Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хотын аялал: Шангри-Ла Моллд өнгөрүүлсэн нэг өдөр

Зун хараахан дуусаагүй байна шүү, залуусаа!


Амьдралыг амттай болгодог зүйлсийн талаар хуваалцая. Хайртай хүнээсээ гэнэтийн бэлэг авах, дотны найзуудтайгаа оройг хөгжилдөж өнгөрүүлэх, санаандгүй байж байтал сайхан залуу бүжгэнд урих, сайхан амттай кофе уух, шинэ кино үзэх, дэлгүүр хэсэх гээд хүн бүрийн хувьд харилцан адилгүй мэдрэмжүүд. Харин би энэ удаа уншигч танд хотын хамгийн сонирхолтой шоппинг молл болох Шангри-Ла Молл-д хэрхэн цагийг зугаатай, кайфтай өнгөрүүлсэн тухайгаа хуваалцаж байна.

1. “ENJOY THE SUMMER” арга хэмжээ

Нэг жилийнхээ ойн хүрээнд Шангри-Ла Моллын хамт олон 7, 8-н саруудад гадаах талбайдаа олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж байгаа юм. Найз нөхөд, хамт олноороо цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй энэ үйл ажиллагаа ямар нэгэн төлбөргүйн дээр уйтгарлах завдал огтхон ч өгөхгүй.

  • Лхагва гараг бүр “Latino Dance Night” арга хэмжээнд хүрэлцэн ирснээр Салса, Кизомба, Бачата бүжгийг мэргэжлийн багш нараар заалган, хамтдаа бүжиглэх боломжтой юм. Энэ үдэш ирсэн бүсгүйчүүдэд сарнай цэцэг өгч, санаанд оромгүй сайхан сюрпризүүд үргэлжлэх болно.

  • Баасан гараг бүр “Cover Night” арга хэмжээ зохион байгуулагдаж, энэ үдэш дуучин Наагий хамтлагийн хамт хүрэлцэн ирж жазз хөгжмийн хэмнэлийг мэдрүүллээ. Харин ирэх 7 хоногийн баасан гарагт дуучин Чойжоо хүрэлцэн ирэх тул амьд хөгжим сонирхогч та бүхнийг урьж байна.

2. Амтат шоколадны хаан “Godiva”

Манай улсад маш олон шоколад худалдаалдаг хэдий ч та ийм шоколадыг хэзээ ч амсаж үзээгүй гэдгийг би батлан хэлнэ. Бельги улсаас гаралтай, дэлхийн олон оронд цэвэр шоколадны амтыг мэдрүүлж буй “Godiva” Монгол дахь нээлтээ энэ пүрэв гарагт хийж, “шоколадны соёл”-ыг түгээж эхлээд байна.

Олон төрлийн чамин сав, баглаатай, мөн маш олон төрлийн орц найрлагатай шоколадны дэлгүүрээр зочилсноор надад яг л Вилли Вонкагийн үйлдвэрт ирчихсэн мэт сэтгэгдэл төрсөн юм.

Бүх шоколад нь байгалийн орц найрлагатайгаас гадна дэлхийн стандартын дагуу хадгалагдан, хэрэглэгчдийн гарт хүрч байна. Мөн онцлох бүтээгдэхүүн болох зайрмаг, чоколиксерийг та заавал амталж үзээрэй.

3. Хамгийн тухтай кофе шоп - Coffee Bean & Tea Leaf

Маш өндөр тааз, цэлгэр том орчин, хотыг бүхэлд нь ажиж болох асар том цонхнууд, мэдээж сайхан амттай кофе. Алжаалаа тайлах гэж, өөрөө өөртөө амралт олгох гэж буй хүмүүст гарцаагүй ийм л орчин хэрэгтэй гэлтэй.

Хаа нэгтээ болзоо товлох гэж буй бол ийшээ л ирэхийг зөвлөе. Гэрэл, чимэглэл, дуу чимээ, харагдах үзэмж тэр чигтээ сэтгэлийн үгээ уудал гэсэн шиг цогцолсон. Америкаас гаралтай амтат кофе, амттанаар үйлчилж байгаа тул танд дан ганц орчин гэлтгүй бүх зүйл нь таалагдаж, байнга үйлчлүүлдэг нэг газар болно гэдэгт итгэлтэй байна.

4. “Тооно” уран зургийн галерей

Хотын төвд цоо шинэ өнгө төрхтэй галерей нээгдэж, хүн бүхнийг зочлон ирэхийг урьж байна. Галерейд л байх ёстой тийм өвөрмөц орчин энд бүрдсэн байгаа.

Монголын шилдэг гэсэн уран бүтээлчидтэй хамтран ажилладаг уг галерейд шинэ бүтээл, үзэсгэлэн байнга дэлгээстэй байх болно. Төрийн соёрхолт зураач Ш.Чимэддоржийн “Цагийн урсгал” үзэсгэлэн яг одоо хүн бүхэнд нээлттэй байгаа тул та зорин очоорой.

5. VR – Виртуал тоглоомын төв

Та өмнө нь хаана ч ийм виртуал тоглоомын газар орж байгаагүй. Монголд өөр хаана ч байхгүй шинэлэг энэ газар нь тоглоом бүрийн орчныг бодит мэт санагдуулна.Та энд тоглоомын тусгай төхөөрөмжийг гартаа барьж сансрын роботуудтай тулалдаж болно. 

Эсвэл зомбитой үзэлцэж, утсан дээрээ тоглох дуртай байсан “Fruit Ninja”-г биеэрээ мэдрэх боломжтой. Байнга л дараалал үүсч байдагт нь гайхах зүйлгүй. Зөвхөн нүдээрээ харж баясах биш бүх биеэрээ мэдэрч болох хамгийн сонирхолтой тоглоом таныг хүлээж байна.

6. IMAX кино театрт "Аннабелл" кино нээлтээ хийлээ

Амьд мэдрэмж, дуу дүрсний гайхамшгийг мэдрүүлдэг “IMAX” кино театр зөвхөн Шангри-Ла Молл дотор л байдаг. Асар өргөн дэлгэц, дуу чимээ нь таныг кинон дотор орсон мэт сэтгэгдэл төрүүлэх болно.

Шинээр нээлтээ хийсэн кинонууд ар араасаа гарахын зэрэгцээ тоглоомын төв нь инээд хөөр, үйл явдлаар дүүрэн. Дөнгөж нээлтээ хийгээд удаагүй "Annabelle: Creation", "Dark Tower", "Dunkirk" зэрэг кинонуудыг үзэхээр өч төчнөөн хүн ирж, үзвэр болгон дээр танхим пиг дүүрч байлаа. Та ч бас шинэхэн гарсан киног үзсэн үү? Хэрвээ хараахан амжаагүй бол цаг заваа зохицуулан, дотны хүмүүстэйгээ хүрэлцэн ирж үзээрэй. 

7. Ховор нандин амттаны “Yummy Corner”

Та шинэ шинэлэг амтанд дуртай юу?

  • Таны заавал амсах ёстой час хийсэн амт энд бий. 16-18 төрлийн эклер үйлдвэрлэдэг. Бүх эклерийг Франц технoлогиор хийдэг ба ванилл, рафелло, нэрс, банана гэх мэт олон төрлийн амтыг та "Mon Eclair"-ээс амтлаарай.

  • Sweet Tea-гийн амтат цайнууд бүгд байгалийн гаралтай учир эрүүл бас шинэлэг амттай. Мөн өөр ямар ч газар байхгүй вафельтай зайрмаг нь танд гарцаагүй таалагдана. 

  • “Tea Garden” буюу цайны ертөнцөөр зочилж асар олон төрлийн амтат цайнаас амталж, хүссэн сонголтоо хийх боломжтой.

  • Өмнө нь “Frozen Yogurt” идэж үзээгүй бол заавал амталж үзээрэй. Чихэр, жимс, шоколад гээд олон төрлийн орцноос сонгон хийлгээрэй.

8. "Internom" номонд дурлагсдын диваажин

Номын хорхойтой хүн бүрийн мэдэх энэ газар Молл дотор нээлтээ хийснээсээ хойш хүний хөл тасарна гэж байхгүй газруудын нэг болжээ.

Дан ном ч биш номтой холбоотой олон сонирхолтой бараа, мөн төрсөн өдөр, тэмдэглэлт баяруудаар бэлэглэж болох чамин, содон, ховор эд зүйлс ч энд бий.

9. Спортын фанатууд анхаарлаа хандуулаарай

Шангри-Ла Моллын 3 давхарт спортын шилдэг брэндүүд нэг дор цугларч “Sports corner” нээлтээ хийх гэж байна. Дэлгүүрийн нээлт 8 сарын 19-ны бямба гарагт болох тул спорт сонирхогч та бүхнийг урьж байна. 

10. Олон төрлийн хоолны амтыг мэдрүүлэх FOOD COURT

Моллын 4 давхраар зочлохгүй өнгөрч боломгүй. "Nuclear Steak", "Ruby Room" гэсэн хоёр газар шинээр нээгдэж байна. Жинхэнэ мэргэжлийн төвшинд бэлдсэн стейк, хоёулаа идээд ч барамгүй амтат бургер гээд таны ходоодыг баясгах төрөл бүрийн хоолны газрууд энд нээлтээ хийсээр л байна.

Энэ наймдугаар сарыг гэр бүл, найз нөхөдтэйгөө дуу хууртай, дурсамж дүүрэн, сонирхолтой, бас амттан шимтнээр дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл та Шангри-Ла Моллоор зочлоорой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
18
6
0
0
0
0
0