Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цахилгаан шатаар "хүн шиг" зорчиход тань туслах 14 АЛХАМ

Багахан хэмжээний нийтийн тээвэр ч гэж хэлж болохуйц цахилгаан шатанд бид хэрхэн зөв боловсон үйлчлүүлэх талаар “Ub Comedy Club”-ийн хөгжилтэй залуусын бичсэн пост, сэтгэгдэлээс сэдэвлэн энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.


Бидний амьдралд өдөр бүр цахилгаан шатаар үйлчлүүлэх хэрэгцээ шаардлага тулгардаг. Дэлхийн дундаж иргэн амьдралынхаа 6 жилийг цахилгаан шат хүлээж, зорчиж өнгөрүүлдэг гэсэн судалгаа ч бий. Тиймээс багахан хэмжээний нийтийн тээвэр ч гэж хэлж болохуйц цахилгаан шатанд бид хэрхэн зөв боловсон үйлчлүүлэх талаар “Ub Comedy Club”-ийн хөгжилтэй залуусын бичсэн пост, сэтгэгдэлээс сэдэвлэн энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.

1. Цахилгаан шатны товчийг олон дахин угсруулан дарахгүй байх. Энэ чинь уураа гаргах хэрэгсэл биш шүү дээ. 

2. Гарч байгаа хүмүүсийн өөдөөс дайрч оролгүй, гарсных нь дараа суух. 

3. Найз нөхөд, танилаараа орж ирээд бусдыг үл хүндлэн, чангаар ярилгүй хэсэг зуур тэвчиж сурах. 

4. Яг суух гэж байхад хүлээлгүй ганцаараа явахгүй байх. 

5. Хосууд хамт суусан хүнээ эвгүй байдалд оруулан “нялууралгүй" түр хүлээх. 

6. Суусан хүмүүс явах гээд хүлээж байхад хамт яваа хүнээ хүлээж байна гээд бусдад төвөг удан, гацаахгүй байх.

7. Хамт суусан танихгүй хүнээ дээрээс доош гүйлгэн харж, эвгүй ширтэж айлгахгүй явах.

8. Хамгийн сүүлд орж ирээд, “Даац хэтэрлээ” гэхэд сонсоогүй мэт гүрийхгүй байх.

9. Хүмүүс яарч байхад таарсан бүх товчоо дарж түвэг удалгүй явах. 

10. Бусдад түвэг удах элдэв сонин хөдөлгөөн хийхгүй тэвчих.

11. Цахилгаан шат хүлээх зуураа ханан дээр “Б+Э=Love” гэх мэт элдэв зүйл бичихгүй байх.

12. Хамт суусан хүнийхээ яг чихэн дээр амьсгалж дарамт үзүүлэхгүй зорчих.

13. Ямар нэг төрлийн эвгүй үнэр гаргахгүй байх.

14. Ахиж хэзээ ч цахилгаан шат ирэхгүй мэт, холоос “байлгаж байгаарай” гэж бусдыг хүлээлгэхгүй явах. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.