Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Унгарт дэлхийн аварга цолоо хамгаалах жүдочид

Тедди “Рио 2016” наадмын дараа нэг ч тэмцээнд оролцоогүй тул ямар формтой байгааг нь хэн ч мэдэхгүй.


Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн ДАШТ эхлэх дөхсөөр байна. Энэ жилийн тэмцээнд дэлхийн аварга цолоо хамгаалах жүдочдын талаар ярилцацгаая.

-60кг: Елдос Сметов (Казахстан)

“Гэрийн нохойн сүүл өөдөө” гэгчээр хоёр жилийн өмнө Сметов дошин дээрээ атаман байж чадсан. Астанад тэр дэлхийн аварга болж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан билээ. Дараа нь Елдос “Рио 2016” наадмын финалд Беслан Мудрановд ялагдан, мөнгөн медаль хүртсэн. Беслан харин энэ жил гэмтлийн улмаас Унгарт зодоглохгүй гэж байгаа. Олимпийн дараа хоёрхон удаа олны өмнө барилдсан тул тэр одоо дэлхийн чансааны дөнгөж 16-д бичигдэж байна. "Дюссельдорф Гран При”-д эхний тойрогт ялагдсан бол Европын Цомын тэмцээнд хүрэл медаль хүртсэн. Гэхдээ хүрэл медалиа 66 кг-ийн жинд авсан.

-66кг: Ан Баул (БНСУ)

Солонгос залуу Ан Сметовын нэгэн адил Астанагийн ДАШТ-д түрүүлээд “Рио 2016”-д мөнгөтэй хоцорсон. Гэхдээ олимпийн дараахь түүний амжилт казах залуугаас дээр. Ромд болсон Европын Цомд итгэл төгс тэргүүлж, Хонконгийн Азийн аваргын тэмцээнд түрүүлснээр жиндээ чансаагаар тэргүүлсээр байна.

-73кг: Шёохэй Оно (Япон) - оролцохгүй

Дэлхийн аварга барилдахгүй ганц жин бол 73 кг. Оно хичээл сургуульдаа хамаг анхаарлаа хандуулж байгаа тул ДАШТ-д эрх олгох УАШТ-д оролцоогүй. Түүний оронд чансааг тэргүүлэгч Соичи Хашимото Унгарт очно.

-81кг: Таканори Нагасэ (Япон)

Нагасэ чансаагаар жиндээ 11-т бичигдэж байгаа ч түүнийг алтан медаль авах хамгийн боломжтой тамирчин гэж шинжээчид үзэж байгаа. Олимпийн аварга Хасан Халмурзаев тэр хоёрын халз тулаан ДАШТ-ийг чимэх ёстой. “Рио 2016”- наадмын дараа Нагасэ ганцхан удаа зодоглосон нь Токиогийн Их дуулга. Мэдээж тэр түрүүлсэн.

-90кг: Гвак Донг-Хан (БНСУ)

Харин 25 настай Гвакыг дэлхийн аварга цолоо хамгаална гэдэгт итгэхгүй байгаа хүн олон. 2015 оны дэлхийн аварга тэрбээр Риод хүрэл, Парисийн Их Дуулга, Ромын Европын Цомд мөн хүрэл медаль хүртсэн ч Азийн аваргаар дөнгөж тавдугаар байрт шалгарсан билээ.

-100кг: Рюүносүкэ Хага (Япон)

Дэлхийн аварга Хага шигшээ багт арай ядан багтсан. Машюү Бейкер гэмтсэний ачаар тэр Японы шигшээд багтсан гэж хэлэхэд болно. Японы энэ жилийн аварга Аарон Вольф энэ жинд Наран орны гол найдвар. “Рио 2016”-д хүрэл медаль авсныхаа дараа Хага олон улсын тэмцээнд ганцхан удаа зодоглосон. Хөххотын Гран Прид түрүүлснийхээ ачаар чансаанд 7-д бичигдэж байна.

+100кг: Тедди Ринер (Франц)

Энэ жинд сүүлийн 10 жил аварга солигдоогүй байгаа. 2007 оноос хойш Тедди өрсөлдөгч болгоноо бут ниргэж байгаа. Гэхдээ “Рио 2016” наадмын дараа тэр нэг ч тэмцээнд оролцоогүй тул ямар формтой байгааг нь хэн ч мэдэхгүй. Тедди ямар аргаар ес дэх удаагаа дараалан дэлхийн аварга болох гэж байгааг хэн ч таашгүй. Гэхдээ түүний барилдааныг бүтэн жилийн дараа харах нь жүдо сонирхогчдод тун сонирхолтой байх нь гарцаагүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
6
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.