хэлсэн байна. 


ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээний талаарх Конгрессийн санал хураалтын дараа ОХУ-ын Гадаад Харилцааны Яамнаас есдүгээр сарын нэгэн хүртэл Москва дахь АНУ-ын Элчин Сайдын Яам, Санкт-Петербург, Екатеринбург, Владивосток дахь Ерөнхий консулын газарт ажиллаж байгаа дипломат болон техникийн ажилтнуудын тоог цөөлөх, мөн хоёр улсын ЭСЯ, Ерөнхий консулын газарт ажиллаж байгаа ажилтнуудын тоог тэнцүү байлгах хүсэлт тавьжээ. Энэ нь ОХУ дахь АНУ-ын дипломат төлөөлөгч болон Консулын газрын ажилтнуудын тоо АНУ дахь ОХУ-ын дипломат ажилтнуудын тоотой ижил буюу 455 болно гэсэн үг юм. 

                                                                                                                                     Эх сурвалж: Tass.ru



Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Монголчуудын хийсэн аппликейшний тухай "Facebook for Horses" нийтлэл "Motherboard" сайтад нийтлэгджээ

"Уяач" аппликэйшний​ тухай нийтлэл олон улсын "Motherboard" сайтад “Facebook for Horses” нэртэйгээр нийтлэгджээ.

  2017-08-18 16:33

Виржиниа дахь монгол гэр "Airbnb"-ээр аялагчдын хамгийн их очих хүсэлтэй сууцуудын жагсаалтад багтжээ

Time.com-д нийтлэгдсэн АНУ-ын мужуудад хамгийн эрэлттэй "Airbnb" сууцуудын жагсаалтад гайхалтай тохижуулсан монгол гэр багтжээ.

  2017-08-18 13:43

Испанийн хотууд цуврал террорист халдлагад өртөөд байна

Өнөөдөр өглөө Испани улсын Кэмбрил хотын төв Лас Рамбласын гудамжид террористууд дайран орж олон тооны хүмүүс гэмтэл аваад байна.

  2017-08-18 12:39