Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Холимог тулаанчдын шинэ чансаанд манай 6 тулаанч багтлаа

Ж.Нарантунгалаг хөнгөн жингийн 102, М.Нандин-Эрдэнэ 114, Х.Амартүвшин 162, Ц.Амарсанаа 513, хагас дунд жинд Б.Бүрэнзориг 583, Bantamweight-д Б.Азжавхлан 301-т бичигджээ.


Дэлхийн шилдэг тулаанчдын шинэ чансаа гарлаа. “Fightmatrix” цахим хуудас гаргадаг тус чансаанд наймдугаар сард олон өөрчлөлт гарсан.
Наймдугаар сарын шинэ чансаанд манай зургаан тулаанч багтсан. Ж.Нарантунгалаг хөнгөн жингийн 102-т жагссан бол мөн жинд М.Нандин-Эрдэнэ 114, Х.Амартүвшин 162, Ц.Амарсанаа 513, хагас дунд жинд Б.Бүрэнзориг 583, Bantamweight-д Б.Азжавхлан 301-т байрлажээ.
Fightmatrix чансааг ФИФА-гийн хөлбөмбөгийн шигшээ багуудын чансаа шиг дүгнэн гаргадаг. Хүчтэй өрсөлдөгчийг ялбал их оноо авна, сулхан өрсөлдөгч бол бага оноо авах, эсвэл огт оноо авдаггүй. Хоёр жилийн турш рингэнд гарахгүй бол чансаанаас хасагддаг. UFC төдийгүй бусад холбооны тэмцээн уралдааныг ч оруулдаг дүрэмтэй. Тамирчдыг хамгийн сүүлд тоглосон жингийнх нь чансаанд оруулан тооцдог.

Хүнд жин

Хорват гаралтай америк тулаанч Стипе Миочич (UFC аварга) хүнд жинд тэргүүлсэн хэвээр байна. Чансаагаар түүний дараа жагсаж байсан тамирчид энэ сард хоорондоо тулалдаж, Голландын Алистар Оверим ялснаар 2-т, ялагдсан Фабрисио Вердум 3-т бичигдэж эхэлсэн.
1. Стипе Миочич (АНУ, 17 ялалт, 2 ялагдал)
2. Алистар Оверим (Голланд, 43-15)
3. Фабрисио Вердум (Бразил, 21-7-1)
4. Кейн Веласкес (АНУ, 14-2)
5. Жуниор дос Сантос (Бразил, 18-5)
6. Марк Хант (Шинэ Зеланд, 13-10-1)
7. Жош Барнетт (АНУ, 35-8)
8. Фрэнсис Нганноу (Франц, 10-1)
9. Деррек Льюис (АНУ, 18-5)
10. Алексей Олейник (ОХУ, 57-10-1)

Хагас хүнд жин

Америкийн тулаанч Жон Жонс заналт өрсөлдөгч Даниэль Кормьег ялж, аваргын бүсээ, чансааны тэргүүн байртай хамт эргүүлэн авлаа. 3-р байрт Райан Бадер орж байна.
1. Жонс Жонс (АНУ, 23-1)
2. Даниэль Кормье (АНУ, 19-2)
3. Райан Бадер (АНУ, 23-5)
4. Фил Дэвис (АНУ, 17-4)
5. Александр Густафссон (Швед, 18-4)
6. Гловер Тейшейра (Бразил, 26-6)
7. Волкан Оздемир (Швейцарь, 15-1)
8. Маурисио Руа (Бразил, 25-10)
9. Линтон Васселл (Их Британи, 18-5)
10. Мухаммед Лаваль (Их Британи, 21-6)

Дунд жин

Энэ жингийн чансаанд том өөрчлөлт ороогүй ч Гегард Мусаши UFC холбоог орхиж, “Bellator”-д тулалдах болсон.
1. Майкл Биспинг (Их Британи, 30-7)
2. Роберт Уиттакер (Австрали, 19-4)
3. Гегард Мусаши (Армен/Голланд, 42-6-2)
4. Йоэль Ромеро (Куба, 12-2)
5. Люк Рокхолд (АНУ, 15-3)
6. Крис Уайдман (АНУ, 14-3)
7. Роналдо Соуза (Бразил, 24-5)
8. Андерсон Силва (Бразил, 34-8)
9. Дэвид Бранч (АНУ, 21-3)
10. Витор Белфорт (Бразил, 26-14)

Хагас дунд жин

1. Тайрон Вудли (АНУ, 18-3-1)
2. Стивен Томпсон (АНУ, 13-2-1)
3. Робби Лаулер (АНУ, 28-11)
4. Демиан Майа (Бразил, 25-7)
5. Хорхе Масвидаль (АНУ, 32-12)
6. Рафаэль дос Аньос (Бразил, 26-9)
7. Дуглас Лима (Бразил, 29-6)
8. Нейт Диас (АНУ, 19-11)
9. Алекс Оливейра (Бразил, 17-4-1)
10. Нейл Мэгни (АНУ, 19-5)
583. Б.Бүрэнзориг (Монгол, 6-4 )

Хөнгөн жин

Холимог тулаанд хэзээ эргэн ирэх нь тодорхойгүй байгаа Конор МакГрегор чансааг тэргүүлсээр. WSOF холбооны ялагдашгүй аварга Жастин Гэтжи UFC-д орж ирэн, анхны тулаанаа хүнд цохилтоор ялсан. Үзүүштэй сонирхолтой тулалддаг энэ залуу энэ маягаараа Конороос огт дутахгүй олныг шуугиулах шинжтэй. 1 настайгаасаа чөлөөт бөх барилдсан гэх Жастин чансааны 5-д байсан Майкл Жонсоныг нам унагааж, чансааны эхний 10-аас үлдэн гаргасан юм. Ж.Нарантунгалаг чансаа өөрчлөгдөөгүй бол М.Нандин-Эрдэнэ дээшилсээр байна.
1. Конор МакГрегор (Ирланд, 21-3)
2. Эдди Альварес (АНУ, 28-5)
3. Тони Фергюсон (АНУ, 22-3)
4. Эдсон Барбоса (Бразил, 19-4)
5. Хабиб Нурмагомедов (ОХУ, 24-0)
6. Энтони Петтис (АНУ, 20-6)
7. Кевин Ли (АНУ, 16-2)
8. Жастин Гэтжи (АНУ, 18-0)
9. Бенсон Хендерсон (АНУ, 24-7)
10. Брент Примус (АНУ, 8-0)
102. Ж.Нарантунгалаг (12-5)

114. М.Нандин-Эрдэнэ (7-2)
162. Х.Амартүвшин (5-3)
513. Ц.Амарсанаа (3-0)

Хагас хөнгөн жин

1. Макс Холловэй (АНУ, 18-3)
2. Жозе Алдо (Бразил, 26-3)
3. Фрэнки Эдгар (АНУ, 22-5-1)
4. Рикардо Ламас (АНУ, 17-5)
5. Патрисо Фрейре (Бразил, 26-4)
6. Брайан Ортега (АНУ, 12-0)
7. Куб Свэнсон (АНУ, 25-7)
8. Даррен Элкинс (АНУ, 23-5)
9. Даниэль Вайхель (Герман, 39-9)
10. Андре Харрисон (АНУ, 17-0)

Bantamweight

1. Коди Гарбрандт (АНУ, 11-0)
2. Ти Жей Диллашоу (АНУ, 14-3)
3. Доминик Круз (АНУ, 22-2)
4. Жимми Ривера (АНУ, 21-1)
5. Эдуардо Дантас (Бразил, 20-4)
6. Ажамьян Стерлинг (АНУ, 14-2)
7. Жон Линекер (Бразил, 29-8)
8. Жон Додсон (США, 19-8)
9. Рафаэль Ассунсао (Бразил, 25-5)
10. Даррион Колдвелл (АНУ, 10-1)
301. Б.Азжавхлан (Монгол, 2-2)

Flyweight

1. Деметриус Жонсон (АНУ, 26-2-1)
2. Жозеф Бенавидес (АНУ, 25-4)
3. Генри Сежүдо (АНУ, 10-2)
4. Рэй Борг (АНУ, 11-2)
5. Серхио Петтис (АНУ, 16-2)
6. Бен Нгуен (АНУ, 16-6)
7. Жусьер да Силва (Бразил, 19-5)
8. Вилсон Рейс (Бразил, 22-7)
9. Магомед Бибулатов (ОХУ, 14-0)
10. Брэндон Морено (Мексик, 14-4)

Жин харгалзахгүй шилдгүүдийн чансаа Эрэгтэй

1. Жон Жонс (АНУ)
2. Деметриус Жонсон (АНУ)
3. Макс Холлоуэй (АНУ)
4. Стипе Миочич (АНУ)
5. Тайрон Вудли (АНУ)
6. Конор МакГрегор (Ирланд)
7. Майкл Биспинг (Их Британи)
8. Роберт Уиттакер (Австрали)
9. Даниэль Кормье (АНУ)
10. Гегард Мусаши (Армен/Голланд)
11. Коди Гарбрандт (АНУ)
12. Ти Жей Диллашоу (АНУ)
13. Алистар Оверим (Голланд)
14. Жозе Алдо (Бразил)
15. Жозеф Бенавидес (АНУ)

Жин харгалзахгүй шилдгүүдийн чансаа Эмэгтэй

1. Жоанна Еджейчик (Польш)
2. Аманда Нуньес (Бразил)
3. Кристина Жустино (Бразил)
4. Клаудиа Гаделья (Бразил)
5. Ливия Рената Соуза (Бразил)
6. Валентина Шевченко (Перу)
7. Ракель Пеннингтон (АНУ)
8. Женнифер Майа (Бразил)
9. Ронда Роузи (АНУ)
10. Жермейн де Рандамье (Голланд)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.