Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Та нисгэгчгүй онгоцоор зорчиход бэлэн үү?

"Нисгэгчгүй онгоцонд суухдаа бэлэн үү" гэсэн асуултыг онгоцонд суух бүрдээ өөрөөсөө асуух эрин үе ирлээ.


Бид нисгэгчгүй тээврийн хэрэгслийн эрин үеийн босгон дээр байна. АНУ-ын зарим хотууд, мөн Лондонд алсаас хянах тээврийг бүрэн автомат горимд шилжүүлэх туршилт хэрхэн хийгдэж байгааг харах боломжтой. 

“Boeing” компани ирэх жилд агаарын хөлгийн нислэгийн туршилтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Швейцарын UBS санхүүгийн холдингийн судалгаанд 8000 иргэн оролцжээ. Нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 54% нь нисэхгүй, 17% нь ниснэ гэсэн хариултыг өгчээ. Судалгаанаас авч үзвэл ихэвчлэн 45-аас дээш насны иргэд сөргөөр хүлээн авч, 25-34 насны иргэд эерэгээр хүлээн авсан харагдана. 

Аюулгүй байдал 

Нисгэгчгүй онгоцонд тавигдаж байгаа хамгийн түгээмэл асуудал бол мэдээж аюулгүй байдал. Өнөө үед автомат жолоодлоготой онгоцоор аялах нь хамгийн аюулгүй зорчих аргуудын нэг гэж үзэж байгаа боловч ард иргэд үүнтэй санал нийлэхгүй байна. USB нисгэгчгүй онгоц нь илүү найдвартай байх болно гэжээ. 

Статистик мэдээллээр ослын 70-80% нь хүний хүчин зүйлээс, үүний 15-20% аль нэг нисгэгчийн ядарснаас үүсэлтэй гэсэн үр дүн гарчээ. 

Их Британийн агаарын тээврийн нисгэгчдийн холбооны шинжээч (BALPA) Стив Ландэллс хэлэхдээ “Нисгэгчгүй онгоц одоо ч зөгнөгчдийн санаа сэтгэлийг татсаар байгаа. Гэвч тэд нисгэгчгүй технологийн онцлогийн талаар мартдаг.”

“Удирдлагыг автоматжуулах нь шинээр төрөн гарч байгаа ойлголт биш. Үүний тусламжтайгаар бид олон үйл ажиллагаа явуулаад байна. Автомат удирдлагад шилжсэн ч хийх ёстой зүйлээ гүйцэлдүүлэхгүй байвал үүнд нь хүн оролцож тохиргоог дор бүр нь хийдэг” гэж Ландэллс хэлсэн байна.

“Компьютер ихэвчлэн алдаа гаргадаг, тийм учраас одоо ч компьютерыг удирдаж байх хүн хэрэгтэй” гэж шинжээч тэмдэглэжээ.

Хэрвээ нисгэгчгүй онгоцнууд хэвийн үзэгдэл болбол онгоц доторх аюулгүй байдал болон харилцаа холбооны системийг ч дээд төвшинд хангах хэрэгтэй. 

Сэтгэл зүйн саад бэрхшээл 

Энэхүү санааг нийгэм хэрхэн хүлээн авах нь маш чухал хүчин зүйл.

 “Мэдээж 200, 300 зорчигчийг хаана ч долоон цагийн дотор хүргэж өгнө гэдэг бол бидний зорилтын хамгийн сүүлийн шат гэж хэлж болно. Машины хяналтыг аажмаар шилжүүлж кабин дахь хоёр нисгэгчийг нэг нисгэгч болгоход л боломжтой гэж бид үзэж байгаа” гэж UBS дахь BBC-ийн төлөөлөгч Жэррод Касл хэллээ.

UBS-ийн тооцооллоор нисгэгчгүй онгоцыг хөөргөж, нисгэгчдийн тоог бууруулбал агаарын тээврийн компани 26 гаруй тэрбум доллар хэмнэж чадах аж. Мөн бизнес нислэгээс 3 гаруй тэрбум доллар, нисдэг тэрэгний нислэгээс ойролцоогоор 2.1 тэрбум доллар хэмнэж чадах юм байна. 

Үүнээс гадна 3 тэрбум доллар даатгалын шимтгэлээс хэмнэгдэх болно гэж шинжээчид үзэж байгаа юм байна. 

                                                                                                                                   Эх сурвалж: BBC.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
19
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.