Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Усейн Болт ялагдсан ч дэлхийг доргиосоор зодог тайллаа

Хөнгөн атлетикт түүн шиг супер од дахин хэзээ төрөх бол?


Өчигдөр Лондон хотод Ямайкийн алдарт тамирчин Усейн Болтыг их спортоос үдэн гаргах ёслолын арга хэмжээ боллоо. Англид хөшгөө хаасан энэ жилийн ДАШТ эхлэхээс өмнө Болт дэлхийн аваргын дараа зодог тайлна гэдгээ мэдэгдээд байсан. Түүнийг сүүлчийн тэмцээндээ хэдэн алтан медаль авах бол хэмээн дэлхийн өнцөг булан бүрээс шүтэн бишрэгчид нь Лондонд цугласан байлаа.

Харамсалтай нь 2017 оны ДАШТ түүний хувьд тун амжилтгүй болж өнгөрлөө. Дэлхийн хамгийн хурдан хүн маань өөрийн дархан төрөл 100 метрийн зайд 9,95 секунд гэсэн даруухан амжилтаар хүрэл медаль хүртэхэд спорт сонирхогчид хачирхан хүлээж авсан. Гэвч цаашдаа байдал улам муудсан юм. 200 метрийн зайд тэр уралдахаас татгалзсан бол багийн буухиа уралдаанд гэмтэл аваад медальгүй хоцорсон.

Түүний гэмтлийн талаар дэлхийн хэвлэл мэдээлэл шуугиж, янз бүрийн яриа гарсан ч Болт бол Болт. Ялагдахдаа ч жирийн нэгэн ялагдал хүлээлгүй дэлхийг доргиож чаддаг хүн бол тэр. Ямайкийн шигшээ багийнхан Болтын гэмтэлд ДАШТ-ийг зохион байгуулагчдыг буруутгасан. Бие халаалт хийгээд уралдахад бэлэн болсон тамирчдыг гараанд гаргалгүй 45 минут хүлээлгэсэн нь гэмтэх гол шалтгаан болсон гэж тэд зарласан билээ. Үнэн ч бай, үгүй ч бай дэлхийн хамгийн хурдан хүн хамгийн сүүлчийн гүйлтэндээ барианд орж чадаагүй нь гашуун үнэн.

Тиймээ, Болт зодог тайллаа. Ялагдаад зодог тайлсан ч гэсэн тэр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг хэвээр үлдэнэ. Тийм болохоор ДАШТ-ийг зохион байгуулагчид Болтын зодог тайлах ёслолыг ёслол төгөлдөр хийсэн.

Усейнд “Лондон 2012” олимпийн наадмын 3 алтан медаль хүртсэн уралдааны замын (7 дугаар) хэсгээс дурсгасан нь онцгой бэлэг байлаа.

Болтыг цэнгэлдэх дүүрэн спорт сонирхогчид үдэн гаргаж өгсөн. Тэр бүтэн 10 жил хөнгөн атлетикийн спортын бэлгэ тэмдэг байж, ойрын зайд 9,58, 19,19 секунд гэсэн хэн ч эвдэхээргүй рекорд амжилтыг үлдээж байна.

Олимпийн 8, дэлхийн 11 удаагийн аварга гэсэн агуу амжилт түүнийх. Олимпийн алтан медалийнхаа тоогоор тэр хөнгөн атлетикчид дунд хүндэт гуравдугаар байр эзлэж байгаа.

Аав, ээж нь түүнийг үдэн гаргах ёслолд ирсэн.

1912 онд Америкийн Дональд Липпинкотт 100 м-т 10,6 секунд хурдалж, дэлхийн рекорд тогтоож байсан бол түүнээс 100 жилийн дараа л хүн төрөлхтөн 100 метрийн зайг 9 секундэд туулж чадсан. Тэр гавьяатан бол Усейн Болт. 9.78 секундээс хурдан гүйсэн тамирчин түүхэнд тавхан байдаг. Харин Болт 10 удаа 9.78 секундээс хурдан амжилттай гүйж байсан нь гайхалтай.

100, 200 метрийн зайд хоёуланд нь дэлхийн аварга болсон анхны хүн бол тэр. Энэ жилийн ДАШТ-ээс өмнө 2008 оноос эхлэн оролцсон бараг бүх олимп, ДАШТ болгондоо Болт түрүүлж байсан. Тэр таван удаа л ялагдсан.

Хөнгөн атлетикийн тамирчид дунд тэр хамгийн алдартай нь. Фэйсбүк хуудас нь 19 сая, Инстаграм нь 7.1 сая, Твиттер хуудас нь 4.75 сая дагагчтай.

Алдар хүндийг дагаад ивээн тэтгэгчид ирдэг нь хууль. Puma, Mumm, Advil болон бусад  компанийн зар сурталчилгаанаас тэр жилд 34 сая ам.доллар олдог. “Forbes” сэтгүүл түүнийг 2016 онд өндөр орлоготой алдартнуудын жагсаалтын 88-д оруулж байв. Мөнгөө тэр хураагаад байдаггүй. Буяны сангаараа дамжуулан эх орондоо олон хандивын ажил зохион байгуулж байна.

Зодог тайлаад тэр юу хийх бол? Ямар ч гэсэн Болт өөрөө хэсэг зуур амарч, амьдралын аз жаргалыг бүрэн амсана гэж мэдэгдсэн. Харин дараа нь хөнгөн атлетикийн спорттой холбоотой ямар нэг ажил эрхлэх болов уу.

Их спорт түүнийг үгүйлсээр үлдэх нь гарцаагүй. Хөнгөн атлетикт түүн шиг супер од дахин хэзээ төрөх бол?
Баяртай Усейн Болт. Баярлалаа Усейн Болт.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
9 цагийн өмнө
QUIZ: Та шүдний талаар хэр мэдлэгтэй вэ?
3
10 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
санал болгох
1
14 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
25
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.