Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүүхдээ анх удаа цэцэрлэгт явуулах гэж буй эцэг эхчүүдийн ЗААВАЛ мэдэх хэрэгтэй 9 зүйл

Хүүхдээ эхний өдрөөс л цэцэрлэгтээ дуртай, багш нартаа хайртай болгох хэрэгтэйг судлаачид зөвлөж байна.


Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Бяцхан үрсээ анхны “алба”-нд нь мордуулахдаа бэлэн үү? Эхний өдрөөс л хүүхдээ цэцэрлэгтээ дуртай, багш нартаа хайртай болгох хэрэгтэйг судлаачид зөвлөж байна. Аав ээж, гэр бүлийнхэнтэйгээ үргэлж хамт байсан хүүхэд огт мэдэхгүй орчинд, олон хүүхдүүдтэй үлдэхэд сэтгэл зүй нь дасаагүй тул айдастай байдаг. Хүүхдээ цэцэрлэгт нь явуулахаас өмнө дараах 9 зүйлийг мэдэх хэрэгтэй.

1. Цэцэрлэгийн анхны өдрөөс өмнө хүүхдээ цэцэрлэгтэй нь танилцуул

Хүүхэдтэйгээ хамт цэцэрлэгт нь зочилж, багш нартай нь уулзуулж, эерэг сэтгэгдэл төрүүлэн түүнийг дасгаарай. Тэр 9-р сарын 1-нд огт мэдэхгүй орчинд ороод маш их айж, уйлж, бүр таныг дагаж ч магадгүй. Харин өмнө нь очиж байсан газраа, уулзаж байсан багш нартайгаа уулзаад тийм ч хүндээр хүлээж авахгүй. Гэрийнхээ ойролцоо амьдардаг, нэг цэцэрлэгт явах гэж байгаа таньдаг хүүхэд байгаа эсэхийг ч бас судлаарай. Тэр найзтайгаа нэг ангид орвол бүр ч амар байх болно. 

2. Хамтдаа зураг зурах, наамал хийх

Цэцэрлэгт хүүхэд олон зүйл шинээр сурдаг. Өмнө нь хийж үзээгүй зүйлээ хийх үед хүүхэд багшаасаа айж, хүүхдүүдээс ичиж магадгүй. Тиймээс багшаас нь юу сурсан байх хэрэгтэйг нь лавлаж хүүхэдтэйгээ хамт урьдчилан хийж, амархан гэдгийг нь мэдрүүлж, цагийг зугаатай өнгөрүүлээрэй. 

3. Хүүхдээ хүргэж өгөх, авах үедээ цэцэрлэгт нь саатах

Багштай нь найзууд мэт ярилцаж, цэцэрлэгт нь айх зүйл огт байхгүй гэдгийг түүнд мэдрүүлээрэй. Хамтдаа цэцэрлэгийн гадаа тоглож ч болно. 

4. Тэвчээртэй байх

Хүүхдийн сэтгэл зүйгээс хамааран тэд ямар ч зан авиртай байж болно. Тэдний ирээдүй таниас л шалтгаалах тул амьдралд дөнгөж хөл тавьж буй хүүхдээ айж эмээх, уурлах үед нь тэвчээртэй байж сонсох хэрэгтэй. 

5. Өглөөдөө цэцэрлэгт нь удах хэрэггүй

Өглөө хүүхдээ хүргэж өгөөд, хувцсыг нь сольж өгөөд, танд эрхэлж уйлагнахаас нь өмнө “Баяртай” гэж үнсээд ангид нь оруулах хэрэгтэй. Та түүнийг тэвэрч, удах тусам тэр танаас холдох дургүй л болно. 

6. Хүүхэдтэйгээ ярилцах

Танай хүүхэд цэцэрлэгтээ явах дургүй байвал яг юунаас болж явмааргүй байгаа шалтгааныг нь олж мэдээд арга хэмжээ авах хэрэгтэй. Магадгүй ганцаараа унтаж сураагүй учраас өдөр унтахдаа айдаг ч байж болно. Бага насны айдас насан туршид сэтгэлд хоногшсон байдаг тул та маш анхааралтай байх хэрэгтэй.

7. Багш нартай харилцаатай байх

Цэцэрлэг бол хүүхдийн хоёр дахь гэр юм. Энэ гэр бүлийнх нь эцэг эх болж байгаа багштай танилцаж, найрсаг дотно харилцаатай байх хэрэгтэй. Хүүхдээ хичээл дээрээ ямар байгааг, найзуудтайгаа хэрхэн харьцаж байгааг асуух нь багш нартай хамтдаа хүүхдээ хүмүүжүүлж байгаа хэрэг шүү дээ.

8. Танил зүйл өгч явуулах

Багш нараас нь зөвшөөрөл авч хүүхдэдээ хамгийн дуртай тоглоом, танил дотно болсон хайртай найзыг нь хамт байлгах нь айх, ганцаардах мэдрэмж төрүүлэхээс сэргийлэх болно. 

9. Дасах гэдэг цаг хугацааны асуудал гэдгийг ойлгох

Хүүхэд өөрийн онцлогоос шалтгаалаад шинэ орчинд дасах нь өөр өөр байдаг. Зарим хүүхэд эхний өдрөөсөө л цэцэрлэгтээ дуртай болдог бол зарим нь тэгдэггүй. Ялангуяа эхний 1 жил хүүхдэд анхаарал халамж дутагдаж байдаг. Тэр бие дааж сурах гэж байна, та ч мөн бяцхан үрдээ туслах хэрэгтэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.