Хайх зүйлээ бичнэ үү

мин

08.11 ЯГ ОДОО МОНГОЛД АНХААРАЛ ТАТАЖ БУЙ СЭДЭВ

Энэ өдөр таны заавал мэдэх ёстой зүйлс


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тод хар өнгөөр тэмдэглэсэн линк рүү орж үзнэ үү.

Энэ өдөр таны заавал мэдэх ёстой зүйлс бол:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа аваад нэг сар болж байгаатай холбогдуулан МҮОНРТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Гадаад айлчлалаа хоёр хөршөөсөө эхэлнэ. Мэдээж нэн түрүүнд хоёр хөршийн асуудалд анхаарна. Гэхдээ хоёр хөршид айлчлахдаа, айлчлуулахдаа үр дүнтэй байх ёстой. Лоозогносон биш, бодит зүйл ярина” хэмээн хэлсэн нь олны анхаарлын төвд байна.

Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал Улаанбаатар хотноо энэ сарын 7-11-ний өдрүүдэд болж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн 9,10-р хорооны 1 км шороон замыг хувиасаа 600 сая төгрөг гарган, хатуу хучилттай болгон тохижуулжээ.

Завхан аймгийн Баяннуур нуурт энэ сарын 6-нд осолдсон ОХУ-ын иргэн Черняев Вадим Анатольевичийн цогцсыг өнөөдөр өглөө 09:15 цагт нуураас олж гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар гарсан ажлын хэсгүүд өнөөдөр Орхон, Туул, Ерөө, Хүдэр голын сав газарт алт олборлож буй ААН-үүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Дэлхийн оюутны спортын "Тайпэй-2017" зуны XXIX Универсиад их наадамд  оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээ өнөөдөр БСШУСЯ-нд боллоо. Наймдугаар сарын 19-31-ний өдрүүдэд зохиогдох тус наадамд манай улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг спортын есөн төрөлд өрсөлдөнө.

Иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи саналаа “Монгол шуудан”-гаар үнэ төлбөргүй илгээх боломжтой гэж ажлын хэсгээс мэдээлэв.

Шадар сайд У.Хүрэлсүхийг мөрдөн мөшгиж, тагнаж чагнасан гэх хэргийн гэрч гэгдэж байсан Ч.Батболдыг цагдан хорихоор боллоо.
 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
2
1 цагийн өмнө
Д.Цолмон Азийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ
3
2 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
42
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.