Хайх зүйлээ бичнэ үү

Нүүрний йогийг Монголд хөгжүүлж, анхны сургалтын төвийг нээсэн Э.Сарантай ярилцлаа. Тус йогийн талаарх сонирхолтой мэдээлэл танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Нүүрний йогийг Монголд хөгжүүлж, анхны сургалтын төвийг нээсэн Э.Сарантай ярилцлаа. Тус йогийн талаарх сонирхолтой мэдээлэл танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

-Нүүрний йог анх аль улсаас үүссэн бэ. Манай улсад энэ төрлийн йог хэр хөгжиж байгаа вэ?

-Япон улсаас үүссэн гэж болно. Америк Европын багш нарын дасгалуудыг хийж үзэхэд тоймгүй олон дасгалтай учраас цаг их зарцуулагдахаар санагдсан. Орос, Украинд ч нүүрний йог бий болсон байна лээ. Гэхдээ оросууд Америкаас хуулбарласан ч өөрийн мэт ярьдаг. Манай улсад Японоос гаралтай нүүрний йог хөгжиж, хүмүүс үр дүнг нь мэдэрч эхэлж байна. Ам сайтай байгаа шүү.

-Зарим хүмүүс анх удаа нүүрний йогийн талаар сонсож байгаа байх. Та энэ йогийн ач холбогдлыг танилцуулаач?

-Энэ бол нүүрний булчинг хөдөлгөх замаар гоо сайхнаа хадгалахад зориулагдсан йог юм. Жирийн үед бараг ашиглагдаггүй булчингуудыг сэргээн хөдөлгөөд арьс арчилгаагаар шийдвэрлэж болдоггүй  арьс унжилт, үрчлээ, нүүр хавагнаж хөөх, давхар эрүү, хүзүүний үрчлээс, зовхиний арьс унжих зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд танд туслах болно. Арьс хуурайших, барзайх, сэвхтэх, өнгөө алдах, батга гарах зэрэг арьсны асуудалтай бол та нүүрний йогоор мөн хичээллэх хэрэгтэй. Товчхон хэлэхэд, манайхны хичээллээд байгаа фитнесс л гэсэн үг. Фитнессээр хүмүүс биеийнхээ хэлбэрийг засах, турах, эрүүлжих зорилгоор хичээллэдэг шүү дээ. Нэлээд хичээллэсний дараа бие нь галбиржиж, сул арьс нь татагдаж булчин суудаг. Үүнтэй адил нүүрэнд 70 орчим жижиг булчин байдаг. Тэднийгээ дасгалын тусламжтайгаар жигд ажилуулж, чангалаад эхлэхээр арьс татагдан үрчлээс багасна.

-Сонирхолтой юм. Эдгээр 70 орчим жижиг булчин хүний ямар үйлдлийг дэмждэг вэ?

-Хүн эдгээр булчингийн тусламжтайгаар сэтгэл хөдлөлийн асар их хувилбаруудыг илэрхийлдэг. Инээмсэглэл нь баяр баясгалангийн илрэл бол хөмсөг зангидах нь голдуу сөрөг сэтгэл хөдлөлийг илэрхийлэх жишээтэй. Хүний инээмсэглэл маш олон янзын хувирлаар илэрхийлэгддэг. Үүнээс гадна сэтгэл тайтгарал, егөөдөл, дургүйцэл гэх зэрэг маш олон төрлийн сэтгэл хөдлөлийг илэрхийлнэ.

-Нүүрний йог хийхэд хэр бэрхшээлтэй вэ. Ямар нэгэн өвдөлт мэдрэгддэг үү?

-Биений дасгалаар жишээ авахад, хүн 30 удаа сууж босоход гуя, өгзөгний булчин чилж, чичрээд эхэлдэг. Нүүрний йог хийхэд бас адилхан. Японы нүүрний йог хийхэд булчингууд чилдэг давуу талтай. Хэдий чинээ чилж өвдөнө төдий чинээ үр дүнтэй гэсэн үг. Дасгалыг хийж эхлэхэд булчингуудаа нэлээд хөдөлгөнө. Ингэснээр булчингууд чилнэ, ядрана, өвдөнө. Өвдөхөөр нь шантарч, болих юм бол үр дүн багасна. Тэвчиж байж л ард нь гарна даа. Америк багш нарын гаргасан дасгалууд булчинг төдийлөн чилээдэггүй.

-Та хэдэн жил хичээллэж байгаа вэ. Яагаад энэ йогийг сонирхож, хийх болсон бэ?

-10 жил болж байна. Японд 2007 онд сурч байхад нүүрэн дээр их юм гарч, халуунд хавагнаад бүх гоо сайхны барааг туршиж үзсэн ч нэмэр болоогүй. Харин нүүрний йогд явснаар цусны эргэлт тунгалагийн шингэний урсгал эрчимжиж, шинэ эд эсүүд хурдан төлжин гуравхан хоногт л нүүр засраад эхэлсэн. Тэгээд л нүүрний йогийн гайхамшигийг мэдэрсэн дээ. Тухайн үед найз нар маань ч над шиг арьсны асуудалтай байсан. Тиймээс багшлах эрхийн тухай бодож эхэлсэн юм. Нутаг буцах ойртож, цаг зав бага байсан учраас хятад багшаар ганцаарчлан хичээл заалгасан. Тэгээд Монголдоо ирээд ойр хавийнхаа хүмүүст нүүрний йог зааж эхэлсэн. Миний хамгийн анхны шавь бол манай эмээ. Урлагийн хүн болохоор маш их сонирхсон. Одоо хятад багшийнхаа массажийг хослуулан зааж, илүү үр дүнтэй байгаа гэж боддог.

-Нүүрний йогийг бичлэг үзэж сурах, багшаар заалгах хоёрын ялгаа юу вэ?

-Бичлэг хараад  буруу сурдаг хүмүүс их байдаг тул би DVD-гээ хичээлд сууж байгаагүй хүнд худалддаггүй. Ангид хичээл заалгаж байхдаа хүн өөрийн мэдэлгүй нэг хэсгээ чангалах гэж байгаад бусад хэсгээ зэрэг чангалах тохиолдол бий. Энгийн хүн тэр алдааг анзаарахгүй тул багш л тухайн хүн аль булчингаа чангалж, алийг нь суллахыг хэлж, зааж өгнө. Дээшээ харах, нүдээ бүлтийлгэх тоолонд хөмсгөө өргөж, духаа үрчийлгэдэг ч хүмүүс бий. Энэ тоолонд л хэлж, засч өгнө дөө. Бас нүүрний мурийлтаас болоод дасгалаа тэгш хэмтэй хийж чадахгүй хүмүүс их байдаг. Тэрийг нь сайн харж, анхаарахгүй бол унжсан талаа сайн ажиллуулж чадахгүй байсаар унжаагүй талаа илүү өргөөд улам мурийлгах эрсдэлтэй. Ер нь 10 жил заасан туршлагатай гээд бардамнаж болохгүй. Би одоо ч сурсаар л байна. Олон хүмүүстэй ажиллаж байсны хувьд, нүүрэндээ гүн үрчлээ суулгахаасаа өмнө буруу хөдөлгөөн, зуршлаасаа эртхэн салах хэрэгтэй. Сайн унтаж амрах, эрүүл байх хэрэгтэй. Хорин настай залуучууд өдөр шөнөө сольж, компьютр тоглож эрүүл мэнд, гоо сайхнаа алдаж байна. Үүнээс болж ядаргаанаас үүдэлтэй саажилт ихсэж байна. Шөнийн нойрыг өдөр хичнээн унтаад чнөхөж чадахгүй гэдэг.

-Та Энэтхэг болон Японд нүүрний йогийн багшийн сургалтад хамрагдсан. Энэ хоёр улсын нүүрний йогийн арга барил нь хэр ялгаатай вэ. Онцлогоос нь сонирхуулна уу?

-Би Энэтхэгт Хатха йог буюу биеийн йог сурч багшлах эрхээ авсан. Японд нүүрний йогийн анхан ба гүнзгий шатны багшлах эрхээ авсан.

-Авто ослоор ч юм уу, ядаргаанаас болж нүүрэнд гажиг үүсэх тохиолдол байдаг. Йог хийснээр эдгээр гажиг засрах боломжтой юу?

-Ясны гэмтэл бол мэс засалд орно, мах булчингийн гэмтэл бол йог хийж засна.

-Эмэгтэйчүүд арьсаа хамгаалах болон үрчлээтэхээс сэргийлж гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг шүү дээ. Нүүрний йог хийснээр дээрх асуудлыг шийдвэрлэж болох нь ээ?

-Манай шавь нар санхүүгийн хэмнэлт их гаргаж байгаа л гэдэг. Нүүрний йог хийснээр заавал брендийн үнэтэй тос хэрэглэх шаардлагагүй болдог. Надад бол тос л бол тос. Мэдээж гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо аль болох химийн орц багатайг сонгох нь зөв. Ямар ч үнэтэй тос булчинг өргөж дийлэхгүй. Мэс заслаар арьсаа татууллаа гэхэд 5 жил л тэрийгээ барина. Эрсдэл ихтэй ба булчинг бас чангалахгүй. Элдэв тарианууд бол булчин саажуулдаг хор шүү дээ. Ботокс тариулдаг хүмүүс нэг л тойрогтоо эргэлдэнэ. Гадны биет байнга арьсандаа шахуулахаар бичил харвалт явагдаж байдаг.

-Та энэхүү йогийн сургалтаа хэзээнээс ажиллуулж байгаа вэ. Сургалтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Японы анхан шатны 10 дасгалаар сургалтаа эхлээд жил гаруй болж байна. Маш их урам авч, сэтгэл өндөр байгаа. Багшдаа үргэлж баярлаж явдаг. Манай сургалт ажлын 5 өдөр явагдаж өдөрт 45 минутаар хичээллэдэг. Шавь нар маань гурван өдөр ангидаа хичээллэж, хоёр өдөр гэртээ бие дааж DVD-гээр бие даалт хэлбэрээр солбиж хийдэг болсон. Сургалтын төлбөр 90 мянган төгрөг. Утсаар бүртгүүлж болно. Одоо хоёр салбартай ажиллаж байгаа. Намраас 3 дахь салбараа нээх төлөвлөгөөтэй байна.

-Анх сургалтаа нээхэд хүмүүс энэ талаар ямар ойлголттой байсан бэ?

-Нүүрний йогийн талаар хүмүүс эхлээд ойлголт муутай, болгоомжилдог байсан. Төлбөрөө сонсоод бүгд л үнэтэйг нь гайхаж, дуу алддаг байсан бол одоо харин ийм хямд аргаар “Үрчлээс тэнийж, нүүрний өнгө засарч, нүдний доорх уутанцар ул мөргүй арилж, хавагнаж цэлхийхээ больж нүүрэн дээр гарсан батга хатаж байна” гэдэг болсон. Үнэндээ одоо бол энгийн тосны ком 200-400 мянган төгрөг болсон байна лээ шүү. Тэгээд үр дүнтэй гэсэн баталгаа байхгүй, таарах үгүйг нь ч мэдэхгүй. Тиймээс  гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авах нь үнэтэй тусдаг. Тэгээд хэдхэн сарын дараа дуусна. Гэтэл нэгэнт сурсан нүүрний йогийн 10 дасгал хийснээр сайхан явах боломжтой гэдгийг манай шавь нар ойлгоод байгаа. DVD гарсан болохоор зөв буруу хийж байгаагаа шалгах бас нэг боломж нэмэгдсэн. Тиймээс хүмүүс бие биенээсээ сонсоод итгэлтэйгээр ирж хичээлд суудаг болсон. Сайны хажуугаар саар гэгчээр хичээлд суугаагүй, нүүрний йог хийж үзээгүй хүмүүс фэйсбүүкт сөрөг зүйлс бичдэг. Гэхдээ одоо маш багассан.

-Таныг сургалтаа нээх үед энэ төрлийн сургалт байсан уу?

-Байгаагүй. Миний гол ажил нүүрний йогийн тухай тайлбарлаж, таниулахад чиглэж байсан. Ангид 5-6 хүн ирвэл баярладаг байлаа. Одоо хот төдийгүй орон нутагаас маш олон хүн зорин ирж, хичээлд сууж байна. Фэйсбүүкийн ачаар л ажил маань хөнгөрсөн. Би 2008 онд тайлбар материал бэлдэж, албан газраар тараадаг байсан. Одоо ийм “зовлонгүй” л явна.

-Шинээр нээж буй бүх зүйл амжилт болон эрсдэл дагуулдаг. Бэрхшээлээ яаж даван туулсан бэ?

-Дээр хэлсэнчлэн миний гол ажил нүүрний йогийн талаар сурталчилах байсан. Ялангуяа японы нүүрний йог америкийнхаас ямар ялгаатайг их бичдэг байв. Японы судлаачдын гаргасан 10 дасгалын үр дүнгийн тухай асуулт, хариулт маягаар сурталчилж ирсэн. Сөрөг яриа ч их гарна. Гэхдээ итгээд ирсэн хүмүүст таван өдрийн дотор үр дүн нь мэдрэгдсэн болохоор найз, эгч, ээж гээд л танилуудаа суулгадаг болсон. Энэ л надад маш их урам өгсөн дөө. “Манай найз яваад их гоё болсон. Найзыгаа хараад тань дээр ирлээ” гэдэг өгүүлбэр бол хамгийн сайхан мэдээ.

-Нүүрний йогийн багш бэлтгэх сургалт удахгүй эхлэх юм билээ. Нийт хэчнээн хүн бүртгүүлж, суух боломжтой вэ?

-Би хөдөө орон нутгаас их урилга авдаг ч харамсалтай нь тэр бүр очиж чаддаггүй. Тиймээс Монголд нүүрний йогийг жигд хөгжүүлэх үүднээс аймаг бүрээс 1 өрх толгойлсон, эрхэлсэн ажилгүй, бага насны 2-3 хүүхэдтэй эмэгтэйчүүдэд зориулан үнэ төлбөргүй нүүрний йогийн багшийн сургалт зохион байгуулах гэж байгаа. Энэ сард хичээллэнэ. Одоо 10 гаруй хүн бүртгүүлсэн байгаа. Дээд тал нь 20 хүн авна.

-Хэрхэн бүртгүүлж, хэдий хэр хугацаанд сургалтанд хамрагдах вэ?

-Та бүхэн сонирхож байвал [email protected] хаягаар материалаа явуулаарай. Бүртгүүлэхдээ Засаг дарын тодоройлолт, иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн гэрчилгээний хуулбар, өргөдөл илгээхээс гадна манай мэдээллийг уншиж, танилцсан байх ёстой. Өөрөөр хэлбэл нүүрний йогийн тухай мэдлэгтэй байх нь чухал. Материалыг энэ сарын 15-ны дотор хүлээн авна.

-Орчин үед компьютер ашигладаггүй ажил бараг байхгүй. Компьютерийн туяа нүд ядраах, арьс хуурайшуулах зэрэг сөрөг нөлөөтэй. Нүүрний йог хийснээр эдгээр асуудлыг зохицуулах боломжтой юу?

-Боломжтой. Нүдний дасгалууд орсон байдаг. Мөн миний заадаг дорно дахины нүүрний массажинд ч нүдний дасгалууд их. Нүдний ядаргаа тайлагдаж, нүд онгойгоод л ирнэ шүү дээ.

-Нүүрний йогоор хичээллэхэд хөлрөх, амьсгаадах гэх мэт шинж тэмдэг илэрдэг үү?

-Амьсгалын дасгал орсон байдаг учир амьсгалын дасгалаар хор гадагшлах үед хөлрөх тохиолдол бий.

-Монголчууд цаг уурын нөхцөлөөс хамаарч ихэнх тохиолдолд мах иддэг. Энэ хэрээр хөгшрөх, таргалах зэрэг сөрөг нөлөөнд өртөх нь элбэг. Нүүрний йог хийхэд ямар нэгэн гам, хоолны дэглэм барих шаардлагатай юу?

-Гоё сайхан болохын тулд мах битгий ид гэж хэлэхгүй л дээ. Халуун зун махыг эрс багасгах нь зөв. Өвөл харин идэх хэрэгтэй. Гоё сайхан явахад эрүүл байх нь чухал учраас хоол унд, ажил амралтаа зохицуулж чаддаг байх хэрэгтэй. Махаа ногоотой идэх хэрэгтэй. Мах, ногоо их сайн зохицдог. Мөн цагаан гурил идэхээ эрс багасгаж, бор гурил идэж хэвших нь дээр. Мөн цагаан давсны оронд сайхан жамц давс хэрэглэх нь илүү.  1990-ээд оноос өмнө манайхан эрүүл хоолтой байж. Тэр хооллолтоо сэргээх хэрэгтэй гэж боддог. Харин арьсаа сайхан байлгая гэвэл цэвэр ус ууж хэвших хэрэгтэй Цангаж болохгүй, бие хатаад ус нэхэж байна гэсэн үг. Усаа бага багаар балгаж явах нь чухал.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
0
16
2
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (9)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Тунгалаг 2021.03.25 172.69.252.133

Би гоо сайхны хагалгаа л бодож байлаа 3 сарын сарын сургалтанд суугаад бодлоо өөрчилсөн шүү баярлалаа багшаа

0 Хариулах


Отгонбаяр 2020.12.26 172.69.252.133

Маш их таалагдлаа

0 Хариулах


Togtoh 2020.12.21 172.69.45.135

hayg bolon utasnii dugaar

0 Хариулах


Zulaa 2020.12.21 172.69.252.145

Surmaar bn yaj bvrtgvvlehvv

0 Хариулах


Долгормаа 2020.12.16 162.158.166.146

утасаа өгөөч холбогдох

0 Хариулах


Рэнцэнмядаг 2020.01.22 66.181.177.176

Сайн байна у долоо хоногт хэдэн удаа хэдэн цагаас хичээлдэг вэ одоо хэзээ хичээл эхлэх вэ ажилтай хүмүүст ажлын бус цаг аар хичээл орох төлбөр хэд яаж холбогдож бүртгүүлэх вэ

0 Хариулах


Tsetseg 2020.01.03 202.9.40.31

Tsevershij bgaa emegtei hunii nuurnii bolon huzuunii aris changrahuu

0 Хариулах


Зочин 2020.01.02 1.25.113.95

sain bna bi hoh hotod ajilaj amdardag ymaa nvvrnii iog surmaar bna yaaj holbogdoh uu

0 Хариулах


Enkhee 95261254 2019.06.09 112.72.12.9

Sain u yaj holbogdoh be

0 Хариулах