Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ширээн дээр: Hullo Rephlex

Хүмүүс энд хоол идэж, уухаас илүүтай шиша буюу усан тамхи татах гэж зорьж ирдэг.


Байршил: “Туушин” зочид буудлын зүүн талд байрлах Hotel Nine-ийн чанх хойд талд.

Уур амьсгал: Модны голоор хийсэн ширээ, модон шал, заалны голд байрлах том горилын баримал гээд яг л ширэнгэн ойг санагдуулам “күүл” тохижилттой. Ханан дээрх ногоон ургамал орчныг улам онгон зэрлэг газар шиг харагдуулна.

Ая тух: Ая тухны хувьд өөлөх зүйл үгүй. Жижигхэн бөгөөд халуун дулаан гэрийг санагдуулам. Эмээ, өвөөгийндөө л харж байсан винтаж загвартай модон сандал, жийнсэн бүрээстэй буйдангууд нь миний сэтгэлийг хамгийн ихээр татсан. Хэдэн ч цагаар суугаад л баймаар тухтай гэж мэд. Ширээн дээрх өхөөрдөм баримлууд, тэйкний хэсгийн чимэглэл, жижиг детайль бүр нь сэтгэл татам хөөрхөн.

Хөгжмийн сонголт: Боломжийн. Ёстой ямар л бол ямар дуу явж мэдэхээр газар. Гэхдээ танд хөгжим нь таалагдахгүй, эсвэл хэт чанга санагдвал хүмүүст нь хэлэхэд гэмгүй. Тэд солиод л өгнө.

Онцлох хоол: Пицца. Итали маягаар амталж, болгосон пицца нь тун давгүй амттай. Хамгийн гол нь гурил нь маш нимгэн. Энэ чинь л пиццаны гол утга учир биз дээ?

Онцлох уух зүйл: Tequila Sunrise

Магтах зүйл: Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Hullo Rephlex”-ийн гадаа талбай тун тохилог. Ялангуяа хүний хөл, машин замаас зайдуу нам гүм орчинд тухлах нь танд гарцаагүй таалахдах болов уу.

Муулах зүйл: Мэдэхгүй хүмүүст олоход бага зэрэг хүндрэлтэй байж магадгүй. Мөн доторх заал нь жижигхэн тул хаа хамаагүй амьдралаа тоочоод, чанга чанга яриад байвал хажуу орчмын хүмүүс бүх нууцыг тань сонсчихож магадгүй шүү.

Хамгийн хямд хоол: Пицца 12’000₮. Салями, дан чийзтэй гэсэн 2 төрөл гардаг.

Хамгийн үнэтэй хоол: 2 хүний шорлог 18’000₮

Хамгийн хямд уух юм: Цэвэр ус 2’000₮

Хамгийн үнэтэй уух юм: Jack Daniel’s 190’000₮

Зөөгчдийн “царай”: Найрсаг, нүдэнд дулаахан залуучууд ажилладаг.

Instagram-дууштай эсэх: Мэдээж. Ширээ, сандал, ханан дээр өлгөсөн зураг хөргөөс эхлээд 00-ийн өрөө нь хүртэл инстаграмдууштай гээд л бодчих. Маш олон жижигхэн, хөөрхөн зүйлээр дүүрэн газар. Би л гэхэд энд очсон даруйдаа хоёр ч зураг инстаграмдаж л орхисон.

00-ийн өрөөнд selfie хийхэд тохиромжтой эсэх: Тохиромжтой. Мэдээж 00-ийн өрөө хүртэл модон чимэглэлтэй. Толины модон хүрээ ямар гоё харагддагын энд очоод л мэдсэн шүү.

Идэж, уухаас гадна өөр юу хийж болох вэ: Энд найз нөхдөөрөө олуулаа ирж хөгжилдөх, эсвэл бүр юу ч хийхгүй утсаа оролдоод “чиллэрч” суухад тохиромжтой. Пицца, шорлог гэсэн хоёрхон төрлийн хоол гардаг ч олуулаа яваа хүмүүст яг л тохиромжтой зоог.

Мөн энд найзуудаараа “уудаг тоглоом” тоглож, хөзрөөр бооцоотой үзсэн ч болно.

Хүмүүс энд хоол идэж, уухаас илүүтай шиша буюу усан тамхи татах гэж зорьж ирдэг. Тиймээс та энд уйдна л гэж байхгүй. Маш олон төрлийн жимс болон гааны амттай шишануудаас та хүссэнээ сонгож, хоёулаа бол нэг шишаг цаг гаран шимж суух боломжтой. Улаанбаатарт байдаг бусад шишатай газруудаас онцлогтой нь эднийх АНУ-ын Fumo шишагаар үйлчилдэг болохоор амт, чанарын хувьд эргэлзэх зүйл үгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.