Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

МакГрегор “Би холимог тулаан, боксын ертөнцийг захирах болно”

Конор саяхан ярилцлага өгөхдөө Флойдтой тоглосныхоо дараа ч мэргэжлийн бокст тулалдана гэж мэдэгдсэн юм.


Энэ сарын 26-нд Америкийн Лас-Вегаст болох холимог тулаанч Конор МакГрегор, мэргэжлийн боксын ялагдашгүй аварга Флойд Мейведер нарын тулаан дөхсөөр байна. Тамирчид дэлхий тойрсон хэвлэлийн бага хурал, шоугаа дуусгаж, хэн хэн нь эрчимтэй бэлтгэлдээ ороод байгаа. Боксын дүрмээр явагдах тус тулаанд Флойд зовлонгүй ялна гэж үзэх хүн олон байсан ч тулаан дөхөх тусам Конорт бооцоо тавих хүний тоо нэмэгдэж байгаа гэнэ.

Тулаанчдын авах шагналын мөнгөний хэмжээ тодорхой бус байгаа ч “Зууны тулаан” гэгдэж буй энэ тоглолтоос Мейведер 300 сая доллар авна гэдгээ өөрөө зарласан. Харин МакГрегор ялсан эсэхээсээ үл хамааран, 100 саяыг өвөртлөх бололтой. Флойдтой тулалдсаны дараа Конор хэзээ холимог тулаанд эргэн ирэх нь тодорхой бус. UFC холбооны хөнгөн жингийн аварга цолоо хамгаалах үүрэгтэй ч Конор мэргэжлийн бокст амжилт олно гэсэн тун өөдрөг бодолтой байна. Тэрбээр саяхан ярилцлага өгөхдөө Флойдтой тоглосныхоо дараа ч мэргэжлийн бокст тулалдана гэж мэдэгдсэн юм.

“Надад бокс спортын хувьд таалагддаг. Бүхэл амьдралынхаа турш би боксын спортод дуртай байсан. Би цаашдаа мэргэжлийн бокс, холимог тулаан аль алинд нь тулалдах болно. Би мэргэжлийн боксыг холимог тулаантай адил төмөр гараар хатуу чанга захирахаар зэхэж байна. Энэ бол миний үүрэг. Надад зодолдох таалагддаг” гэж тэр ярьсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
15 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
20
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.